2 сарын 16 нь Григорийн тооллын жилийн 47 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 318 өдөр (өндөр жил бол 319 өдөр) үлдэж байна. Quick Facts Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Close Онцлох үйл явдал Ромын эзэн хаан Траян өөрийг нь залгамжлагч гэгдэж байсан Партиатай тулалдаж ялалт байгуулсан тухайгаа Ромын сенатад мэдээлэв. 1249 - Францын хаан IX Луй хааны элч Эндрью Лонжүме Монголын эзэнт гүрний их хаантай уулзжээ. 1630 - Одоогийн Бразил улсын Олинда мужийг Хендрик Лонкоор удирдуулсан Голландын арми эзлэв. 1646 - Английн иргэний дайны хамгийн сүүлчийн томоохон тулаан Торрингтон хотноо эхэлжээ. 1742 - Уилмингтоны гүн Спенсер Комптон Британийн Ерөнхий сайд болов. 1862 - Америкийн иргэний дайн: Холбооны армийн генерал Улиссес С.Грант Теннесси мужийн Донелсон боомтыг эзлэжээ. 1874 - АНУ мөнгөн зоосыг хэрэглэж байхаар хуульчлав. 1881 - Канадын номхон далайн төмөр замын компани байгуулагджээ. 1918 - Литвын зөвлөл тусгаар тогтнох тухай хуулийг батласнаар Литва улс тусгаар тогтносон улс болов. 1923 - Английн археологич, Египет судлаач Ховард Картер Фараон Тутанхамоны бунханг олж илрүүлжээ. 1930 - Олон улсын хөлбөмбөгийн холбоонд Румынь улсын хөлбөмбөгийн холбоо гишүүнээр элсэв. 1933 - АНУ-ыд хуурай хуулийг цуцлан хэрэгсэхгүй болгожээ. 1934 - Австрийн бүгд найрамдах хөдөлгөөн Социаль демократ хөдөлгөөнийг буулган авсанаар Австрийн иргэний дайн өндөрлөв. 1936 - Испанийн парламентын сонгуульд Иргэний хөдөлгөөн ялалт байгуулж олонх болжээ. 1937 - Америкийн эрдэмтэн, зохион бүтээгч Уоллос Х.Каротерс нийлэг материалыг нээн, патентжуулав. 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Алтмарк гэх хөлөг онгоцонд хоригдож байсан Английн цэргүүдийг аврах зорилгоор Британийн "Коссак" сөнөөгч онгоц цэргийн ажиллагаа явуулжээ. Улмаар Британийн 299 дайны хоригдлуудыг сулласан байна. 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Харьковын төлөөх гурав дахь тулаан Зөвлөлтийн Улаан арми тус хотод дахин нэвтэрснээр эхэлжээ. 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын арми Филиппиний Коррегидор аралд газардав. 1959 - Кубын дарангуйлагч Фульхенсио Батиста суудлаасаа бууснаар Фидель Кастро ерөнхий сайд болж тус улсыг удирдах болжээ. 1961 - "Эксплорер" хөтөлбөр: "Эксплорер 9" хөлөг амжилттай хөөрөв. 1962 - Баруун Германы эргийн дагуух хотуудад их хэмжээний үер бууж 315 хүн амиа алдан, 60,000 айл орох оронгүй болжээ. 1968 - Шуурхай дуудлагын 911 утасны системд Алабама мужийн Хейливиль хот анх удаа нэвтрэв. 1978 - Компьютерт анх удаагаа тооцоолуурт хавтанг суурилуулжээ. 1985 - Ливан улсад Исламын шашны шийтийн урсгалыг дагагч Хезболла бүлэглэл байгуулагдав. 1991 - Никарагуа улсын коммунист засаглалыг эсэргүүцэх Контрас хөдөлгөөний удирдагч Энрике Бермудез Манагуа хотод халдлагад өртөн амиа алджээ. 1998 - Хятадын агаарын тээврийн 676-р нислэг Чиан Кай Шийн олон улсын нисэх буудлын ойролцоо орших иргэд суурьшсан бүсэд осолдож хөлөгт зорчиж байсан 203 хүн бүгд амиа алдсан байна. 2005 - Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Киотогийн протокол олон улсын төвшинд хэрэгжиж эхлэв. Гэвч ОХУ энэ гэрээнд нэгдэхээс татгалзжээ. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тамирчид цалин хөлсний асуудал дээрээ нэгдэж чадаагүйн улмаас 2004-2005 оны улирал цуцлагдсан байна. 