Говь-Алтай аймаг
Монгол Улсын аймаг / From Wikipedia, the free encyclopedia
Говь-Алтай (монгол бичгээр ᠭᠣᠪᠢ ᠠᠯᠲᠠᠢ – гоби-алтаи) нь Монгол улсын баруун өмнөд хэсэгт орших аймаг юм. Аймгийн төв нь Алтай.
Говь-Алтай аймаг
ᠭᠣᠪᠢᠠᠯᠲᠠᠢᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Монгол |
Байгуулагдсан | 1940 |
Нийслэл | Алтай хот |
Газар нутаг | |
• Нийт | 141,447.67 км2 (54,613.25 бээр2) |
Хамгийн өндөр цэг | 3,802 м (12,474 фут) |
Хүн ам (2023) | |
• Нийт | ▼57,328 |
ДНБ | |
• Нийт | MNT 486 тэрбум US$ 0.1 тэрбум (2023) |
• Нэг хүнд ноогдох | MNT 8,494,883 US$ 2,490 (2023) |
Цагийн бүс | UTC+7 |
Бүсийн дугаар | +976 (0)148 |
ISO 3166 код | MN-065 |
Улсын дугаар | ГА_ |
Вэб сайт | www |
Түүхэн тойм
Түүхийн хуудас сөхвөл ар халхын 4 аймгийн нэг, Засагт хан аймгийн нэршил ардын хувьсгал ялсаны дараахан буюу 1923-1924 онд тэр үеийн аймаг хошуудын нэрийг газар усны нэрээр өөрчлөхөд Хантайшир уулын аймаг хэмээсэн ба (гол хошууг нь ч мөн нэрээр нэрлэж) түүнд одоогийн Говь-Алтай аймгаас гадна, Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Зүүнговь сумд, Ховдын Зэрэг, Дарви сумд, Баянхонгорын Байдрагаас баруун хойшхи Баацагаан, Бууцагаан, Баян-Өндөр, Шинэжинст зэрэг сумд, мөн Завхан аймгийн нэлээд хэдэн сумд харъяалагдаж байсныг түүхийн олон эх сурвалжид дурдсан байна. 1931 онд олон аймаг байгуулахад Алтай, 1934 оны эцэсээр Завхан аймагтай нийлээд, дараа нь 1940 оны шинэчилсэн өөрчлөлтөөр одоогийн Говь-Алтай аймаг болж төвхнөсөн байна.