Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Экваторын Гвинейн Бүгд Найрамдах Улс, нийтлэг нэршил нь Экваторын Гвиней (Испани: Guinea Ecuatorial, Франц: Guinée équatoriale, порт. Guiné Equatorial) нь Субсахарын Африкт орших улс юм. Эх газарт орших хэсэг нь умард талаараа Камерунтай, дорнод ба өмнөд талаараа Габонтой хиллэх бол өрнөдөд нь Гвинейн булан бий. Энэ улсын нутаг дэвсгэрийн хамгийн өмнөд цэг нь Аннобон арал бөгөөд экватороос өмнө зүгт 156 км-т, үлдсэн нутаг дэвсгэр нь экваторын хойд талд оршино. Хэдийгээр тус улсын нэрэнд экваторын гэдэг үг байгаа боловч улсын нутаг дэвсгэрийн нь хаагуур нь ч экватор дайрдаггүй аж.
Экваторын Гвинейн Бүгд Найрамдах Улс | |
---|---|
Төрийн дуулал: Caminemos pisando las sendas de nuestra inmensa felicidad (Испани) Асар их аз жаргалынхаа замаар алхацгаая | |
Нийслэл | Малабо (одоогийн) Сьюдад де ла Пас (баригдаж буй) 3°45′N 8°47′E |
Томоохон хот | Малабо |
Албан ёсны хэл | |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Жагсаалт
|
Угсаатны бүлгүүд (2020[3]) |
|
Шашин (2020)[4] | |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (дарангуйлал)[5][6] |
• Ерөнхийлөгч | Теодоро Обианг Нгема Мбасого |
• Дэд Ерөнхийлөгч | Теодоро Нгема Обианг Манге |
• Ерөнхий Сайд | Мануэла Рока Ботей |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Тусгаар тогтнол (Испаниас) | |
• Тунхагласан | 10 сарын 12, 1968 |
Газар нутаг | |
• Нийт | 28,050 км2 (141) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 1,679,172[7] (154) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | $27.959 тэрбум (148) |
• Нэг хүнд ноогдох | $18,127[8] |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | $16.012 тэрбум (133) |
• Нэг хүнд ноогдох | $8,462[9] |
ХХИ (2021) | ▲ 0.596[10] дундаж · 145 |
Мөнгөний нэгж | Төв Африкийн франк (XAF) |
Цагийн бүс | UTC+1 (БАЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +240 |
Домэйн нэр | .gq |
Урьдны испанийн колони байсан тус улсын хүн амын дийлэнх нь фангууд бол цөөн тооны бүби байна. Экваторын Гвиней нь тэнгисийн эрэг дагуу их хэмжээний газрын тосны баялагтай боловч түүнээс олсон ашгийг нь цөөн тооны эрх мэдэл бүхий улс төрчид л хүртдэг байна. Нэг хүнд ногдох орлогын хэмжээгээрээ Европын Холбооны улсуудын дунджид хүрэх ч, ядуурлын түвшин өндөр.[11] Хүний эрх зөрчигдөх явдал нь эрс багассан боловч хууль эрх зүйн найдвартай орчин бүрдээгүй хэвээр байсаар байна.
Экваторын Гвиней нь Африк тивийн хамгийн жижиг нутаг дэвсгэртэй улсуудын нэг бөгөөд нийт 28.051 км² нутаг дэвсгэртэйгээс эх газарт байх нутаг нь ойролцоогоор 26.000 км². Үүнийг манай улсын газар нутагт харьцуулбал ойролцоогоор Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн талаас ч бага гэсэн үг юм. Эх газарт орших хэсгийг нь Мбини гэх ба тэнгисийн эргээсээ алгуур өндөрссөөр бүс нутгийн төв хэсэгтээ 1200 метр хүртэл өргөгдөнө.
Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэг нь болох Биоко арал нь ойролцоогоор 2000 км² талбайтай. Мөн түүнчлэн эргийн ойролцоох Кориско, Их Элобей, Бага Элобей зэргийн арлуудаас гадна Сан-Томе арлаас баруун урд зүгт 352 км-ийн зайд орших 17 км² газар нутаг бүхий Аннобон арал Экваторын Гвинейд харьяалагдана.
Хуурай газрын хилийн урт нь 835 км, эргийн хилийн урт нь 300 орчим километр.
Арал дээр болон эх газарт халуун орны чийглэг ойн уур амьсгалтай ба хуурай байх үе нь маш богино. Биоко арал дээр хуурай улирал нь арванхоёрдугаар ба нэгдүгээр сар байхад, эх газарт долоодугаар сараас наймдугаар сар хүртэл үргэлжилнэ.
Экваторын Гвинейд халуун орны чийглэг ой зонхилно. Биоко арал дээрх чийглэг ойг тариалангийн талбай болгосон. Аннобон арал дээр ихэнхдээ тосны- ба наргилын далдуу мод ургадаг.
Чийглэг ойн бүс нутаг нь олон зүйлийн амьтанд тохиромжтой уур амьсгалтай учраас шимпанзе, горилла, дрил, мандрил, макака ихээхэн байдаг. Мөн цоохор ирвэс, ойн заан, ойн одос үхэр, бутны гөрөөс, бонго ч ихээр тааралдана.[12]
Wiktionary: Экваторын Гвиней – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.