Буянхэрмиш нь Хонгирад аймгийн хүн.[1]Хубилай хааны ууган ач хүү Гамалагийн их хатан байсан. Түүний талаар Юань улсын сударт тэмдэглэхдээ: "Гамалагийн богдын үзэсгэлэнт хэвт ёст төрийн хатны нэр Буянхэримиши хэмээмүй. Гамалагийн Шань сьи дэх ордондоо байх үед хатныг буулгаж авчээ. Есөнтөмөр хааныг төрүүлэв"[2] гэжээ. Есөнтөмөр хаан 1324 онд хатан эхдээ Богдын элэгсэг хэвт ёст төрийн хатан[3] хэмээх хүндэт өргөмжлөл хүртээж, навчит өргөмжлөлийн хамт өвгөдийн сүмд Сяньзун Гамалагийн тахилын харшид оруулж тавьсан. 1328 онд Тугтөмөр хаан, улс төрийн шалтгаанаар Гамала хаан, Буянхэрмиш хатны тахилыг эвдүүлжээ.
Тэрээр Гамала хаанд Сүншан, Есөнтөмөр, Дэлгэрбух гэсэн гурван хүү төрүүлж өгсөн. Мөн Будашир нэртэй гүнжийг төрүүлсэн байж магадгүй.
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.