3 сарын 2 (Гуравдугаар сарын 2-н) — аргын тооллын Григорийн тоолол буюу аргын тооллоор жилийн 61 дэх өдөр. Хэрэв өндөр жил тохиовол энэ тоо 62 байна.
- 537 - Ромын бүслэлт: Остроготын хаан Витижесээр удирдуулсан арми Ромын нийслэлийг бүслэв.
- 986 - Франкуудын хаан ширээнд V Луй хаан суужээ.
- 1127 - Фландерсын гүн I Чарльзын амь насанд халдав.
- 1444 - Албанийн язгуур угсаатнууд нийлж, Скандербергын бүлэг гэгчийг байгуулжээ.
- 1484 - Английн хаан III Ричард "Цэргийн сургууль"-ийг байгуулах шийдвэр гаргав.
- 1498 - Алдарт аялагч Васко де Гама Мозамбикийн аралд хүрсэн анхны хүн болжээ.
- 1561 - Испанийн эзлэн түрэмгийлэгч Педро дел Кастийо Аргентины Мендоза хотын үндэс суурийг тавив.
- 1657 - Мейрекын их гал: Японы Эдо (одоогийн Токио) хотод гурван өдрийн турш гал гарсаны улмаас 100,000 хүн амиа алджээ.
- 1797 - Английн төв банк нэг болон хоёртын фунтын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлэв.
- 1807 - АНУ-ын Конгресс боолуудыг худалдаалах, худалдах зорилгоор шинэ боол улсдаа нэвтрүүлэхийг хуулиар хоригложээ.
- 1811 - Аргентины тусгаар тогтнолын дайн: Хаант засгийг дэмжсэн усан флот хувьсгалчдын багахан хэмжээний флотыг бут ниргэв.
- 1825 - Карибын тэнгисийн дээрэмчин Роберто Кофреси эрх баригчдын эсрэг тулаанд ялалт байгуулсан сүүлийн далайн дээрэмчин болжээ.
- 1836 - Техасын хувьсгал: Бүгд найрамдах Техас улс Мексикээс тусгаар тогтносноо зарлав.
- 1855 - Оросын хаан ширээнд II Александер суужээ.
- 1867 - АНУ-ын Конгресс "Бүтээн байгуулалтын тухай хууль"-г батлав.
- 1877 - АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль: Тангараг өргөх ёслолоос ердөө хоёр хоногийн өмнө сонгогчдын коллеги АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Рудерфорд Б.Хейс ялалт байгуулсан гэж шийдэв. Гэвч олон нийтийн саналаар Самуэль Ж.Тильден ялалт байгуулаад байсан билээ.
- 1882 - Уиндсорын шилтгээнд Их Британийн хатан хаан Викториагийн амь насанд халдахыг завдав. Уг халдлагыг Родерик МакЛийн гэгч үйлджээ.
- 1901 - Америкийн Карнегийн төмрийн компани болон Холбооны төмрийн компаниуд нэгдэж 1 тэрбумын хөрөнгөтэй анхны компани болов.
- 1903 - Монголын Засагт хан аймагт Манжийн эсрэг Ард Аюушийн хөдөлгөөн эхэлжээ.
- Зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчлэх зорилготой "Марта Вашингтон" зочид буудал үүдээ нээжээ.
- 1919 - Коминтерний анхны хуралдаан ЗХУ-ын нийслэл Москва хотноо болов.
- 1939 - Ромын кардинал Юженио Пачелли папын суудалд сонгогдож, XII Пиус гэх сахилын нэр хүртжээ.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Болгарчууд сөргөлдөгчдийн талд орох болсонтой холбогдуулан Нацистын Германы цэргүүд тус улсад нэвтрэв.
- 1946 - Умард Вьетнамын Ерөнхийлөгчөөр Хо Ши Мин сонгогджээ.
- 1949 - Америкийн нисэх хүчний ахмад Жеймс Галлагер B-50 өндөр хурдны онгоцоор 94 цаг 1 минутын туршид тасралтгүй нислэг үйлдсэн анхны хүн болжээ.
- 1955 - Кампучийн хаан Нородом Сианук болон түүний эцэг Нородом Сурамарит нарын эрх ямбыг татан буулгаж, Кампуч улс Бүгд найрамдах засаглалтай болов.
- 1956 - Марокко улс Францаас тусгаар тогтножээ.
- 1962 - Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоонд нэг тоглолтонд 100 оноо авсан рекорд амжилтыг Уильт Чембэрлин үзүүлжээ.
- 1965 - АНУ болон Өмнөд Вьетнамын агаарын хүчин хамтарч Умард Вьетнамын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлэв.
- 1969 - Францын Түлуз хотод Англи-Францын хамтран зохион бүтээсэн "Конкорд" онгоцыг анх удаа туршжээ.
- 1972 - АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас алсын гараг эрхэсийг судлах зорилготой "Пионер 10" хөлгийг хөөргөв.
- 1978 - Чехийн иргэн Владимир Ремек "Союз 28" хөлгөөр сансарт ниссэнээр Америк, Оросоос өөр улсын иргэн сансарт ниссэн анхны тохиолдол болжээ.
