From Wikipedia, the free encyclopedia
Бенгалын бар (Panthera tigris tigris буюу Panthera tigris bengalensis) Энэтхэг, Бангладешт голдуу тархсан барын дэд зүйл. Түүнчлэн Балба, Пакистан, Бутан, Мьянмар, өмнөд Төвөдөд тархсан.[1] Урьд нь Бенгалын барыг Сибирийн барын дараа хоёрт орох том дэд зүйл гэж үздэг байсан боловч Хойд Бенгалын бар Сибирийн бараас ихэнхдээ том байдаг. Судалгааны зорилгоор Балбад барьж авсан хамгийн хүнд жинтэй Бенгалын бар сүүлийн үед барьж авсан Сибирийн баруудаас хүнд байв.[2] Барын дэд зүйлүүд дундаа хамгийн түгээмэл тархсан дэд зүйл бөгөөд амьдрах орчны хувьд тал, субтропик, тропикийн ширэнгэ ой, бут сөөг, чийгтэй болон хуурай ой зэрэгт нутагладаг. Бенгалын дэд зүйл P. tigris tigris нь Бангладешийн үндэсний бэлгэ тэмдэг бол, зүйлийн түвшинд бар буюу Panthera tigris нь Энэтхэгийн үндэсний бэлгэ тэмдэг юм [3].
Бенгалын бар | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Бенгалын бар. | ||||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Panthera tigris tigris (Карл Линней, 1758) | ||||||||||||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.