Тулуй
From Wikipedia, the free encyclopedia
Тулуй (нэрийн зөв хэлбэр нь Толуй) (ойролцоогоор 1190 – 1232 оны намар) нь Чингис хааны их хатан Бөртэ үжингээс төрсөн отгон хүү болно. 1227 онд Чингис хааныг нас барсны дараагаас 1229 онд өөрийн ах Өгэдэй хаан хаан ширээнд суух хүртэл хугацаанд Тулуй Их Монгол Улсыг 2 жил захирч байжээ. Отгон хүү гал голомтоо сахих монгол ёс заншлын дагуу Тулуй Монголын эзэнт гүрний Монгол эх нутгийн хэсгийг захирч байжээ. Алтан улс болон Хорезмд хийсэн аян дайнд Тулуй амжилттай оролцож өөрийн цэрэг дайны хэрэгт авьяас чадварыг харуулсан.
Quick Facts Тулуй ᠲᠣᠯᠦᠢ, Хаанчлал ...
Тулуй ᠲᠣᠯᠦᠢ | |
---|---|
Их Монгол Улсын Их ноён | |
Хаанчлал | 1227 оны 8 сарын 25 – 1229 оны 9 сарын 23 |
Бүтэн нэр | Тулуй ᠲᠣᠯᠦᠢ |
Бусад хэргэм | Их ноён ᠶᠡᠬᠡ ᠨᠣᠶᠠᠨ |
Төрсөн огноо | 1192 |
Өнгөрсөн огноо | 1232 |
Өмнөх | Чингис хаан |
Удаах | Өгэдэй хаан |
Эцэг | Чингис хаан |
Эх | Бөртэ үжин |
Улс | Их Монгол Улс |
Ургийн овог | Боржигин |
Close