Албани

From Wikipedia, the free encyclopedia

Албани

Бүгд Найрамдах Албани Улс буюу Албани (Албани хэл: Republika e Shqipлrise) нь Зүүн Европын Балканы хойгийн баруун өмнөд хэсэгт орших Бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Тирана.

Quick Facts Бүгд Найрамдах Албани УлсRepublika e Shqipërisë (Албани), Нийслэлба томоохон хот ...
Бүгд Найрамдах Албани Улс
Republika e Shqipërisë (Албани)
Уриа: Ti Shqipëri, më jep nder,
më jep emrin Shqipëtar

"Албани минь, надад хүндэтгэл өгч,
та надад Албани гэдэг нэрийг өгөөч"
Төрийн дуулал: "Himni i Flamurit"
"Төрийн далбааны дуулал"
Thumb
Нийслэл
ба томоохон хот
Тирана
41°19′N 19°49′E
Албан ёсны хэлАлбани хэл
Зөвшөөрөгдсөн цөөнхийн хэл
Шашин
(2020)
  • 59% Ислам
  • 17% Христ
  • 9% Шашингүй
  • 15% Мэдэгдээгүй[1]
Ард түмний нэршилАлбаничууд‎
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Байрам Бегай
 Ерөнхий Сайд
Эди Рама
 Парламентын дарга
Линдита Никола
Хууль тогтоох байгууллагаКувенди
Түүх
 Арбаноны вант улс
1190
 Албанийн хаант улс
1272 оны 2 сар
 Албанийн вант улс
1368
 Лежийн холбоо
3 сарын 2, 1444
 Мирдита
1515
 Скутарийн пашалик/Янина
1757/1787
 Османы эзэнт гүрнээс тусгаар тогтнов
11 сарын 28, 1912
 Албанийн вант улс
7 сарын 29, 1913
 1-р бүгд найрамдах улс
1 сарын 31, 1925
 Албанийн хаант улс
9 сарын 1, 1928
 2-р бүгд найрамдах улс
1 сарын 11, 1946
 3-р бүгд найрамдах улс
12 сарын 28, 1976
 4-р бүгд найрамдах улс
4 сарын 29, 1991
 Одоогийн үндсэн хууль
11 сарын 28, 1998
Газар нутаг
 Нийт
28,748 км2 (140)
 Усны эзлэх талбай (%)
4.7
Хүн ам
 January 2022 тооцоо
2,793,592[2]
 2011 тооллого
2,821,977[3]
 Нягтаршил
97/км2
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
 Нийт
$51.1 тэрбум[4] (118)
 Нэг хүнд ноогдох
$17,858[4] (85)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
 Нийт
$18.25 тэрбум[4] (125)
 Нэг хүнд ноогдох
$6,369[4] (96)
ОТББИ (2019)  34.3[5]
дундаж
ХХИ (2021) 0.796[6]
өндөр · 67
Мөнгөний нэгжЛек (ALL)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
 Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+355
Домэйн нэр.al
Close

Баруун талд нь Адриатын тэнгис, баруун өмнө талд нь Ионий тэнгис цэлийж, хойд талаараа Монтенегро, зүүн талаараа Умард Македон, Косово[7], өмнө талаараа Гректэй хиллэдэг. Мөн Итали улстай Отрантогийн хоолойгоор 72 км зайтай тусгаарлагддаг. Албан ёсны хэл нь- албани хэл.

Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдлын Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл, Дэлхийн Худалдааны Байгууллага, Газар Дундын Тэнгисийн Холбооны гишүүн. Мөн Европын Холбоонд элсэхээр нэр нь дэвшигдээд байгаа, Умард Атлантын Цэргийн Эвсэлд элсэх урилгыг 2008 оны 4 сард хүлээн авсан[8] орон юм. Тус улс нь албан ёсоор 2009 онд, НАТО-гийн 60 жилийн ойн үеэр 26 улсын цэргийн эвсэлд нэгдэн орох бөгөөд Балканы хойг, Ирак[9][10], Афганистан, Чад[11] дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй.

Албани нь парламентийн ардчилсан тогтолцоотой, шилжилтийн үеийн эдийн засаг бүхий орон болно. Нийслэл Тиранадаа нийт 3.5 сая хүн амын нь 895,000 нь төвлөрч оршин суудаг, санхүүгийн төв хот нь юм.[12] Чөлөөт зах зээл рүү шилжиж буй тус орон нь гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа эрчим хүч, зам тээврийн дэд бүтцийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгож буй.

Османы эзэнт гүрэнд хамаарч ирсэн түүхэн шалтгааны улмаас хүн амын олонхи нь буюу 64% нь исламын шашин сунит урсгалыг шүтдэг ч үнэн алдартны шашин, католик шүтлэгтэн ч элбэг.

Нэршил

Албани хэлээр улсын нэр болох Shqipлrise нь "Бүргэдийн орон" гэсэн утгатай бөгөөд албаничууд өөрсдийгөө бүргэдээс гаралтай гэж үздэг аж. Харин Албани гэдэг нь латин хэлний albus буюу цагаан гэдэг үгнээс гаралтай. Энэ нь шохойн чулуу элбэг байдгаас газар нь цайран харагддаг гэдгээс улбаатай юм байна.

Түүх

Үндсэн өгүүлэл: Албанийн түүх

Алдартай хүмүүс

Жэймс Белуши (англи. James Adam Belushi; 1954 онд төрсөн) албани гаралтай америкийн кино жүжигчин.

Тереза эх (жинхэнэ нэр Агнес Гонже Бояжиу; албани. Anjezë Gonxhe Bojaxhiu, арум. Agnesa (Antigona) Gongea Boiagi; 1910-1997) -албани гаралтай католик шашны зүтгэлтэн, 1979 оны Новелийн шагналтан эмэгтэй.

Энвер Хожа -Албанийн Коммунист намын дарга, 1946-1986 онуудад Бүгд найрамдах Албани улсын төрийн тэргүүн.

Элайза Душку (англи. Eliza Patricia Dushku; 1980 онд төрсөн) албани гаралтай америкийн жүжигчин, найруулагч.

Исмаил Кадаре- албаний хамгийн алдартай зохиолч, орчин цагийн албаний яруу найрагч.

Засаг захиргааны хуваарь

Тус улс нь 12 аймаг, 36 хошуу, 351 суурин газарт хуваагдана.

Эшлэл

Холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.