Александриа
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Александриа (Араб: الإسكندرية, al-Iskandariyya, гре. Ἀλεξάνδρεια) нь Египет улсын хоёр дахь том хот бөгөөд тус улсын хамгийн том далайн боомт хот юм. 2016 оны байдлаар 4.8 сая байнгын оршин суугчтай тус хот нь Египетийн умард хэсэгт, Нил мөрний адагт, Мариот нуур ба Газар дундын тэнгисийн эрэг дагуу 32км байралдаг. Суэцийн сувгаар дамжин өнгөрөх газрын тос, байгалийн хий болон бусад бараа тээвэрлэлтийн чухал зангилаа болсон аж үйлдвэржсэн томоохон боомт хот юм.
Александриа
الإسكندرية (Араб)
Αλεξάνδρεια (Грек)
| |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хоч: Газар дундын тэнгисийн сүйт бүсгүй, Газар дундын тэнгисийн сувд, Алекс | |||||||||
Улс | Египет | ||||||||
Муж | Александриа | ||||||||
Байгуулагдсан | МЭӨ 331 он | ||||||||
Үүсгэн байгуулагч | Их Александр | ||||||||
Засаг захиргаа | |||||||||
• Захирагч | Мохамед Тахер Эль-Шериф[1][2] | ||||||||
Газар нутаг | |||||||||
• Нийт | 1,661 км2 (641 бээр2) | ||||||||
Өндөр | 5 м (16 фут) | ||||||||
Хүн ам (2023) | |||||||||
• Нийт | 6,100,000[3] | ||||||||
Иргэдийн нэршил | Александриачууд (Араб: إسكندراني) | ||||||||
Цагийн бүс | UTC+2 (ЕСЦ) | ||||||||
• Зун (ЗЦ) | UTC+3 | ||||||||
Шуудангийн код | 21500 | ||||||||
Бүсийн дугаар | (+20) 3 | ||||||||
Вэб сайт | alexandria.gov.eg |
Македоны хаан Аугаа Александр уг хотыг МЭӨ 332 онд үндэслэсэн бөгөөд 1000 орчим жил Египетийн нийслэл байсан. 641 онд Арабчууд Египетийг эзэлж, өөрсдийн шинэ хот болох Фустат (Кайр)-ыг байгуулахад нийслэл хот байхаа больжээ. Саяхны судалгаагаар Аугаа Александраас өмнө Ракотис хэмээх хот байсан ажээ.
1517 онд Византийн Эзэнт гүрний эзэмшилд байсан Александрия хот Египтын хамт Түркүүдэд эзлэгдээд дорвитой өөрчлөлт гараагүй байна.
1820 онд Мухаммед Али паша гэж түркийн вассал улс Египтын удирдагч (1805—1848) "Махмудиа" сувгаар Александриа хотыг Нил мөрөнтэй холбож хотын дахин сэргэлт эхэлсэн байна.
1854 онд Александрия хот Каиртай төмөр замаар холбогдсон бөгөөд энэ зам нь Африк тив дахь анхны төмөр зам болсон түүхтэй юм.
Хүн төрөлхтөн энэ хотыг Александрын гэрэлт цамхаг, Александрын номын сан (Эртний дэлхийн хамгийн том номын сан), Ком Эль Шокaфагийн бунхан, Кайт Бэйн цайз зэрэг гайхамшигт дурсгалуудаар нь сайн мэддэг.
Александриа | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Александриа
Эх сурвалж: wetterkontor.de |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.