Хар тэнгис
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Хар тэнгис (монголчууд мөн "Хар далай" гэж нэрэлдэг) зүүн өмнөд Европд, Анатолийн хойг (Турк) дээр байрлах, эх газар дундын тэнгис юм. Уг тэнгис нь Газар дундын тэнгис, Эгейн тэнгисээр Атлантын далайтай холбогдоно. Босфорын хоолой нь Хар тэнгисийг Мраморын тэнгистэй, улмаар Дарданелийн хоолой нь Эгейн тэнгистэй холбоно. Эгейн тэнгис нь Газар дундын тэнгисийн нэг хэсэг гэж тооцогддог байна. Эдгээр тэнгисүүд (уснууд) нь Ази болон Европ тивийн хил юм. Хар тэнгис нь баруун хойд талдаа Керчийн хоолойгоор Азовын тэнгистэй холбогдоно.
Remove ads

Хар тэнгисийн нийт талбай нь 436400 км2, [1], хамгийн их гүн нь 2200 метр [2] хүрнэ. Газар дундын тэнгистэй адил Хар тэнгис рүү жилд 200 км³ Атлантын далайн ус урсаж ирэх бөгөөд ууршилтын улмаас ус нь харьцангуй өндөр давсжилттай болдог байна. Эх газраас жилд 320 км³цэнгэг ус цутгах бөгөөд уг тэнгист цутгадаг хамгийн том мөрөнгүүд бол Дунай мөрөн, Днепр, Днестр юм[3].
Турк, Болгар, Румын, Украин, Орос, Гүрж улсууд Хар тэнгисийн эрэгээр хүрээлэн оршино[4]. Крымын хойг нь 2014 оноос ОХУ-ын автономит эрхтэй муж юм.
Хар тэнгис нь ачаа тээврийн чухал зангилаа бүс нутаг юм. Үүнээс гадна маш чухал стратегийн болон цэргийн ач холбогдолтой тэнгис болно.
Remove ads
Мөн үзэх
Гадаад холбоос
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads