Бангладеш
From Wikipedia, the free encyclopedia
Бангладеш (бен. বাংলাদেশ «бенгал орон»), албан ёсоор Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс нь Өмнөд Азийн улс юм. Урдуураа Бенгалын булантай нийлж, эргэн тойрондоо Энэтхэг, зүүн урд талдаа багахан зурвасаар Мьянмар улстай тус тус хил залгадаг. Бангладеш улс (Зүүн Бенгал) нь Энэтхэг улсын Баруун Бенгал мужтай нийлж, Бенгалын бүс нутаг хэмээгдэнэ.
Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠪᠠᠩᠯᠠᠳ᠋ᠧᠱ ᠠᠷᠠᠳ ᠤᠯᠤᠰ
| |
---|---|
Төрийн дуулал: "Amar Sonar Bangla" (Бенгал) "Миний алтан Бенгал" | |
Бангладешийн Засгийн Газрын Албан Тамга | |
Нийслэл ба томоохон хот | Дакка 23°45′50″N 90°23′20″E |
Албан ёсны хэл ба үндэсний хэл | Бенгал хэл[4] |
Угсаатны бүлгүүд (2022[5]) |
|
Шашин (2022 оны тооллого[6]) | |
Ард түмний нэршил | Бангладешчууд |
Төр засаг | Нэгдмэл давамгайлсан намтай парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Абдул Хамид |
• Ерөнхий Сайд | Шейх Хасина |
• Хурлын Дарга | Ширин Шармин Чаудхури |
• Ерөнхий шүүгч | Хасан Фоез Сиддик |
Хууль тогтоох байгууллага | Жатио Шонгшод |
Түүх | |
• Тунхагласан | 3 сарын 26, 1971 |
• Ялалтын өдөр | 12 сарын 16, 1971 |
• Одоогийн үндсэн хууль | 12 сарын 16, 1972 |
Газар нутаг | |
• Нийт | 148,460 [7] км2 (92[7]) |
• Усны эзлэх талбай (%) | 6.4 |
• Газрын талбай | 130,170 км2[7] |
• Усны талбай | 18,290 км2[7] |
Хүн ам | |
• 2022 тооллого | 165,158,616[8] (8) |
• Нягтаршил | 1,106/км2 (7) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $1.36 их наяд (25) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $7,985 [9] (129) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $461 тэрбум [9] (35) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $2,734 [9] (140) |
ОТББИ (2021) | ▲ 32.4[10] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.661[11] дундаж · 129 дэх |
Мөнгөний нэгж | Така (৳) (BDT) |
Цагийн бүс | UTC+6 (БСЦ) |
Огнооны формат | өө-сс-жжжж (МЭ) |
Жолооны тал | зүүн гарын |
Утасны томьёо | +880 |
Домэйн нэр | .bd .বাংলা |
1947 онд Бенгал, Энэтхэг салж шинээр байгуулагдсан Пакистан улсын зүүн хэсэг болох үед өнөөгийн Бангладеш улсын хил хязгаар тогтоогджээ. Харин энэ нь баруун хэсгээс нь Энэтхэгээр 1,600 км газраар тусгаарлагдаж байв. Улс төр, хэл ярианы ялгаварлан гадуурхал, мөн эдийн засгийн хайхрамжгүй байдал зэргээс болж тусгаар тогтнолын төлөөх дайн болж, 1971 онд тусгаарлажээ. Гэвч шинээр байгуулагдсан Бангладеш улс нь хоолны хомсдол, байгалийн гамшиг, ядуурал, улс төрийн үймээн самуун, цэрэг армийн эхлүүлсэн төрийн эргэлт зэрэг үйл явдлууд олноор тохиолдох болов. 1991 онд ардчилсан тогтолцоог сэргээснээр харьцангуй тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил дагалдаж байна.
Бангладеш нь дэлхийд хүн амын нягтралаараа маш өндөрт бичигддэг бөгөөд ядуурлын түвшин нь ч өндөр. Газар зүйн хувьд Ганга мөрний бэлчирийн хоёр талд орших бөгөөд жил болгон улирлын борооны үер, хар салхи тохиолдоно. Засаглалын хэлбэр нь парламентийн засаглалтай ардчилал боловч 2007 оны 1 сарын 11-нээс онцгой байдал зарлан ард түмний засаглалыг түр зогсоосон байгаа. Бангладеш нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл, Өмнөд Азийн Хамтын Ажиллагааны Байгууллага (South Asian Association for Regional Cooperation), Бенгалын Буланд Бүх Секторын Техник, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааг Дээшлүүлэх Санаачлага (Bay of Bengal Initiative for MultiSectoral Technical and Economic Cooperation), Исламын шашинт улсуудын байгууллага (Organization of the Islamic Conference), Хөгжиж буй 8 орон (Developing 8, D8) зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Дэлхийн Банкны 2005 оны 7 сарын судалгаагаар Бангладеш улс нь бичиг үсэгт тайлагдах байдал, сургуулиудад хүйсийн тэгш байдал, хүн амын өсөлтийн сааруулалт зэрэгт ихээхэн ахиц дэвшил гаргажээ.