Монгол Улсын Их Сургууль
From Wikipedia, the free encyclopedia
Монгол Улсын Их Сургууль (товчлол МУИС) нь 1942 оны 10-р сарын 5-нд байгуулагдсан, Монгол Улсын анхны их сургууль юм. Улаанбаатар хотод 5 бүрэлдэхүүн сургууль, факультеттай ба Завхан, Орхон, Ховд аймгуудад салбартай. 1995 оноос бакалавр, магистр, докторын зэрэг олгох хөтөлбөртэй. МУИС нь монгол хэл дээр 80 гаруй сургалтын хөтөлбөр явуулдаг. Тус их сургуульд Монголоос гадна АНУ, ОХУ, БНСУ, Вьетнам, БНХАУ, Лаос, Япон, Афганистан, Турк зэрэг орноос оюутнууд ирж суралцдаг.
Quick Facts Товч нэр, Уриа ...
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠣᠯᠣᠰ ᠣᠨ ᠶᠡᠬᠡ ᠰᠣᠷᠭᠠᠭᠣᠯᠢ | |
Товч нэр | МУИС |
---|---|
Уриа | Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой. |
анг Уриа | The flame of progress flourishes from the forge of education. |
Байгуулагдсан он | 1942 |
Төрөл | Улсын |
Эрдэмтэн багш нар | 811 |
Захиргааны ажилтан | 737 |
Оюутан | 25,000 гаруй |
Байршил | Улаанбаатар, Монгол Улс |
Хэл | монгол |
Цахим хаяг | num |
Close