Себастиан Феттел
From Wikipedia, the free encyclopedia
Себастиан Феттел (герм. Sebastian Vettel, * 1987 оны 7-р сарын 3-нд Хеппенхайм, Хессен муж) нь германы авто уралдааны жолооч юм. Тэрээр 2007 онд Формула 1-д гараагаа эхэлсэн ба 2010 оны улирлын тэмцээнд түрүүлснээр Михаэль Шумахерийн дараах германы хоёр дахь дэлхийн аварга болсноос гадна одоогийн байдлаар Формула-1-ийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аваргаар тодорсон тамирчин юм. 2011, 2012, 2013 онуудад дэлхийн аварга цолоо амжилттай хамгаалснаар дөрөв дараалан түрүүлсэн амжилт гаргасан шилдэг гурван тамирчны нэгд тооцогддог. Себастиан 2009 оноос 2014 оны хооронд австрийн Ред Булл Расинг багт гэрээт тамирчин байсан. 2015 оноос 2020 он хүртэл италийн уралдааны жүчээ Ферраритай гэрээтэй байв. 2021 оноос эхлэн тэрбээр Их Британийн Астон Мартин багийн үндсэн нисгэгч болсон.
Төрсөн огноо | 1987 оны 7 сарын 3 |
---|---|
Формула-1 ДАШТ-ийн замнал | |
Иргэншил | Герман |
Дэлхийн аварга | 4 (2010, 2011, 2012, 2013) |
Багууд | 2007 BMW Заубер 2007 –2008 Торо Россо 2009 –2014 Ред Булл 2015 –2020 Феррари 2021 Астон Мартин |
Гараа | 263 |
Ялалтын тоо | 53 |
Шагналын тавцанд гарсан тоо | 122 |
Нийт авсан оноо | 3046 |
Поле байрлал | 57 |
Хамгийн хурдан тойрог | 38 |
Анхны гараа | 2007 оны Америкийн гран-при |
Анхны ялалт | 2008 оны Италийн гран-при |
Сүүлчийн ялалт | 2019 оны Сингапурын гран-при |
Сүүлчийн гараа | 2021 оны Азербайжаны гран-при |