Тавдугаар сарын 20 Григорийн тооллоор жилийн 140 дэх өдөр. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 141 байна. Энэ өдрөөс хойш он дуусахад 225 хоног үлдэж байна.
- 325 - Ариун Ромын эзэнт гүрний Никаегийн шашны зөвлөл хуралдаж Христийн шашны сүм дуган барихаар болов. Христийн шашны түүхэнд анхныхад тооцогдох үйл явдал нь энэ болсон юм.
- 1498 - Португалийн нэрт аялагч Васко де Гама Энэтхэг хүрэх усан замыг нээж одоогийн Калькут хотод хүрчээ.
- 1570 - Газар зүйч Абрахам Ортелиус газрын зураг зохион бүтээсэн нь орчин үеийн газрын зургийг анх удаа бүтээсэн хэрэг болсон юм.
- 1609 - Английн суут зохиолч Уиллиам Шекспирийн алдарт уянгын шүлгийн түүвэр хэвлэгдэв.
- 1645 - Хятадын Мин гүрэн Чин гүрэн рүү шилжих шилжилтийн үйл явцын үеэр Яньжоу хотод 10 өдрийн туршид 800 мянган хүн амиа алджээ.
- 1775 - Умар Каролина мужийн удирдлагууд "Мекленбургийн" тусгаар тогтнолын тунхагт хууль бусаар гарын үсэг зурав.
- 1813 - Наполеон Бонапартаар удирдуулсан Францын цэргүүд Германы Саксони мужийн ойролцоо Орос болон Пруссын армитай тулалдаж эхлэв. Энэ тулаан француудын ялалтаар өндөрлөсөн билээ.
- 1862 - АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн тариалангийн газар хувьчлах хуульд албан ёсоор гарын үсэг зуржээ.
- 1864 - Америкийн иргэний дайн: Виржиниа мужид болсон тулаанд холбоотон болон эх газрын армийн 10 мянган хүн оролцож Эх газрын армийн ялалтаар өндөрлөв.
- 1873 - Загвар зохион бүтээгч Леви Страусс, Жейкоб Дейвис нар зэс товчтой цэнхэр жинсиндээ зохиогчийн эрх авчээ.
- 1875 - Олон улсын жин хэмжилтийн системийг метрийн системд шилжүүлэх "Метрийн Конвенц"-д дэлхийн 17 улс нэгдэн оров.
- 1882 - Германы эзэнт гүрэн, Австри-Унгарын эзэнт гүрэн, Италийн хаант улсын хооронд гурвалсан холбоо байгуулагдав.
- 1883 - Индонезид орших Кракатау галт уул дэлбэрч 36 мянган хүн амиа алджээ.
- 1891 - Нэрт зохион бүтээгч Томас Эдисон олон нийтэд дүрс үзүүлэх зориулалттай дэлгэц зохион бүтээж үүнийгээ кинетоскоп гэж нэрлэв.
- 1902 - Куба улс Шведээс албан ёсоор тусгаар тогтнов. Кубын анхын Ерөнхийлөгчөөр Томас Эстрада Пальма сонгогджээ.
- 1917 - Улсын хурлаар Зайсан Жамъянгийн Нийслэл Хүрээнд махны үнэ асар өссөнийг хэрхэн шийтгэх саналыг хэлэлцжээ. Нийслэл Хүрээнд оршин суугчдыг махаар хангах явдалд тэр үеийн махны наймаачид голлох үүрэг гүйцэтгэж, хөдөөнөөс ирж буй малыг угтан очиж хямдаар аваад Нийслэл Хүрээнд оруулж дамлан худалддаг байсан учир махны үнэ ихэд өсч, хэрхэх талаар Улсын хурлаар удаа дараа авч хэлэлцэхэд хүрдэг байжээ.
- 1927 - Их Британи улс Саудын Арабын нэгдлийг хүлээн зөвшөөрөв. Өмнө нь тусдаа улс байсан Хежа, Неждын хаант улс нэгдэн Саудын Араб байгуулагдсаныг олон улсаас анх удаа Их Британи хүлээн зөвшөөрсөн билээ.
- 1932 - Нэрт нисгэгч Амелиа Эрхардт Канадын Ньюфаундлэнд мужаас дэлхийг тойрох аялалаа эхлүүлжээ. Дараа өдөр нь Ирландад газардсанаар Атлантын далайг нисч туулсан анхны эмэгтэй болсон билээ.