- 1983 - АНУ-ын зах зээлд "компакт диск" буюу CD-г анх удаа худалдаалж эхлэв. Өмнө нь зөвхөн Японы зах зээлд худалдагдаж байжээ.
- 1989 - Европын холбооны 12 улс нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг бууруулахын тулд ийм бодис илрүүлдэг үйлдвэрлэлийг зогсоохоор тохиролцов.
- 1990 - Африкын Үндэсний конгрессын дэд даргаар Нелсон Мандела сонгогдов.
- 1992 - Армени, Азербайжан, Казахстан, Киргизстан, Молдав, Сан Марино, Тажикистан, Туркмен, Узбек улсууд НҮБ-д гишүүнээр элсчээ.
- 1998 - Бархасбадь гарагийн дагуул Европаг судлах зорилготой Галилео хөлөг тус дагуулд усархаг өтгөн бодис, мөсний ул мөрийг илрүүлжээ.
- 2002 - Афганистаныг чөлөөлөх дайн: Анаконда ажиллагаа албан ёсоор эхэлжээ. 17 хоногийн дараа уг ажиллагааны үеэр Талибан, Аль-Кайда хөдөлгөөний 500, Барууны 11 цэрэг амиа алдсан байдаг.
- 2004 - Иракын дайн: Иракын Ашура тосгонд Аль-Кайда бүлэглэл халдлага үйлдэж 170 хүн амиа алдан, 500 гаруй хүн шархаджээ.
- 2017 - ОХУ-ын нийслэл Москва хотод болсон хуралдаанаар Московиум, Теннесин, Оганессон гэх бодисыг химийн үелэх системд нэмэх шийдвэр гаргав.
- 1316 - Шотландын хаан II Роберт (1390 онд нас барсан)
- 1459 - Ромын пап VI Адриан (1523 онд нас барсан)
- 1793 - Бүгд найрамдах Техас улсын анхны Ерөнхийлөгч Сем Хьюстон (1863 онд нас барсан)
- 1810 - Ромын пап XIII Лео (1903 онд нас барсан)
- 1876 - Ромын пап XII Пиус (1958 онд нас барсан)
- 1886 - Оскарын шагналт, хүүхэлдэйн киноны найруулагч Уиллис Х.О'Брайн (1962 онд нас барсан)
- 1904 - Америкийн хүүхдийн зохиолч Др.Сьюсс (1991 онд нас барсан)
- 1919 - Холливудын алтан үеийн нэрт төлөөлөгч, Оскарын шагналт жүжигчин Женнифер Жонес (2009 онд нас барсан)
- 1926 - Америкийн эдийн засагч, түүхч Марри Ротбард (1995 онд нас барсан)
- 1937 - Алжирийн тав дахь Ерөнхийлөгч Абделазиз Бутефлика
- 1938 - Чилийн 33 дахь Ерөнхийлөгч Рикардо Лагос
- 1940 - Пакистан улсын 12 дахь Ерөнхийлөгч Мамнүүн Хуссейн
- 1942 - Ираны Ерөнхий сайд Мир-Хоссейн Мусави
- 1947 - Английн хөлбөмбөгийн дасгалжуулагч Харри Реднап
- 1950 - Америкийн дуучин Карен Карпентер (1983 онд нас барсан)
- 1956 - Алдарт AC/DC болон "Парти Бойс" хамтлагийн басс гитарч Марк Иванс
- 1962 - Америкийн нэрт дуучин Жон Бон Жови
- 1968 - "Жеймс Бонд"-ын дүрээр олонд танигдсан Английн жүжигчин Даниел Крейг
- 1972 - Аргентины хөлбөмбөгийн дасгалжуулагч Морисио Почеттино
- 1974 - Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга Австралийн усанд сэлэгч Хейли Льюс
- 1977 - Олимпын хүрэл медальт, Европын аварга Их Британийн усанд сэлэгч Стив Перри
- 1977 - Британы хөгжмийн зохиолч, дуучин, пилантропист, гитарчин, төгөлдөр хуурч, Coldplay хамтлагийн үүсгэн байгуулагч Крис Мартин
- 1979 - Ирландын хөлбөмбөгч Дамиен Дафф
- 1982 - Германы хөлбөмбөгч Кевин Курани
- Шведийн хоккейч Хенрик Линдквист
- 1987 - Шведийн сагсан бөмбөгч Жонас Жеребко
- 1988 - 2012 оны Америкийн мисс Лора Кеппелер
- 1989 - Бельгийн хөлбөмбөгч Томи Алдервайрельд
- Олимпын мөнгөн медальт, Дэлхийн зургаан удаагийн аварга Австрийн цаначин Марсель Хиршер
- 2016 - Шведийн хунтайж Оскар
- 1333 - Польшийн хаан I Владислав (1261 онд төрсөн)
- 1619 - Данийн хатан хаан Анна (1574 онд төрсөн)
- 1793 - Данийн уран зураач Карл Густаф Пило (1711 онд төрсөн)
- 1835 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Францис (1768 онд төрсөн)
- 1855 - Оросын хаан I Николай (1796 онд төрсөн)
- 2009 - Гвиней-Биссау улсын Ерөнхийлөгч Хуан Бернардо Вьейра (1939 онд төрсөн)