From Wikipedia, the free encyclopedia
Говь нь Монголын өмнөд, Хятадын хойд, баруун хойд хэсгээр үргэлжлэх цөлөрхөг бүс. Ази тивд орших хамгийн том, дэлхийд 5-д орох цөлийн бүс юм. Хойд талаараа Алтайн нуруу, Монголын тал хээр нутаг, баруун өмнө талаараа Төвдийн өндөрлөг, зүүн өмнө талаараа Хятадын тэгш өндөрлөгтэй хаяа залгана. Говь нь Их Монгол Улсын үед чухал ач холбогдол бүхий нутаг байсан бөгөөд Торгоны замын дагуух хэд хэдэн хот суурин газар Говьд оршино.
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Өндөр сүрлэг Гималайн нуруу нь энэ бүс нутагт ирэх борооны үүлийг хаадгаас шалтгаалж, хур тунадас бага ордог тул Говь үүсчээ. Говь нь байгаль цаг уур, топографийн хувьд олон янзын, ховор амьтан ургамал олонтой. Ялангуяа Өмнөговь аймгийн нутагт орших Нэмэгт уул нь эртний үлэг гүрвэлүүдийн ховор олдвор ихээр олддогоороо алдартай.
Хонгорын элс нь манханы тогтоцтой цөөхөн газруудынх нь нэг. Говийн хойд талын захаар жижиг баянбүрд байх бөгөөд тэнд байгаа хүн болон амьтныг хоол, уух устай нь залгуулна. Говийн нэг онцлог нь ар талаар нь загийн модууд байдаг. Эхийн гол нь говийн өмнө хэсгээр байрлах ба тусгаарлагдсан үржил шимгүй цөлөөр хүрээлэгдсэн байна. Социализмийн үеэс л төмөр замын дагуу хөдөө аж ахуйг хөгжүүлсэн боловч одоо 20-н л өрх үлдээд байна. Энд улаан лооль, өргөст хэмх, тарвас, чинжүү зэрэг олон жимс ургана.
Сахарын цөлөөс ялгаатай Говь нь элсэн манхантай, хамгийн том үржил шимгүй газар бөгөөд хадархаг чулуутай. Эрс тэс уур амьсгалтай бөгөөд зундаа температур +40°C, өвөлдөө -40°C болдог. Дунджаар жилд 100мм –ээс бага хур тунадас унах бөгөөд зарим газартаа 2-оос 3-н жилд нэг л удаа бороо орсон байдаг. Хаврын улиралаар 140км/ц хүртэл хүчтэй салхилах учраас энэ үед аялал жуучлал хийдэггүй.
Байгалийн нөөц газарт
Говийн дархан цаазат газар нь дэлхийн Биосперийн томоохон газрын нэг ба дэлхийн ховор амьтан, түүхийн, болон соёлын дурсгалт газрууд элбэг. 19-р зууны нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, Говийн Догшин Ноён Хутагт Данзанравжаагийн 1820-иод онд байгуулж байсан Өвөр хамарын хийд, Монголын анхны театр “Саран хөхөөний намтар дуулах дацан”-гийн туурь, Дэлхийн энергийн төв “Шамбалын орон” гэх мэт газруудад жуулчид ирдэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.