Бенгал
From Wikipedia, the free encyclopedia
Бенгал (бен. বঙ্গ Bôngo, বাংলা Bangla, বঙ্গদেশ Bôngodesh буюу বাংলাদেশ Bangladesh) нь Өмнөд Ази, Энэтхэгийн хойгийн зүүн хойд хэсэг дэх түүхэн болон газарзүйн бүс нутгийн нэр юм. Өдгөө ерөнхийдөө Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс (хуучнаар Зүүн Бенгал / Зүүн Пакистан) ба Энэтхэгийн муж болох Баруун Бенгал гэсэн хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд хуучин Бенгалын вант улсын (Британийн захиргаан дорх хаант засаглал) зарим хэсэг нь Энэтхэгийн Бихар, Ассам, Орисса мужуудад харьяалагддаг. Бенгалын ихэнх нутгаар Бенгал хэлээр (বাংলা Bangla) ярилцагч Бенгал үндэстэн (বাঙালি Bangali) оршин суудаг.
Бенгал | |
Том хотууд | Дака 23.42°N 90.22°E / 23.42; 90.22 (Дака) Колката[1] (Калькутта) 23.34°N 88.22°E / 23.34; 88.22 (Колката) Читтагонг 22.22°N 91.48°E / 22.22; 91.48 (Читтагонг) |
Гол хэл | Бангла (Бенгали) |
Нутаг дэвсгэр | 232,752 км² |
Хүн ам (2001) | 245,598,679[2][3] |
Нягтшил | 951.3/км²[2][3] |
Нялхсын эндэгдлийн хувь | 1000 амьд төрөлтөд 55.91[4][5] |
Вэбсайтууд | bangladesh.gov.bd wbgov.com |
Бенгал нь дэлхий дээрх хамгийн их хүн амын нягтшил ихтэй бүс нутаг бөгөөд нягтшил нь 900/км²-аас ч их. Бенгалын ихэнх хэсгийг Ганга–Брахмапутра мөрдийн дельт буюу Гангын дельт хэмээх, дэлхийн хамгийн том дельтийн нам дор газар нутаг эзэлнэ. Тус дельтийн өмнөд хэсэгт орших Сундарбанс нь Бенгалын барын өлгий нутаг болсон, дэлхийн хамгийн том мангро модон ой юм. Бенгалын ихэнх оршин суугчид хөдөө амьдарч, газар тариалан эрхэлдэг боловч Колката, Дака хэмээх хоёр мегахот тус бүс нутагт бий.