- 1940 - Нацистын Герман Аушвицад бөөнөөр хорих лагерь байгуулахаар болов.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы цэргүүд Крит арлыг булаан эзлэжээ.
- 1948 - Бүгд найрамдах Хятад буюу одоогийн Тайванийн анхны Ерөнхийлөгчөөр Чан Кай Шек сонгогдов.
- 1949 - АНУ-ын Зэвсэгт хүчний аюулгүй байдлын агентлагыг татан буулганж бие даасан Үндэсний аюулгүй байдлын агентлаг байгуулагджээ.
- 1964 - Нэрт химич Роберт Вүүдроу Уильсон, Арно Пензиас нар космик туяаг нээж онол дэвшүүлэв.
- 1967 - Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад Ардын хувьсгалт, чөлөөлөх нам байгуулагджээ.
- 1971 - Пакистаны засаг захиргаа Бенгалийн хинди шашитнуудыг хоморголон устгав.
- 1980 - Канадын Квебек мужид болсон санал асуулгаар Канадын засаг захиргаанаас тусдаа бие даасан засаг захиргаатай байхаар болов.
- 1989 - БНХАУ-ын Бээжин хотын Таньаньмений талбайд болсон ардчиллын жагсаалыг дарах шийдвэрийг БНХАУ-ын Засгийн газар гаргажээ.
- 1990 - Румынь улсад парламент болон Ерөнхийлөгчийн анхны ардчилсан сонгууль болов.
- 2002 - Зүүн Тимор Портгулиас албан ёсоор тусгаар тогтножээ. Улс төрийн тогтворгүй байдлын улмаас 23 жилийн турш Индонези, гурван жилийн турш НҮБ-ийн захиргаанд байсан тус улс ийнхүү албан ёсоор тусгаар улс болсон юм.
- 2012 - Италийн хойд хэсэгт 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлж 27 хүн амиа алдан, 50 хүн бэртэж, гэмтжээ.
- 2013 - АНУ-ын Оклахома хотын Моор дүүрэгт маш хүчтэй шуурганы улмаас 24 хүн амиа алдан, 377 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
- 2016 - Хятадын харьяат иргэнийг хороосон гэх ялын зүйлчлэлээр Сингапурын шүүх Хо Жабинг гэгчид цаазын ял оноов. Хавтаст хэрэгт авагдсан материалууд хангалттай байсан тул Эмнести Интернэшнл болон НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ялаас өршөөхийг удаа дараа хүссэн ч ийнхүү цаазын ял оноожээ.
- 2019 - Олон улсын жин хэмжүүрийн систем: Жин хэмжүүр, хэмжих нэгжийг хуучирсан гэж үзэн шинэчлэн тогтоов.
- 1759 - АНУ-ын Капитолын ордны загвар зохион бүтээсэн, архитекторч Уиллиам Торнтон (1828 онд нас барсан)
- 1799 - Францын нэрт зохиолч Оноре де Бальзак (1850 онд нас барсан)
- 1806 - Английн нэрт эдийн засагч Жон Стьюарт Милл (1873 онд нас барсан)
- 1811 - Шинэ Зеландын дөрөв дэх Ерөнхийлөгч Альфред Дометт (1887 онд нас барсан)
- 1818 - "Уельс Фарго", "Американ Экспресс" компанийг үндэслэгч Уиллиам Фарго (1881 онд нас барсан)
- 1822 - Нобелийн шагналт Францын эдийн засаг Фредерик Пасси (1912 онд нас барсан)
- 1838 - Францын 65 дахь Ерөнхий сайд Жюль Мелин (1925 онд нас барсан)
- 1851 - Грамафоныг зохион бүтээгч Эмиль Берлинер (1929 онд нас барсан)
- 1860 - Нобелийн шагналт Германы химич Эдуард Бухнер (1917 онд нас барсан)
- 1875 - Олимпын хүрэл медальт Голландын завьч Хендрик Офферхаус (1953 онд нас барсан)
- 1877 - Олимпын мөнгө, хүрэл медальт Их Британийн харайгч Патрик Лийхи (1927 онд нас барсан)
