Формула 1-ийн дэлхийн аваргын жагсаалт
From Wikipedia, the free encyclopedia
Дараах хүснэгтэнд бүх Формула-1-ийн дэлхийн аварга жолооч болон зохион бүтээгчидийг оруулав. Формула-1-ийн дэлхийн аварга цолыг жил бүр олон улсын автомашины холбоо FIA тухайн улирлын дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнүүдээс хамгийн олон оноог цуглуулсан жолооч болон зохион бүтээгчид олгодог. Оноог тогтоосон онооны систем дагуу тухайн явагдаж буй жил бүрд өгдөг. Формула 1-ийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн нь "Автомашины дэлхийн аварга" нэрийн дор 1950 онд (1980 он хүртэл: Автомашины дэлхийн аварга) явагдсан бөгөөд анхны дэлхийн аваргаар Алфа Ромео багийн нисгэгч Жузеппе Фарина тодорчээ.
2016 он хүртэл нийт 67 улиралд 33 жолооч болон 59 улиралд 15 зохион бүтээгчид дэлхийн аварга цолыг Формула 1-ээс гардаж авсан байна. Нисгэгч нараас дэлхийн дээд амжилтыг Михаэль Шумахер 7 ялалтаар тэргүүлдэг бол багуудаас Феррари 16 дэлхийн аваргын цомоор тэргүүлж байна.