![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/Sebastian_Vettel_2009_Germany_3.jpg/640px-Sebastian_Vettel_2009_Germany_3.jpg&w=640&q=50)
Ред Булл Расинг
From Wikipedia, the free encyclopedia
Ред Булл Расинг нь Формула-1 тэмцээний оролцогч баг бөгөөд компанийн төв нь Их Британийн Милтон Кинсд байдаг. Тус баг нь австрийн лицензээр Формула 1-д оролцдог ба Энержи-Дринк-үйлдвэрлэгч Ред Булл компанийн эзэмшилд байдаг. Тус багийг эзэмшигч нь компанийг үндэслэгч Дийтрих Матешитц юм. Ред Булл Расинг нь 2004 оны сүүлээр Формула 1 тэмцээнээс гарсан их британийн баг Ягуар Расингийг автомашин үйлдвэрлэгч Форд компаниас худалдаж авснаар эхэлсэн түүхтэй. Формула 1-д оролцож эхэлснээс хойш зургаан жилийн дараа 2010 онд анхныхаа дэлхийн аварга цолд хүрэхдээ зохион бүтээгчийн- болон жолоочийн дэлхийн аварга цолын аль алиныг Себастиан Феттелээр авчээ. Энэ амжилтаа тус баг нь 2011, 2012 болон 2013 онуудад давтсан байна. Үүнээс гадна тус баг нь 2011 оны улирлын тэмцээнээс хойш 19-уралдаанд 18 удаа поле байрлалаас (94,7 хувь) уралдсан рекордыг тогтоосон баг юм.
![]() | |
Бүтэн нэр | Инфинити Ред Булл Расинг |
---|---|
Компанийн төв | ![]() |
Компани | Ред Булл Расинг Лтд.[1] |
Багийн дарга | ![]() |
Техникийн захирал | ![]() |
Цахим хуудас | www.infiniti-redbullracing.com |
2024 оны Формула-1 | |
Жолооч | (33) ![]() (11) ![]() |
Туршилтын жолооч | ![]() |
Шасси | Ред Булл Расинг RB20 |
Хөдөлгүүр | Хонда 1.6 V6 RBPTH002 |
Дугуй | Пирелли |
Статистик | |
Анхны гран при | 2005 он Австрали |
Оролцсон уралдаан | 383 |
Зохион бүтээгчийн ДА | 6 (2010, 2011, 2012, 2013, 2022, 2023) |
Жолоочийн ДА | 4 (2010, 2011, 2012, 2013, 2021, 2022, 2023) |
Уралдааны ялалт | 66 |
Оноо | 7637 |
Поле байрлал | 64 |
х.х.у. тойролт | 69 |
2023 оны байр | 1 (860 оноо) |
2013 оноос хойш тус багийг Инфинити ивээн тэтгэх болсон учир багийн нэрээ Инфинити Ред Булл Расинг болгон өөрчилжээ.[2]