From Wikipedia, the free encyclopedia
Ливи (Араб: ليبيا Lībiyā, Бүгд Найрамдах Ливи Улс الجمهورية الليبية) — Умард Африкт орших улс. Хойд талаараа Газар дундын тэнгистэй эрэг залгаж, зүүн талаараа Египет, зүүн урдуураа Судан, урд талаараа Чад, Нигер, баруун талаараа Алжир, Тунис гэх бүгд зургаан улстай газраар хиллэдэг.
Ливи Улс
| |
---|---|
Төрийн дуулал: ليبيا ليبيا ليبيا "Ливи, Ливи, Ливи" | |
Нийслэл ба томоохон хот | Триполи[1]
32°52′N 13°11′E |
Албан ёсны хэл | Араб хэл[b] |
Нутгийн хэл | Ливийн Араб хэл |
Угсаатны бүлгүүд (2017)[2] |
|
Шашин | 99.7% Ислам (албан ёсны) 0.3% Бусад |
Ард түмний нэршил | Ливичүүд |
Төр засаг | Нэгдмэл бүгд найрамдах улс (түр эв нэгдлийн засгийн газар) |
• Ерөнхийлөгчийн Зөвлөлийн дарга | Мухаммед аль-Менфи |
• Ерөнхийлөгчийн Зөвлөлийн дэд дарга | Муса аль-Кони |
• Ерөнхий Сайд | Абдулхамид Дбейба (маргаантай)[n 1] |
• Төлөөлөгчдийн танхимын дарга | Агила Салех Иса |
Хууль тогтоох байгууллага | Төлөөлөгчдийн танхим |
Тусгаар тогтнол (Италиас) | |
• Тусгаар тогтнолоо тунхагласан | 2 сарын 10, 1947 |
• Хаант улс | 12 сарын 24, 1951 |
• Муаммар Каддафийн төрийн эргэлт | 9 сарын 1, 1969 |
• Социалист Ардын Ливийн Араб Жамахири | 3 сарын 2, 1977 |
• Ливийн анхны иргэний дайн | 2 сарын 17, 2011 |
• НАТО-гийн интервенц | 3 сарын 19, 2011 |
• Хоёрдугаар иргэний дайны дуусгавар | 10 сарын 23, 2020 |
Газар нутаг | |
• Нийт | 1,759,541 км2 (16) |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 7,252,573[4] (106) |
• Нягтаршил | 3.74/км2 (218) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $168.371 тэрбум[5] (81) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $24,599[5] (69) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $46.297 тэрбум[5] (96) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $6,764[5] (93) |
ХХИ (2021) | ▲ 0.718[6] өндөр · 104 |
Мөнгөний нэгж | Ливи динар (LYD) |
Цагийн бүс | UTC+2 (ЗЕЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +218 |
Домэйн нэр | .ly ليبيا. |
|
1.8 сая хавтгай дөрвөлжин километр орчим газар нутгийн нь 90% нь цөл бөгөөд тус улс нь газар нутгийн хэмжээгээрээ Африкт 4-т, дэлхийд 17-д орно[7]. Нийслэл Триполи хотдоо нийт 5.7 сая ард иргэдийн 1.7 сая нь төвлөрсөн байдаг. Тус орныг эртнээс нааш Триполитани, Феззан, Киренайка хэмээх орон нутагт хувааж иржээ. Ливи улс нь нэг хүнд ногдох ДНБ-ээр Африкт Экваторын Гвинейн дараа 2-т ордог. Энэ нь тус улсын газрын тосны баялаг нөөц ба цөөн хүн амтай нь холбоотой юм[8][9].
Ливийн төрийн далбаа нь цулгуй ногоон өнгөтэй байдаг онцлогтой[10].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.