Серби Улс (серб. Ср̀бија / Srbija ), албан ёсоор Бүгд Найрамдах Серби Улс (серб. Репу̀блика Ср̀бија / Republika Srbija ) нь Төв, Зүүн Өмнөд Европт Балканы хойгийн төв хэсэгт оршино. Хойд талаараа Унгар; зүүн талаараа Румын, Болгар; өмнө талаараа Умард Македон, Албани[6]; баруун талаараа Хорват, Босни ба Херцеговин, Монтенегро улсуудтай хиллэнэ. Нийслэл Белград хотыг 2006 онд "Ирээдүйн Өмнөд Европын нийслэл" болгон хөгжүүлэхээр тодорхойлжээ[7]. Далайд гарцгүй орон хэдий ч Серби улс нь Дунай, Сава, Тисца голууд болон тэдгээрийг холбосон сувгуудаар 2,000 км урт усан замыг хянадаг[8] бөгөөд тэдгээрээр дамжин Европын сувгуудийн сүлжээ, улмаар Хойд тэнгис, Хар тэнгистэй холбогддог байна[9].

Quick Facts Бүгд Найрамдах Серби УлсРепублика Србија (Серби)Republika Srbija (Серби), Нийслэлба томоохон хот ...
Бүгд Найрамдах Серби Улс
Република Србија (Серби)
Republika Srbija (Серби)
Thumb
Төрийн далбаа
Thumb
Сүлд
Төрийн дуулал: Боже правде
Bože pravde
(Монгол: "Үнэний бурхан")
Thumb
Thumb
Сербийн байршил (ногоон) ба Косовогийн маргаантай нутаг дэвсгэр (цайвар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Белград
44°48′N 20°28′E
Албан ёсны хэлСерби хэл[lower-alpha 1]
Угсаатны бүлгүүд
(2011; Косовог оруулаагүй)
  • 83.3% Сербичүүд
  • 3.5% Унгарчууд
  • 2.1% Цыган
  • 2% Боснякчууд
  • 9% бусад / хариулаагүй
Шашин
(2011; Косовог оруулаагүй)
    • 90.6% Христ
      • 84.6% Ортодокс
      • 5.0% Католик
      • 1.0% Протестант
  • 3.1% Ислам
  • 1.1% Шашингүй
  • 5.2% бусад / хариулаагүй
Ард түмний нэршилСербичүүд
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
 Ерөнхийлөгч
Александр Вучич
 Ерөнхий Сайд
Милош Вучевич
 Үндэсний Ассамблейн дарга
Ана Брнабич
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Түүх
 Вант улс
780
 Хаант улс
1217
 Эзэнт гүрэн
1346
 Османы эзлэн түрэмгийлэл
1459–1556
 Сербийн хувьсгал
1804–1835
 Тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдсөн
1878
 Сербийн хаант улс
1882
1918
1992
 Тусгаар тогтнолоо сэргээв
2006
Газар нутаг
 Косовог оруулан
88361 км2 (111)
 Косовог тооцохгүй
77,474 км2[1]
Хүн ам
 2022 тооллого
Neutral decrease 6,647,003 (Косовог тооцохгүй)[2] (107)
 Нягтаршил
85.8/км2 (130)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
 Нийт
$164.8 тэрбум (Косовог тооцохгүй)[3] (80)
 Нэг хүнд ноогдох
$23,534 (Косовог тооцохгүй)[3] (68)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
 Нийт
$62.7  тэрбум (Косовог тооцохгүй)[3] (88)
 Нэг хүнд ноогдох
$10,147 (Косовог тооцохгүй)[3] (80)
ОТББИ (2019)  33.3[4]
дундаж
ХХИ (2021) 0.802[5]
маш өндөр · 63
Мөнгөний нэгжСерби динар (RSD)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
 Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+381
Домэйн нэр
  • .rs
  • .срб
Close

Хэдэн зууны туршид Өрнө, Дорнын соёлын уулзварт орших, хожим Сербийн Эзэнт улс гэж нэрлэгдэх болсон хүчирхэг вант улс Балканы хойгийн ихэнхийг захирч байлаа. Сербичүүдийн улс 16-р зууны дундуур мөхөж, эхлээд орон нутгийн феодалууд, Османы Эзэнт Гүрэн, Венеци, Унгарын вант улс, сүүлд Австрийн Эзэнт улсын захиргаанд орж байлаа. 1817 онд Османы захиргаан дор байсан тус улсад гарсан хувьсгал амжилттай болж, Сербийн гүнлиг бий болов. Тэр нь Төв болон Зүүн Европ дахь анхны үндэстэн-улс байсан юм[10]. Тус улсын тусгаар тогтнол олон улсад 1878 онд л хүлээн зөвшөөрөгджээ. 1912 онд Косовог Османы эзэнт гүрнээс эргүүлж авсан байна[11].

Тус орны одоогийн хил нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын үед бүрэлдэн тогтсон байна. 1990-ээд оны эхээр эхэлсэн Югославын задрал үргэлжилсээр 2006 онд Монтенегрогийн тусгаар тогтнолын тунхаглал зарлагдсанаар Серби үндэстний тусгаар улс бий болов. Серби улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөлийн гишүүн улс болно. Мөн цэрэг армийн хувьд төвийг сахисан улс болох тус улс нь Европын Холбоонд элсэх боломжтой орнуудын нэг юм[12]. 2022 оны 1-р сарын 12-нд Сербийн ерөнхийлөгч Александр Вучич үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа Бүгд найрамдах улс НАТО-д элсэх биш, өөрийгөө хамгаалах зорилгоор өөрийн армиа бэхжүүлэх бодолтой байна гэж мэдэгдсэн байна.

2008 оны 2 сард Косовогийн парламент Серби Улсаас тусгаар болж буйгаа зарласан. Серби нь Косовог НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1244-р тогтоолын дагуу байгуулсан түр захиргаагаар удирдуулж буй, өөрийн орны өмнөд хэсгийн муж гэж үздэг. Иймээс Сербийн засаг захиргаа, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин олон улсын хувьд энэ асуудлын талаар санал хуваагдмал байгаа бөгөөд одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн 192 орны 60 нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Тэмдэглэл

  1. Цөөнхийн хэл гэж хүлээн зөвшөөрөгдсөн:
    Унгар, Босни, Албани, Хорват, Словак, Румын, Болгар, Русин ба Македон хэлнүүд

    Цахим холбоос

     Commons: Серби – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
    Wiktionary
    Wiktionary
    Wiktionary: Серби – Энэ үгийг тайлбар толиос харна уу

    Эшлэл

    Wikiwand in your browser!

    Seamless Wikipedia browsing. On steroids.

    Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

    Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.