![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c2/UB_downtown.jpg/640px-UB_downtown.jpg&w=640&q=50)
Улаанбаатар
Монгол Улсын нийслэл / From Wikipedia, the free encyclopedia
Улаанбаатар (ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ улаганбагатур, улаан-баа-тар) нь Монгол Улсын нийслэл бөгөөд Монгол Улсын цорын ганц саятан хот юм.
Улаанбаатар
ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ[lower-alpha 1] | |
---|---|
Сүхбаатарын талбайтай хотын төв | |
УБ, Нийслэл, Хот | |
![]() | |
Улс | ![]() |
Өргөө байгуулагдсан | 1639 |
Одооны газарт төвхнөсөн | 1778 |
Улаанбаатар нэртэй болсон | 1924 |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хурал-Засаг дарга |
• Биет | Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал |
• Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч | Хишгээгийн Нямбаатар (МАН)[1] |
Газар нутаг | |
• Нийт | 4,704.4 км2 (1,816.3 бээр2) |
Өндөр | 1,350 м (4,429 фут) |
Хүн ам (2023) | |
• Нийт | ▲ 1,640,781 |
• Нягтрал | 311/км2 (810/бээр2) |
Цагийн бүс | UTC+08:00 (H) |
Шуудангийн код | 210 xxx |
Бүсийн дугаар | +976 (0)11 |
ХХИ (2018) | 0.810[2] – маш өндөр · 1 |
Улсын бүртгэлийн дугаар | УБ, УН |
ISO 3166-2 | MN-1 |
Вэб сайт | www |
Улаанбаатар хот Монгол Улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн гол бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн орших ба 4,704.4 км2 нутаг дэвсгэртэй. 2021 оны эцсээр 1,649,172 хүн оршин сууж байна. Засаг захиргааны хувьд 9 дүүрэг, 204 хороонд хуваагддаг.
1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор Улаанбаатар хотын өмнөх суурин байгуулагджээ. 1778 он хүртэл олон газар нүүдэллэж байгаад одоогийн байрлалдаа тогтсон. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1912 оноос улсын нийслэл болж[3], XX зуунд барилгажиж, аж үйлдвэр хөгжин, XXI зуунд их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёл, технологийн төв юм.