Завхан аймаг
Монгол улсын аймаг / From Wikipedia, the free encyclopedia
Энэ хуудас нь Монголын аймгийн тухай өгүүлнэ. Бусад утгыг, «Завхан (салаа утга)»-с харна уу.
Завхан (монгол бичгээр ᠵᠠᠪᠬᠠᠨ – жабхан) нь Монгол улсын аймаг юм. 1923 онд шинээр зохион байгуулагдсан таван аймгийн нэг юм. 1931 оны 2-р сарын 18-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарсан байжээ. Монгол Улсын баруун бүсэд байрлах бөгөөд баруун хойд талаараа ОХУ-ын Тува улс, баруун талаараа Ховд, Увс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг.
Quick Facts Завхан аймаг ᠵᠠᠪᠬᠠᠨᠠᠶᠢᠮᠠᠭ, Улс ...
Завхан аймаг
ᠵᠠᠪᠬᠠᠨᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Монгол |
Байгуулагдсан | 1931 он (1931) |
Нийслэл | Улиастай |
Газар нутаг | |
• Нийт | 82,455.66 км2 (31,836.31 бээр2) |
Өндөр | 1,886 м (6,188 фут) |
Хүн ам (2023) | |
• Нийт | ▼ 71,796 |
Цагийн бүс | UTC+7 |
Бүсийн дугаар | +976 (0)146 |
ISO 3166 код | MN-057 |
Улсын дугаар | ЗА_ |
Вэб сайт | www |
Close