From Wikipedia, the free encyclopedia
Есөнтөмөр[1] (Yesün Temür; 1293–1328) — Юань улсын 1323-1328 онд төр барьсан зургаа дахь хаан.
Есөнтөмөр хаан | |
---|---|
Юань улсын хаан | |
Хаанчлал | 1323.10.04 – 1328.08.15 (5 жил, зургаадугаар хаан) |
Хаан суусан | 1323.10.4-нд 30 насандаа Хэрлэнгийн хөдөө аралд |
Төрсөн огноо | 1293 оны 11 сарын 28 |
Өнгөрсөн огноо | 1328 оны 8 сарын 15 |
Өнгөрсөн газар | Юань, Шанду |
Өмнөх | Шадбал гэгээн хаан |
Удаах | Аригиба хаан |
Хатан | Бабухан хатан |
Эцэг | Гамала ван |
Эх | Буянхэрмиш хатан |
Ургийн овог | Боржигин |
Төрсөн нэр | Монгол: Есөнтөмөр (ᠶᠢᠰᠦᠨᠲᠡᠮᠦᠷ) |
Оны цол | Тайдин, Жыхө |
Есөнтөмөр 1293 оны 11 сарын 28[2][3] -нд хонгирадын Буянхэрмэш хатнаас төрсөн. Гамала (1258-1303) жин вангийн хүү, Чингимийн ач, Хубилай хааны гуч юм.
Есөнтөмөр Гамала эцгийн цол буюу жин ван (жонон) цолыг 1303 онд хүртэж, Говийн умард нутгийг захиран Хархорумд эзэн суусан. Удаах хорин жилд Төмөр өлзийт, Хайсан хүлэг, Аюурбарбад буянт, Шадбал гэгээн дөрвөн хаан солигдсон байна.
1323 оны 9-р сард Тэгш ноён Шадбал гэгээн хааныг хороосон ба Есөнтөмөрийг хаан бол хэмээн улсын тамгыг хүргүүлжээ.
Есөнтөмөр 1323 оны 10 сарын 4-нд Хэрлэнгийн хөдөө аралд[4] Юань улсын хаан сууринд сууж, хас эрдэнийн тамгыг атгав.
Хэдий өөрийг нь хаан болгосон боловч урьд хааныг хуйвалдан хороосон Тэгш ноён, Алтанбух ван, Өлзий, Соном, Чинтөмөр нарын 8 хүнийг баривчлан эсэргүүний гэмт хэрэгтэн нэр зүүлгэж цаазаар аваачаад Ерүтөмөрийг Юньнань руу цөлжээ.
Есөнтөмөр хааны зарлигаар «Хубилай хааны богд сургаал», «Олон богдын тархаасан сургаал», «Их Юань улсын хууль цаазын бичиг» зэрэг зохиолыг хятад хэлнээс монгол хэлнээ хөрвүүлжээ. Күнзийн суртлыг шимтсэнгүй, хятад түшмэдийг эрхэмлэсэнгүй, монгол ноёдыг эрхэмлэн төрд томилж байсан. Шаравсэнгэ гэдэг монгол лам багштай байсан.
Янь ван Есөнтөмөрийг Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан, Далаашийг Улс төрийн эрхэлсэн түшмэл болгов. 1328 онд Яньтөмөрийг Үйл таслах яамны хэрэг мэдэгч түшмэлээр томилов.[4] Аригиба хүү нь хунтайж болж, хожим богино хугацаанд хаан суусан.
Есөнтөмөр хаан 1328 оны 8 сарын 15-нд Шанду хотод 36 насандаа[5] гэнэт таалал төгсчээ. Шалтгаан тодорхойгүй, хорлогдсон мэт байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.