Бүгд Найрамдах Арцах Улс
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Арцах Улс (армениар Արցախի Հանրապետություն) нь 2017 оныг хүртэл Бүгд Найрамдах Уулын Карабах Улс хэмээн нэрлэгдэж байсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахт орших орон юм. Тус улсын хүн амын дийлэнх нь Арменичууд боловч газар нутгийн хувьд Азербайжаны газар нутаг хэмээн Нэгдсэн Үндэстний Байгууллага ба Европын Зөвлөлийн орнууд үздэг. 1991 оны есдүгээр сарын 2-нд Бүгд Найрамдах Уулын Карабах Улс тусгаар тогтнолоо зарласан ба 1991 оны есдүгээр сарын 10-нд тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга явуулжээ. Уулын Карабах нь Абхаз, Өмнөд Осети, Транснистрийн хамт хүлээн зөвшөөрөгдөөгүй улсуудын хамтын нөхөрлөлийг бүрдүүлдэг. Арцах хэмээх нэр нь өнөөгийн тус улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан армен овог аймгуудаас гаралтай ажээ. Үүний тоонд манай эриний өмнөх нэг-, хоёрдугаар зуунд байсан Арменийн эзэнт гүрний Арцах аймаг болон дундад зууны үеийн Арцахын Вант Улсууд багтана.
Бүгд Найрамдах Арцах Улс Бүгд Найрамдах Уулын Карабах Улс Արցախի Հանրապետություն Арцахи Ханрапетутюн Нагорно-Карабахская Республика | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1991–2023 | |||||||||||
Төрийн дуулал: Ազատ ու Անկախ Արցախ Азат у Анках Арцах "Чөлөөт, тусгаар тогтносон Арцах" | |||||||||||
Төлөв | Хүлээн зөвшөөрөгдөөгүй улс; НҮБ-ын гишүүн бус гурван улс хүлээн зөвшөөрсөн | ||||||||||
Нийслэл ба томоохон хот | Степанакерт 39°49′02″N 46°45′02″E | ||||||||||
Албан ёсны хэл | Армени хэл[a] Орос хэл[b] | ||||||||||
Угсаатны бүлгүүд (2015 тооллого)[2] |
| ||||||||||
Ард түмний нэршил | Artsakhi | ||||||||||
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс[c] | ||||||||||
Ерөнхийлөгч | |||||||||||
• 1994–1997 (анхны) | Роберт Кочарян | ||||||||||
• 2023 (сүүлчийн) | Самвел Шахраманян | ||||||||||
Ерөнхий Сайд | |||||||||||
• 1992 (анхны) | Олег Есаян | ||||||||||
• 2023 (сүүлчийн) | Артур Арутюнян | ||||||||||
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Хурал | ||||||||||
Тусгаар тогтнол (ЗХУ-аас) | |||||||||||
• Уулын Карабахын 1-р дайн | 1988 оны 2 сарын 20–1994 оны 5 сарын 12 | ||||||||||
• Өөртөө засах эрх | 9 сарын 2, 1991[3] | ||||||||||
• Тусгаар тогтнол | 12 сарын 10, 1991 | ||||||||||
• Уулын Карабахын 2-р дайн | 9 сарын 27–11 сарын 10, 2020 | ||||||||||
• Азербайжаны бүслэлт | 12 сарын 12, 2022 | ||||||||||
• Азербайжаны довтолгоо | 9 сарын 19–20, 2023 | ||||||||||
• Бууж өгөв | 9 сарын 28, 2023 | ||||||||||
Газар нутаг | |||||||||||
• Нийт | 3,170[4] км2 | ||||||||||
Хүн ам | |||||||||||
• 2021[5] тооцоо | 120,000 | ||||||||||
145,053 | |||||||||||
ДНБ (ХАЧП) | 2019 тооцоо | ||||||||||
• Нийт | $713 сая | ||||||||||
• Нэг хүнд ноогдох | $4,803 | ||||||||||
Мөнгөний нэгж |
| ||||||||||
Цагийн бүс | UTC+4 (АМЦ) | ||||||||||
Жолооны тал | баруун | ||||||||||
Утасны томьёо | +374 47[d] | ||||||||||
| |||||||||||
Өнөөдөр | Азербайжан |
Уулын Карабахын нутаг дэвсгэр нь Азербайжаны баруун өмнөд хэсэгт орших ба түүнийг тойроод азербайжаны долоон томоохон дүүрэг байх ч эдгээр нь өнөөдөр бүгд арменийн хяналтад байдаг. 1994 оны тавдугаар сард гал зогсоосноос хойш Уулын Карабах нь эзлэгдсэн долоон дүүргээр дамжин өмнө зүгтээ Иран, баруун зүгт Арментай хиллэдэг.
Хамгийн өндөр уул нь 3340 метрийн өндөр Мрав уул, дараа нь 2725 метр өндөртэй Кирс байна. Хамгийн том талбайтай бүхий нуурын тоонд Сарсанг хиймэл нуур орно. Чухал голууд нь Тартар ба Хачынчай голууд юм.
1991 онд тусгаар тогтнолоо зарласны дараа армени хэл нь Уулын Карабахын цорын ганц албаны хэл (де-факто) байж байгаад, 2007 онд үндсэн хуулийг мөрдөж эхэлснээр албан ёсны хэл (де-юре) болжээ. Үндсэн хуулийн 15-р заалтад тус улсад түгээмэл хэрэглэгдэх бусад хэлнүүдийг нийтэд ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Энэ төрлийн хэлнүүдэд азербайжан, курд, орос хэл ордог. Орос хэл нь яг л армен болон азербайжан хэлтэй адил түгээмэл хэрэглэгдэх гадаад хэл юм.
2005 оны хүн амын тооллогоор тус улсын нийт хүн амын 99 %-г арменичууд[6] бүрдүүлж байсан ба тэдний ихэнх нь Арменийн Апостолийн сүмд харьяалагдах бол тэдний өмнө энд амьдарч байсан азербайжанчуудын дийлэнх нь шийт шүтлэгтэй байв.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.