3 сарын 24 нь Григорийн тооллын жилийн 83 дахь (өндөр жил бол 84 дэх) өдөр юм. Мөн он дуустал 282 өдөр үлдэж байна.
- 1260 - Хубилай өөрийгөө "Их Хаан" хэмжээн өргөмжлөв. Аригбөх Монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаран сандран Кайпин (Хожмын Шанду) хотод “Их хуралдай” гэгчийг зарлан хуралдуулж өөрийгөө монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ.
- 1401 - Түрэг-Монголын хаан Төмөр Дамаск хотноо хаан ширээнээс буув.
- 1603 - Англи-Ирландын хатан хаан I Элизабет насан эцэслэсний дараа I Жеймс хаан ширээнд суужээ.
- Японы Эдо хотод Токүгава Эйясү хаан ширээнд сууж Ёзей-Го нэртэй болов.
- 1720 - Шведын Рикстагын гишүүд хатан хаан Улрика Элеонораг хаан ширээнээс буулгаж улмаар гүн Фредерикийг хаан ширээнд залжээ.
- 1721 - Суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бахын "Бранденбургын концертууд" зохиогдож дуусав.
- 1765 - Их Британи улс Хойд Америкийн 13 колонид цэрэг оруулахаар болов.
- 1829 - Их Британийн парламент Ромын Католик шашныг хуульчилжээ.
- 1832 - Мормоны шашныг үндэслэгч Жозеф Смитийн алдарыг мөнхжүүлэх дагагчдын марш Охайо мужийн Хирам хотод ирэв.
- 1837 - Канадын парламент хар арьст иргэдийн санал өгөх эрхийг хуульчилжээ.
- 1854 - Венесуэль улс боолчлолыг хуулиар хориглов.
- 1860 - Японы ерөнхий сайд Наосүке Ил халдлагад өртөн амиа алджээ.
- 1882 - Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээв.
- 1885 - Хятад-Францын дайн: Банг Бо хотын төлөөх тулаанд Хятадын арми ялалт байгуулав. Тус хот нь Хятад улс Вьетнамтай хиллэдэг байсан юм.
- 1896 - Эрдэмтэн А.С.Попов түүхэнд анх удаа радио дохио илгээв.
- 1900 - АНУ-ын Нью-Йорк хотын захирагч Роберт Андерсон Вик Манхеттенийг Брүүклинтэй холбосон метро байгуулах шийд гаргажээ.
- 1907 - Гүржийн большевик хөдөлгөөний төв хэвлэл "Дро" сонины анхны дугаар хэвлэгдэв.
- 1912 - Монгол Улсын Гадаад явдлын яамны дэргэд анхны бага сургууль байгуулагдаж, 47 хүүхэдтэйгээр нээжээ.
- 1921 - Дэлхийн спортын түүхэнд анх удаагаа эмэгтэйчүүдийн спортын олон улсын тэмцээн зохион байгуулагдав. Францын Монте Карло хотод эмэгтэйчүүдийн спортын олимпиад зохиогджээ.
- 1927 - Хятадын Нанжинг хотыг гадны байлдааны хөлгүүд бөмбөгдөв.
- 1934 - АНУ-ын Конгресс Филиппин улсыг автономит эрхтэй болгов.
- 1944 - Германы цэргүүд Италийн 335 иргэнийг зүй бусаар хороожээ.
- Дэлхийн II дайн: Германы Сталаг Люфт хорих лагерт хоригдож байсан холбоотны армийн 76 цэрэг "Их орголт" кинон дээр гардаг аргаар оргожээ.
- 1946 - Британичууд Энэтхэгийг тусгаар тогтнох эсэхийг хэлэлцэж эхлэв.
- 1958 - Рок н Роллын домог Элвис Пресли АНУ-ын армид татагдав.
- 1965 - Сансрын "Рейнжер 9" хөлгийн нислэгийг телевизээр шууд дамжуулжээ.
- 1976 - Аргентин улсын үндсэн хуулийн цэц тус улсыг долоон жил захирсан ерөнхийлөгч Изабел Пероныг огцруулах шийдвэр гаргажээ.
- 1980 - Эль Сальвадорын хамба лам Оскар Ромеро Сан Сальвадор хотын "Масс" сүмд бусдын гарт амиа алдав.
- 1993 - Шумакер-Леви 9 сүүлт одыг нээн илрүүлжээ.
- 1998 - Энэтхэгийн Дантан хотод хар шуурга дэгдэж 250 хүн амиа алдан, 3,000 хүн бэртэж гэмтэв.
- Германы Регенсбургын их сургуульд яс шилжүүлэх мэс ажилбарыг анх удаа компьютерээр удирдуулан гүйцэтгэжээ.
- 1999 - Косовогын дайн: Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО Югослав улсад цэргээ оруулав. Ингэснээр тус байгууллага үүсгэн байгуулагдсанаас хойш анх удаа гадны улсад цэргийн ажиллагаа явуулсан тохиолдол болсон юм.