- 1882 - Нобелийн шагналт Норвегийн зохиолч Сигрид Ундсет (1949 онд нас барсан)
- 1886 - Туркийн алдарт "Галатасарай" клубийг үндэслэгч Али Сам Йен (1951 онд нас барсан)
- 1897 - Олимпын хүрэл медальт Британийн бөөрөнцөг, зээрэнцэг шидэгч Малкольм Нокес (1986 онд нас барсан)
- 1908 - Америкийн кино хүрээлэнгээс Америкийн хамгийн шилдэг эрэгтэй жүжигчдийн гуравдугаарт эрэмбэлэгддэг нэрт жүжигчин Жеймс Стюарт (1997 онд нас барсан)
- 1913 - Тооцоолон бодох төхөөрөмжийн алдарт "Хьюлетт-Пекард" компанийг үндэслэгч Уиллиам Редингтон Хьюлетт
- 1916 - Олимпын аварга Италийн гүйгч Ондина Валла (2006 онд нас барсан)
- 1918 - Нобелийн шагналт Америкийн биологич Эдуард Б.Льюс (2004 онд нас барсан)
- 1925 - Оросын "Ту-144" онгоцыг зохион бүтээгч Алексей Туполев (2001 онд нас барсан)
- 1935 - Уругвай улсын 40 дэх Ерөнхийлөгч Хосе Мухика
- 1941 - Сингапурын хоёр дахь Ерөнхий сайд Го Чок Тонг
- 1944 - Их Британийн нэрт дуучин, ая зохиогч Жое Кокер (2014 онд нас барсан)
- "Ред Булл" брендийг үндэслэгч Дитрих Матешиц
- 1952 - Камерун улсын нэрт хөлбөмбөгч Рожер Милла
- 1957 - Япон улсын 62 дахь Ерөнхий сайд Ёшихико Нода
- 1971 - Дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт Чехийн гурвын харайгч Шарка Кашпаркова
- 1972 - Америкийн реппэр Баста Раймес
- 1978 - Олимп, европын аварга Германы 800 метрийн гүйгч Нилс Шуманн
- 1981 - Испани болон "Реал Мадрид"-ын хаалгач Икер Касийас
- 1982 - Чех болон "Челси", "Арсенал" клубийн хаалгач Петр Чех
- 1983 - Дэлхийн хошой, олимп, европын аварга Британийн завьч Метт Ланггридж
- 1992 - Олимпын хошой алт, хошой хүрэл, нэг мөнгөн медальт Австралийн усанд сэлэгч Кейт Кембэлл
- "Хаадын Тоглоом" цувралын од, жүжигчин Жек Глийсон
- 1277 - Ромын пап XXI Жон (1215 онд төрсөн)
- 1503 - Италийн домогт банкир Лоренцо де Медичи (1463 онд төрсөн)
- 1506 - Хойд Америкийн газар нутгийн дийлэнхийг нээсэн, Италийн нэрт аялагч Христофер Колумб (1451 онд төрсөн)
- 1864 - Английн яруу найрагч Жон Клейр (1793 онд төрсөн)
- 1925 - Мальта улсын анхны Ерөнхий сайд Жозеф Ховард (1862 онд төрсөн)
- 1940 - Нобелийн шагналт Шведийн зохиолч Вернер фон Хайденстам (1859 онд төрсөн)
- 1947 - Нобелийн шагналт Германы физикч Филипп Ленард (1862 онд төрсөн)
- 1949 - Грекийн 137 дахь Ерөнхий сайд Дамаскинос (1891 онд төрсөн)
- 1956 - Олимпын хошой аварга Унгарын усанд сэлэгч Золтан Халмай (1881 онд төрсөн)
- 1989 - Нобелийн шагналт Английн эдийн засагч Жон Хикс (1904 онд төрсөн)
- 2009 - Канадын Торонто хотын "Рой Томсоны их танхим"-ын барилгын загварыг гаргасан Канадын архитектор Артур Эриксон
- 2012 - Бүх төрлийн удирдлагыг зохион бүтээгч Южин Полли (1915 онд төрсөн)
- 2013 - Алдарт "The Doors" хамтлагийн төгөлдөр хуурч, дуучин Рей Манзарек (1939 онд төрсөн)
- 2019 - Австрийн домогт нисгэгч, "Формула 1" тэмцээний гурван удаагийн аварга Ники Лауда (1949 онд төрсөн)