АНУ-ын жүжигчин From Wikipedia, the free encyclopedia
Октавиа Ленора Спенсер (Англи: Octavia Lenora Spencer, 1970 оны тавдугаар сарын 25-нд Алабама мужийн Монтгомери хотод төрсөн) — Америкийн жүжигчин эмэгтэй бөгөөд «Үйлчлэгч бүсгүй»-н (2011) туслах дүрээр Оскар, Алтан бөмбөрцөг, БАФТА зэрэг олон тооны шагналд хүрсэн.
Октавиа Спенсер Octavia Spencer | ||
' | ||
Бүтэн нэр | Октавиа Ленора Спенсер | |
Иргэншил | Америкийн Нэгдсэн Улс | |
Төрсөн огноо | 1970 оны 5 сарын 25 | |
Төрсөн газар | Монтгомери, Алабама, Америкийн Нэгдсэн Улс | |
Танил үе | 1996 — одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Гавьяа шагнал | Оскар (2011) Алтан бөмбөрцөг (2011) БАФТА (2011) Гильд (2011) |
Октавиа Спенсер Алабама мужийн Монтгомери хотод мэндэлсэн бөгөөд долоон хүүхэдтэй айлын багаасаа хоёр дахь нь. Оберний их сургуулийн либерал урлагийн ангийн[1] оюутан ахуйдаа Вупи Голдбергийн «Гэртээ хүрэх зам» драм кинонд дадлагажиж байв.
Харин Мэттью МакКонэхи, Сандра Буллок, Сэмюэл Жексон нарын 1996 оны «Хөнөөгдөх агшин»-д сувилагчийн дүр авав. Түүнээс хойш «Бүдүүн ээжийн байшин» (2000), «Хүн-аалз» (2002), «Муу Санта» (2003), «Картер дасгалжуулагч» (2005), «Амьдрах долоон газар»-ын (2008), «Намайг тамд илгээ» (2009) бүтээлүүдээр танигдсан.
Октавиа 2010 онд Тейт Тейлорын драм бүтээл «Үйлчлэгч бүсгүй»-д туслах дүрийн санал авч амжилттай тоглосон билээ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.