5 сарын 21 нь Григорийн тооллын жилийн 141 дахь (өндөр жил бол 142 дэх) өдөр юм. Мөн он дуустал 224 өдөр үлдэж байна.
- 1349 - Сербийн хаант улсад Душаны баримт бичиг хэрэгжиж эхлэв. Тухайн цаг үедээ Үндсэн уулийн үүрэг гүйцэтгэж байсан уг баримт бичгийг "Сэцэн" Душан хаан санаачилсан юм.
- 1403 - Кастиллийн хан III Хенри Төмөрийн хаант улсын элчин сайд Руй Гонзалез де Клавихогоор дамжуулан Османы эзэнт гүрний эсрэг тулаанд холбоотон болж оролцохыг хүсчээ.
- 1554 - Их Британийн хатан хаан I Меригийн тушаалаар Дербигийн хөвгүүдийн сургуулийг байгуулжээ.
- 1674 - Польшийн язгуур угсааныхан хуралдаж Литвын их гүн Жон Собьескиг Польшийн хаан ширээнд залахаар болов.
- 1690 - Манжийн зүүн замын цэрэгтэй Галданы хошууч анги Урухын голын орчим тулгарахад Галдан гол хүчээ удирдан давшин ирж хавчин байлджээ. Энэ тулаанд ойрадууд анх удаа галт зэвсэг хэрэглэжээ.
- 1703 - Английн нэрт зохиолч Даниел Дефог улс орныхоо эсрэг тэрс үзэл гарган, төрийг шүүж, шүүмжилсэн гэх үндэслэлээр шоронд хорив.
- 1725 - Оросын хатан хаан I Екатеринагийн зарлигаар "Александр Невский"-н нэрэмжит одонг бий болгов.
- 1792 - Японы Кюүшү аралд байх Үнцений бүлэг галт уул дэлбэрч Шимбара тосгоны 15 мянган хүн амиа алджээ.
- 1809 - Францын эзэн хаан I Наполеоноор удирдуулсан цэргүүд Дунай мөрөнг гатлан Австрийн цэргүүд рүү довтлов.
- 1851 - Өмнөд Америкийн Колумб улс боолчлолыг хуулиас хасав.
- 1856 - Боолчлолыг дэмждэг бүлэг этгээдүүд Канзасын Лоуренс хотыг галдан шатаажээ.
- 1864 - Йонын арал Грекийн мэдэлд эргэн шилжив.
- 1871 - Төмөр замын голч хөдөлгүүрт систем Анх удаагаа Швейцарь улсад тавигджээ.
- 1881 - Энхтайванч үзэлтэй Клара Бартоны санаачилгаар Америкийн Улаан загалмай нийгэмлэг байгуулагдав.
- 1904 - ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо Францын Парис хотноо албан ёсоор байгуулагджээ.
- 1911 - Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин тэргүүтэй ноёд лам нар их Хүрээнд цугларч нууц зөвлөгөөн хийж, шинэ засгийн бодлого Монголчуудын амьдрал, ёс суртахуун, шашин шүтлэгтэй харштай гэж үзээд, түүнийг бүхэлд нь хүлээж авч болохгүй хэмээх санал нь нэгджээ. Нууц зөвлөлгөөнөөс Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр монголын түшмэл Хайсан нарыг орос улсаас тусламж эрэхээр явах төлөөлөгчөөр томилохыг Жавзандамба хутагтад мэдүүлж тогтоолгоод, их Хүрээний оросын консул Миллерт учрыг хэлж нэвтрэх зөвшөөрөл авахаар болжээ.
- Мексикийн Ерөнхийлөгч Порфирио Диаү, хувьсгалт хөдөлгөөний Франциско Мадеро нар гал зогсоох гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр олон жил үргэлжилсэн хувьсгалт нөхцөл байдал намжих үндсийг тавьсан юм.
- 1921 - Барон Унгерн цэргээ аван Нийслэл хүрээнээс Зөвлөлт Орос улсыг чиглэн хөдөлжээ
- 1924 - АНУ-ын Чикаго хотын их сургуулийн оюутан Ричард Лоеб, Натан Леопольд нар 14 астай Бобби Френксийг хөнөөжээ.
- 1927 - Нэрт нисгэгч Чарльз Линдберг Францын нийслэл Парис хотын Ле Буржье талбайд газардсанаар Атлантын далайг зогсолгүй туулсан анхны хүн болжээ.
- 1934 - АНУ-ын Айова мужийн Оскалүза хот бүх иргэдээ хурууны хээгээ бүртгэлжүүлсэн АНУ-ын анхны хот болжээ.
- 1937 - ЗХУ-ын Хойд туйлийг судлах зорилгоор "Хойд Туйл-1" судалгааны ажлыг эхлүүлж, судлаачид Арктикийн тэнгисийг туулахаар замдаа гарав.
- 1961 - АНУ-ын Алабама мужийн захиаргч Жон Малколм Паттерсон эрчийг авах болсон жагсаал цуглаанаас шалтгаалан үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж мэдэгджээ.
- 1972 - Суут уран барималч, зураач Микеланжелогийн урласан "Пьета" уран барималд Унгарын геологич, сэтгэцийн өвчтэй Лашло Тот халдаж, гэмтээв.
- 1982 - Британийн цэргүүд Аргентинийн хавьцаа орших Фолкленд аралд халдан довтолжээ.
- 1991 - Энэтхэгийн Ерөнхий сайд асан Ражив Ганди амиа золиослогчийн дэлбэрэлтэд өртөн амиа алдав.