- 1999 - Альпийн нурууг нүхэлсэн "Мон Бланы нүхэн гарц"-д гал гарч 38 хүн амиа алдав.
- 2003 - Арабын лигийн орнуудын хуралдаанаар Иракад явуулж байгаа АНУ, Их Британийн цэргийн ажиллагааг хууль бус гэж үзжээ.
- 2008 - Бутан улс ардчилсан засаглалтай болж, түүхэндээ анх удаа парламентын сонгууль зохион байгуулав.
- 2015 - Германуингс компанийн 9525-р нислэг Францын Альпийн нуруунд осолдож 150 хүн амиа алджээ. Шинжилгээний явцад ахлах нисгэгч амиа хорлох сэдэлтэйгээр энэ хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон юм.
- 1820 - Францын нэрт физикч Эдмон Бекэрел (1891 онд нас барсан)
- 1855 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Эндрью В.Меллон (1937 онд нас барсан)
- 1874 - Бүгд найрамдах Итали улсын хоёр дахь Ерөнхийлөгч Луйжи Эйнауди (1961 онд нас барсан)
- Америкийн нэрт илбэчин Харри Худини (1926 онд нас барсан)
- 1884 - Нобелийн шагналт Америкийн физикч Петер Деби (1966 онд нас барсан)
- 1885 - Олимпын дөрвөн удаагийн алтан медальт Америкийн усанд сэлэгч Чарльз Даниелс (1973 онд нас барсан)
- 1889 - Олимпын хоёр удаагийн алтан медальт Их Британийн гүйгч Альберт Хилл (1969 онд нас барсан)
- 1901 - "Микки Маус"-ыг зохион бүтээлцсэн зураач Уб Иверкс (1971 онд нас барсан)
- 1903 - Нобелийн шагналт Германы биохимич Адольф Бүтенандт (1995 онд нас барсан)
- 1911 - "Ханна-Барбера" компанийг үүсгэн байгуулсан алдарт хүүхэлдэйн киноны найруулагч Жозеф Барбера (2006 онд нас барсан)
- 1917 - Нобелийн шагналт Английн биохимич Жон Кендрью (1997 онд нас барсан)
- 1919 - Америкийн эдийн засагч, түүхч Роберт Хайлбронер (2005 онд нас барсан)
- 1926 - Нобелийн шагналт Италийн зохиолч Дарио Фо (2016 онд нас барсан)
- Олимпын аварга Америкийн халхалттай гүйгч Билл Портер (2000 онд нас барсан)
- 1930 - Төв Африкийн бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгч Девид Дако (2003 онд нас барсан)
- 1944 - Сербийн найм дахь Ерөнхий сайд Вожислав Коштуника
- 1945 - Академийн наадмын шагналт кино зохиолч Көртис Хенсон (2016 онд нас барсан)
- 1949 - Шри Ланка улсын 13 дахь Ерөнхий сайд Ранил Викремесингхе
- 1951 - "Томми Хилфигер" брендыг үндэслэн байгуулагч Томми Хилфигер
- 1967 - Олимп, дэлхийн аварга Америкийн уулын цаначин Дианн Рофф
- 1973 - "Агуу тэсрэлтийн онол" киноны од Жим Парсонс
- 1974 - Олимпын аварга Оросын өндрийн харайгч Сергей Клюгин
- 1977 - "Тусламж", "Зеро дарк төрти", "Марсын иргэн", "Интерстеллар" киноны од Жессика Чейстен
- 1978 - Чехийн хөлбөмбөгч Томаш Уефалүши
- 1984 - Америкийн сагсанбөмбөгч Крис Бош
- 1987 - Бразилийн хөлбөмбөгч Рамирес
- 1988 - Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой мөнгөн медальт Эстонийн пара усанд сэлэгч Кардо Плоомипүү
- 1990 - Олимпын хошой аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн аварга Британийн пара гүйгч Либби Клегг
- 1455 - Ромын пап V Николай (1397 онд төрсөн)
- 1603 - Английн хатан хаан I Элизабет (1533 онд төрсөн)
- 1776 - Тэнгисийн хронометрыг зохион бүтээгч Жон Харрисон (1693 онд төрсөн)
- 1905 - Францын уран зөгнөлт зохиолч Жюль Верн (1828 онд төрсөн)
- 1962 - Швейцарийн физикч Август Пиккард (1884 онд төрсөн)
- 2002 - Нобелийн шагналт Английн биохимич Чезар Милстайн (1927 онд төрсөн)
- 2016 - Голландын хөлбөмбөгийн домог Йохан Кройфф (1947 онд төрсөн)
- Уганда Мод тарих үндэсний өдөр
- Аргентин Хууль, шударга ёсны өдөр
- Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр