From Wikipedia, the free encyclopedia
Алжир (Араб: الجزائر, Al Jaza'ir, Бербер: , Dzayer), албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс нь хойд Африкт орших улс юм. Газар нутгаараа Африк тивдээ хоёрт, дэлхийд 11-т жагсдаг. Зүүн хойд талаараа Тунис, зүүн талаараа Ливи, зүүн өмнөд талаараа Нигер, баруун өмнөд талаараа Мали, Мавритан, баруун хойд талаараа Марокко улсуудтай тус тус хиллэнэ. Баруун талд нь маргаантай газар нутаг болох Баруун Сахар орших бөгөөд умард талаараа Газар дундын тэнгисээр хүрээлүүлнэ.
Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠵᠢᠷ ᠠᠷᠠᠳ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Төрийн дуулал: Кассаман (Тангараг) | |
Нийслэл ба томоохон хот | Алжир 36°42′N 3°13′E |
Албан ёсны хэл | |
Бусад хэлнүүд | Алжирын Араб хэл (Даржа) (нийтлэг хэл) Франц хэл[3][lower-alpha 1] (нийтлэг хэл) |
Угсаатны бүлгүүд |
|
Шашин |
|
Ард түмний нэршил | Алжирчууд |
Төр засаг | Нэгдмэл хагас ерөнхийлөгийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Абдельмаджид Теббун |
• Ерөнхий Сайд | Аймен Бенабдеррахман |
• Зөвлөлийн дарга | Салах Гуджил |
• Ассемблейн дарга | Ибрахим Бугали |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Үндэсний Зөвлөл |
• Доод танхим | Ардын Үндэсний Ассемблей |
Түүх | |
• Нумидиийн нэгдэл | МЭӨ 202 |
• Цезарийн Мавритани | 42 |
• Оуарсенисын хаант улс | 430 |
• Алтавагийн хаант улс | 477 |
• Агадирын Ифранидын Эмират (Тлемсен) | 757 |
• Рустамидууд | 776 |
• Сулейманидууд | 786 |
• Зиридүүд | 972 |
• Хаммадын улс | 1014 |
• Зайянид гүрэн | 1235 |
• Османы Алжир | 1516 |
• Абдулкадерийн Эмират | 1832 |
• Францын Алжир | 7 сарын 5, 1830 |
• Одоогийн Алжир | 7 сарын 5, 1962 |
Газар нутаг | |
• Нийт | 2381741 км2 (10) |
• Усны эзлэх талбай (%) | 1.1 |
Хүн ам | |
• 2021 тооцоо | 44,700,000[4] (32) |
• Нягтаршил | 17.7/км2 (168) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $600.668 тэрбум[5] (43) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $13,324[5] (111) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $187.155 тэрбум[5] (58) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $4,151[5] (130) |
ОТББИ (2011) | 27.6[6][7] бага |
ХХИ (2021) | ▲ 0.745[8] өндөр · 91 |
Мөнгөний нэгж | Алжир динар (DZD) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +213 |
ISO 3166 код | DZ |
Домэйн нэр | .dz الجزائر. |
Алжир нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Африкийн Холбоо, Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага (ОПЕК) зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Мөн Магрибийн Араб холбоог байгууллахад их хувь нэмэр үзүүлсэн. Алжир нь үндсэн хуулиндаа Ислам, Араб, ба Амазиг (Бербер) улс гэж тодорхойлогдсон байдаг.
Тус улсын нэр нь Алжир хотын нэрээс гаралтай. Харин хотын нэр нь jazā’ir banī mazghanā (арабаар "(Берберийн аймаг) Аит Мазганнагийн арлууд" гэсэн үг) гэх хотын хуучин нэрний товчилсон хэлбэр Al-jazā’ir гэсэн үгнээс гаралтай. Дундад зууны эхэн үеийн газарзүйчид al-Idrisi болон Yaqut al-Hamawi гэж бичсэн байдаг.
Дундад зууны үед Алжирын хойд нутгийг Нумиди гэдэг байсан бөгөөд өнөөгийн Тунисын баруун нутаг, Мароккогийн зүүн нутаг хамрагддаг байжээ.
Берберүүд дор хаяж МЭӨ 10000 оноос Алжирт нутаглаж байжээ.[9][10][11][12][13][14][15] МЭӨ 1000 оноос хойш карфагэнчүүд эргийн дагуу суурин байгуулж эхэлсэн. Берберүүд Пүнийн дайнаар үүссэн боломжийг ашиглан Карфагэнээс тусгаар тогтнож, берберийн хаант улсууд үүсч эхэлжээ. Эднээс хамгийн алдартай нь Нумиди юм.
Гэвч МЭӨ 200 онд берберүүд дахин эзлэгдэв. Энэ удаад Ромын бүгд найрамдах улс тэднийг харьяандаа оруулжээ. Баруун Ромын эзэнт улс задран унахад берберүүд олон газар дахин тусгаар тогтносон улсаа байгуулсан бол үлдсэн хэсэгт нь вандалууд хяналтаа тогтоож, Византын эзэн хаан I Юстинианы цэрэгт цохигдон хөөгдөх хүртлээ тэндээ байжээ. Византын эзэнт гүрэн улмаар тус орны зүүн хэсгийг VIII зуунд арабчууд ирэх хүртэл хатуу чанга гарын дор барьж байв.
Хоёр салбар болох Санхаджа болон Заната нь цаашаа олон аймагт хуваагдаж байсан бөгөөд Магрибийн бүс бүр хэд хэдэн аймгаас бүрдэж байв.[16][17] Дундад зууны үед берберийн хэд хэдэн династи үүсэн гарч ирж байлаа.[16][18]
Исламын шашинт арабын армиуд Алжирыг байлдан дагуулж, бербер удирдагчдыг нь мөхөж, Умайяд арабын династи задран унасны дараа маш олон династи бүрэлдэн бий болжээ. Эдгээр династийн дотор Альмохад, Альморавид, Египетийн Фатимид, Абдэлвадид хамгийн алдартай нь юм.
Кабилийн Кутамаг өөрийн үйл хэрэгтээ урвуулсан исламын шийт шашинт Фатимидууд Рустамидыг түлхэн унагаж, Египетийг эзэлж, Алжир, Тунисыг Зирид угсааны вассалууддаа үлдээжээ. Зиридүүд бослого гарахад Фатимид династи хүн ам олонтой арабын нэгэн аймаг болох Бану Хилалыг илгээж тэдний хүчийг сулруулжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.