- Этиопийн Ерөнхийлөгч Менгисту Хейли Мариам эх орноосоо дүрвэв. Ингэснээр тус улсад олон жил үргэлжилсэн иргэний дайн эцэслэжээ.
- 1994 - Бүгд найрамдах Ардчилсан Йемен улсын тусгаар тогтнолын хөдөлгөөн бүтэлгүйтэв.
- 1998 - Индонезийн нийслэл Жакарта хотод Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалаас үүдэн Индонезийн Ерөнхийлөгч Сухарто үүрэгт ажлаа өгч байгаагаа албан ёсоор зарлав. Үүний дараа Сухартогийн засаг захиргааг дэмжигчид жагсаал өдөөж хэдэн хүн амиа алджээ.
- 2001 - Атлантын далай дамжуулан боол худалдах "Таубирагийн хууль"-ийг албан ёсоор цуцлажээ.
- 2003 - Алжирийн хйод хэсэгт орших Бумердес хотод 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж 2 200 хүн амиа алдсан байна. Газар хөдлөлтийн дараа мөн цүнами үүссэн байна.
- 2005 - АНУ-ын Нью-Жерси мужийн Жексон Тауншип хотод дэлхийн хамгийн өндөр "Кингда Ка хэмээх галзуу хулгана" тоглоом нээгджээ.
- 2006 - Монтенегро улс Серби-Монтенегрогийн нэгдсэн улсын бүрэлдэхүүнээр гарах эсэхээ олон нийтээр хэлэлцүүлж, 55 хувь нь Монтенегрогийн тусгаар тогтнолыг дэмжлээ.
- 2012 - Йемен улсын Санаа хотод амиа золиослогдчид бөмбөг дэлбэлж, 120 хүн амиа алджээ
- 2023- Францын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол улсад албан ёсоор анх удаа айлчлав.
- 1471 - Германы суут зураач Альбрехт Дюрер (1528 онд нас барсан)
- 1497 - Испанийн эзэн хаан II Филип (1598 онд нас барсан)
- 1688 - Английн яруу найрагч Александер Поп (1744 онд нас барсан)
- 1843 - Нобелийн энх тайвны шагналт Швейцарийн хуульч Чарльз Алберт Гобат (1914 онд нас барсан)
- Нобелийн шагналт Францын хуульч Луй Рено (1918 онд нас барсан)
- 1851 - Уругвай улсын Ерөнхийлөгч Хосе Баттле и Ордонез (1929 онд нас барсан)
- 1860 - Нобелийн шагналт Голландын физикч Виллем Эйнтховен (1927 онд нас барсан)
- 1898 - Олимпын мөнгөн медальт Америкийн уртын харайгч Карл Жонсон (1932 онд нас барсан)
- 1916 - Олимпын хошой хүрэл, Европын хошой аварга Нидерландын гүйгч Тинус Осендарп (2002 онд нас барсан)
- 1921 - Нобелийн шагналт Оросын физикч Андрей Сахаров (1989 онд нас барсан)
- 1927 - "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт Английн жүжигчин Кей Кендалл (1959 онд нас барсан)
- 1930 - Австралийн 22 дахь Ерөнхий сайд Малколм Фрейзэр (2015 онд нас барсан)
- 1932 - Олимпын аварга Зөвлөлтийн жад шидэгч Инес Жаунзем (2011 онд нас барсан)
- 1933 - Олимпын аварга, мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга, хошой мөнгөн медальт Зөвлөлтийн хүндийн өргөгч Евгений Минаев (1993 онд нас барсан)
- 1934 - Нобелийн шагналт Шведийн биохимич Бенгт Самуэллссон
- 1936 - Нобелийн шагналт Америйн биологич Гюнтер Блобел (2018 онд нас барсан)
- 1942 - Олимпын аварга, хошой хүрэл медальт Австралийн усанд сэлэгч Жон Конрадс
- 1943 - Английн "The Kinks" хамтлагийн басс гитарчин Жон Далтон
- "The Animals" хамтлагийн гитарчин, ая зохиогч Хилтон Валентин
- 1944 - Ирландын долоо дахь Ерөнхийлөгч Мери Робинсон
- 1955- ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу
- 1959 - Мальдив улсын зургаа дахь Ерөнхийлөгч Абдулла Ямийн
- 1960 - Олимп, дэлхийн дөрөв, европын зургаан удаагийн аварга Зөвлөлтийн усанд сэлэгч Владимир Сальников
- 1966 - Олимп, тивийн аварга, Дэлхийн хошой аварга Зөвлөлтийн халхалттай гүйгч Татьяна Ледовская
- 1967 - Телевизийн "Хаус" цувралын од Лиза Эдельстайн
- 1970 - Олимпын мөнгөн медальт Словенийн халхалттай гүйгч Брижита Буковец
- 1972 - Америкийн нэрт реппэр The Notorious B.I.G (1997 онд нас барсан)
- 1980 - Австралийн дуучин, ая зохиогч Готье
- 1981 - Тив, дэлхийн аварга, олимпиын хүрэл медальт Польшийн тулгууртай харайгч Анна Роговска
- 1985 - Дэлхийн аварга, Европын хошой аварга, Олимпын мөнгөн медальт Норвегийн усанд сэлэгч Александер Дале Оен (2012 онд нас барсан)
- 1986 - Хорватын хөлбөмбөгч Марио Манжүкич
- Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Пак Со Жин
- 1989 - Английн хөлбөмбөгч Халь Робсон Кану
- 1994 - Олимпын хошой хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, европын дөрвөн удаагийн аварга Их Британийн усанд шумбагч Том Дейли