Аригбуха хаан
From Wikipedia, the free encyclopedia
Аригбуха[1] (ᠠᠷᠢᠭᠪᠦᠬᠡ, 1219-1266) бол Их Монгол Улсын 5 дахь их хаан юм. Аригбуха нь Чингис хааны отгон хүү Тулуйн хүү юм. Түүний эх нь Хэрэйдийн Ван ханы дүү Жаха Хамбугийн охин Сорхагтани Бэки байжээ. Аригбөх 1260-1264 оны үед Их Монгол Улсын хааны сууринд суужээ. Тэрээр өөрийн ах Хубилайтай хийсэн тэмцэлд хүчин мөхөсдөж, арга буюу Хубилайд хааны хаш тамга, сүлд зэргийг өгч бууж өгсөн юм. 1266 онд Аригбуха Хубилай хааны харгалзаанд байж байгаад нас баржээ.
Quick Facts Аригбуха хаан, Хаанчлал ...
Аригбуха хаан | |
---|---|
Их Монгол Улсын Далай Хаан | |
Аригбуха хааны хөрөг. Судрын чуулган дахь зураг | |
Хаанчлал | 1260 оны 5 сар – 1264 оны 8 сарын 21 |
Хаан суусан | 1260 |
Бүтэн нэр | Хиад Боржигин Аригбуха |
Төрсөн огноо | 1219 он |
Өнгөрсөн огноо | 1266 он |
Өнгөрсөн газар | Ханбалиг |
Оршуулсан | Бурхан халдун |
Өмнөх | Мөнх хаан |
Удаах | Хубилай хаан |
Их хатан | Илчигмиш хатан |
Хүүхэд | Юбугур, Мэлигтөмөр, Тамачи, Найрбуха |
Эцэг | Тулуй |
Эх | Сорхагтани Бэхи |
Улс | Их Монгол Улс |
Ургийн овог | Хиад Боржигин |
Close