Вроцлав
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Вро́цлав (пол. Wrocław, [ˈvrɔtswaf], оросоор Вро́цвав, Герман: Breslau [ˈbʁɛslaʊ] Бреслау) — Урьд цагийн Силезийн төв, өнөө цагийн Польш улсын Доод Силези мужийн төв, 632,996 хүнтэй, Одер мөрний эрэг дээрх польшийн эртний хот. Тус хот нь олон улсын нисэх онгоцны буудалтай. [3]
Вроцлав Wrocław | |||
---|---|---|---|
| |||
Ерөнхий | |||
Улс: | Польш | ||
Воеводство: | Доод Силези муж | ||
Повят: | Тойроггүй хот | ||
Талбай: | 293,00 км² | ||
Газар зүйн байршил: | 51° 7′ У, 17° 2′ Д | ||
Өндөр: | 105–155 м д.т.д.ө. | ||
Хүн ам: | 641.607 (30. 6-р сар 2019)[1] | ||
Шуудангийн дугаар: | 50-041–54-612 | ||
Утасны код: | (+48) 71 | ||
ТХ-н улсын дугаар: | DW | ||
Эдийн засаг ба зам тээвэр | |||
Зам: | A4/E40 (Көлн–Дресден–Киев) | ||
E67: Праг–Варшав | |||
Төмөр зам: | Вроцлав-Шчециний төмөр зам Вроцлав-Познанийн төмөр зам | ||
Бытом–Вроцлавын төмөр зам Берлин–Вроцлавын төмөр зам | |||
Нисэх онгоцны буудал: | Вроцлавын Николай Коперник нисэх буудал | ||
Гмина | |||
Гминагийн төрөл: | Хотын коммун | ||
Талбай: | 293,00 км² | ||
Хүн ам: | 641.607 (30. 6-р сар 2019)[1] | ||
Хүн амын нягтрал: | 2190 хүн/км² | ||
Орон нутгийн дугаар (GUS): | 0264011 | ||
Захиргаа (Мэдээ: 2019 он) | |||
Хотын ерөнхийлөгч: | Яцек Сутрык[2] | ||
Хаяг: | Sukiennice 9 50-107 Wrocław | ||
Цахим хуудас: | www.wroclaw.pl |
Энэ хот анх 10-р зуунд Чехийн хунтайж Вратислав I-ийн (915-921 онуудад удирдаж байсан) түшиц газар байсан тул Вратиславиа хэмээн ийнхүү нэрлэжээ.10-р зууны сүүлчээс Вроцлав нь Пиастуудын захиргаанд байсан бөгөөд Польшийн хаант улсын гол суурингуудын нэг байсан. 1112-1116 онд бичсэн дундад зууны үеийн Польшийн Галлус Анонимусын шастирт Вроцлавыг Краков, Сандомиерц нартай хамт Польшийн хаант улсын гурван гол нийслэлийн нэгэнд багтаж байжээ.
1241 оны 4 дүгээр сард Монголчуудын довтолгооноос оршин суугчид айж зугтаасан бөгөөд хотыг галдсан байна. Гэгээнтэн II Генрих өөрийгөө хамгаалж байсан Вроцлав цайз эзлэгдээгүй хэвээр үлдсэн байв. Энэ нь тэнгэрт гарсан гайхамшигт үзэгдлээс болж монголчуудыг бүслэлтээс эргүүлэн татахад хүргэсэн гэж үздэг байв.
1335 оноос хойш Чехийн вант улсын нэг хэсэг болохын хувьд энэ хот Чех, Польш, Унгарын хоорондох тэмцлийн талбар болж байв. 15-р зууны сүүлчээс Чехийн бусад орны хамт Хабсбургийн эрхшээлд орж, хотыг германжуулах ажил эрчимжсэн.
Вроцлав нь Доод Силези мужийн нам дор газарт, Одер голын дээд бэлчирт, Тшебницын нурууны өвөр ба Судетын нурууны ар бэлд оршдог.
Вроцлав нь таван дүүрэгтэй. Үүнд:
Вроцлав | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Вроцлав
Эх сурвалж: wetterkontor.de[6] |
1702 онд байгуулагдсан Вроцлавын их Сургууль энэ хотод байдаг.
Wiktionary: Вроцлав – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.