Поле байрлал
From Wikipedia, the free encyclopedia
Поле байрлал буюу түрүү байрлал (мөн поле ч гэдэг англ. pole position, pole нь багана, гадас, шургааг, саваа) гэдэг нь моторт спортод хамгийн эхний эгнээний түрүү байрлал буюу гарааны алаг шугамд дээр байрласан оролцогчийн байрлалыг хэлдэг. Энэ байрлал нь тухайн оролцогчид тодорхой хэмжээгээр ашигтай байрлал юм. Түрүү байрлалыг тухайн тэмцээн бүрийн өмнө ихэвчлэн шалгуураар олж авах бөгөөд энэ нь жишээлбэл сорилгын болон бэлтгэл уралдаан хамгийн хурдан тойрсон тойргийн хугацаагаар нь шалгаруулна.