МкЛарен Расинг
From Wikipedia, the free encyclopedia
МкЛарен Расинг нь Британийн моторт спортын уралдааны баг бөгөөд 2015 оноос хойш МкЛарен Хонда нэртэйгээр, Фернандо Алонсо (2005, 2006) болон Женсон Баттон (2009) нарын дэлхийн аварга үндсэн нисгэгчтэйгээр Формула-1-д оролцож байна. Уокингэд төвтэй тус баг нь МкЛарен Группэд харьяалагддаг. Энэ багийг анх 1965 онд Шинэ Зеландын авто спортын уралдаанч Брюс МкЛарен үүсгэн байгуулсан ба Формула-1 уралдаанд оролцсон байдлаараа Скудериа Ферраригийн дараа ордог он удаан жилийн туршлагатай баг юм. Үүсгэн байгуулагдсан эхний жилүүдэд МкЛарен Мотор Расинг нэртэй байсан ба умард америкийн КанАм, Чамп Кар цуврал уралдаануудад оролцож байжээ. Эдгээр уралдаануудад МкЛарений автомашинууд нь амжилт гаргаж байсны тоонд Индианаполис 500-д гурван удаа түрүүлсэн байдаг. 1970-аад оноос хойш МкЛарен баг нь зөвхөн Формула-1 уралдаанд оролцон бусад авто спортын төрлүүдээс гарсан аж.
Бүтэн нэр | МкЛарен Мерседес |
---|---|
Компанийн төв | Уокинг, Их Британи |
Компани | МкЛарен Расинг Лтд.[1] |
Багийн дарга | Эрик Булье |
Техникийн захирал | Тим Госс |
Цахим хуудас | www.mclaren.com/formula1/ |
2024 оны Формула-1 | |
Жолооч | (3) Австрали (4) Нэгдсэн Вант Улс |
Шасси | МкЛарен MCL35M |
Хөдөлгүүр | Мерседес-Бенц 1.6 V6 Турбо |
Дугуй | Пирелли |
Статистик | |
Анхны гран при | 1966 он, Монако |
Оролцсон уралдаан | 885 |
Зохион бүтээгчийн ДА | 8 (1974, 1984, 1985, 1988, 1989, 1990, 1991, 1998) |
Жолоочийн ДА | 12 (1974, 1976, 1984, 1985, 1986, 1988, 1989, 1990, 1991, 1998, 1999, 2008) |
Уралдааны ялалт | 182 |
Оноо | 5953,5 |
Поле байрлал | 155 |
х.х.у. тойролт | 158 |
2020 оны байр | 3 (202 оноо) |
МкЛарен нь Формула-1-ийн түүхэнд Скудериа Феррари багийн дараа ордог хамгийн өндөр амжилт гаргасан баг юм. МкЛарен баг нь өнөөдрийг хүртэл уралдааны болон гудамжны тээврийн хэрэгслээр Монакогийн гран-при, Индианаполисын 500 милийн уралдаан, Ле-Мансын 24-цагийн уралдаануудад бүгдэд түрүүлсэн цорын ганц зохион бүтээгч баг юм. Үүн дээр Формула-1 болон ЧампКарын аварга шалгаруулалтанд түрүүлж байсан ялалтууд ч бас нэмэгдэнэ.