Хүн амын нягтрал
From Wikipedia, the free encyclopedia
Хүн амын нягтрал гэдэг нь нэгж газар нутгийн зайд оногдох хүн амын тоог хэлдэг. Нэгж газар нутаг гэдэг нь тив, улс, бүс нутаг, цаашилбал засаг захиргааны аливаа нэгжүүдийг хэлж болно. Хүн амын нягтралыг өөрөөр Газар нутгийн жин гэж ойлгож болно.
Дэлхийн хүн ам нь одоогоор 6.8 тэрбум бөгөөд дэлхийн нийт гадаргуугийн хэмжээ 510 сая ам дөрвөлжин километр байгаа. Тэгвэл, дэлхий дахины хүн амын нягтрал нь 6.8 тэрбум ÷ 510 сая = 13.3 хүн/км² байна.