2006 - АНУ-ын армийн явуулын мэс заслсын сүүлийн эмнэлэгийг татан буулгажээ. 2013 - Пакистан улсын Куетта хотын Хазара тосгоны дэлгүүрт бөмбөг дэлбэрч 80 хүн амиа алдан, 190 хүн шархаджээ. Мэндэлсэн алдартнууд 1032 - Сон гүрний хаан Енгзон (1067 онд нас барсан) 1304 - Юань гүрний хаан Заяат хаан (1332 онд нас барсан) 1534 - Японы суут уран зураач Эйтокү Кано (1590 онд нас барсан) 1812 - АНУ-ын 18 дахь Дэд Ерөнхийлөгч Хенри Уильсон (1875 онд нас барсан) 1843 - Автомашины алдарт "Кадиллак", "Линкольн" загварыг үндэслэгч Хенри М.Леланд (1932 онд нас барсан) 1878 - Америкийн гэмт бүлэглэлийн босс Жеймс Колосимо (1920 онд нас барсан) 1904 - Академийн хүндэтгэлийн шагналт жүжигчин Жеймс Баскетт (1948 онд нас барсан) 1909 - Холливудын алтан үеийн нэрт төлөөлөгч, жүжигчин Жеффри Линн (1995 онд нас барсан) Түргэн хоолны алдарт "МакДоналдс" сүлжээг үндэслэгч Ричард МакДоналд (1998 онд нас барсан) 1926 - "Шөнө дундын ковбой" киногоор Академийн шагнал хүртсэн найруулагч Жон Шлесингер (2003 онд нас барсан) 1932 - Сьерра-Леон улсын гурав дахь Ерөнхийлөгч Ахмад Тежан Кабба (2014 онд нас барсан) 1941 - Умард Солонгосын хоёр дахь удирдагч Ким Жон-Ил (2011 онд нас барсан) 1944 - Кабо Верде улсын хоёр дахь Ерөнхийлөгч Антонио Маскаренхас Монтейро (2016 онд нас барсан) 1952 - Греммийн наадмын хоёр удаагийн шагналт дуучин Жеймс Инграм 1957 - Харанга хамтлагийн аргил гитарчин, дуучин, МУУГЗ, Төрийн Соёрхолт Ц.Чулуунбат 1958 - Бразилийн сагсанбөмбөгийн домог Оскар Шмит 1959 - Их дуулгийн долоон удаагийн аварга Америкийн теннисч Жон МакЭнрой 1964 - Бразилийн хөлбөмбөгч Бебето 1973 - Олимпын аварга, мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Австралийн гүйгч Кейти Фрийман 1974 - "Сарны туяа" кинонд бүтээсэн дүрээрээ Академийн шагнал хүртэж тус шагналыг хүртсэн анхны исламын шашинт жүжигчин болсон Америкийн жүжигчин Махершалла Али 1978 - Олимп, тив, дэлхийн аварга Бельгийн өндрийн харайгч Тиа Хеллебаут 1984 - Олимп, дэлхийн хошой аварга Тунисийн усанд сэлэгч Уссама Меллули 1985 - Голландын хөлбөмбөгч Рон Влаар 1987 - Паралимпын хүрэл медальт, Азийн паралимпын аварга Сингапурын пара усанд сэлэгч Тереза Го 1988 - Олимпын гурав, Дэлхийн долоо, дэлхийн цомын зургаан удаагийн аварга Хятадын ширээний теннисч Жан Жике Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Ким Хён Соо 1989 - Америкийн жүжигчин Элизабет Олсен 1991 - Испанийн хөлбөмбөгч Серхио Каналес Нас барсан алдартнууд 1279 - Португалийн хаан III Афонсо (1210 онд төрсөн) 1899 - Францын долоо дахь Ерөнхийлөгч Феликс Фор (1841 онд төрсөн) 1915 - Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийг захиран шийтгэгч яамны сайд, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Чин ван М.Ханддорж (1892 онд төрсөн) 1932 - Нобелийн энхтайвны шагналт Швейцарийн улстөрч Фердинанд Буйззон (1841 онд төрсөн) 1975 - Олимпын аварга, хошой хүрэл медальт Америкийн халхалттай гүйгч Морган Тейлор (1903 онд төрсөн) 1992 - Бразилийн 22 дахь Ерөнхийлөгч Ханио Куадрос (1917 онд төрсөн) 2012 - Олимпын мөнгөн медальт Америкийн усанд сэлэгч Жон Макионис (1916 онд төрсөн) 2016 - НҮБ-ын зургаа дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Египетийн улстөрч Бутрос Бутрос-Гали (1922 онд төрсөн) Тэмдэглэлт баярууд Умард Солонгос Гялалзах одны өдөр (Ким Жон Илийн мэндэлсэн өдөр) Литва Улс байгуулагдсан өдөр Commons: 2 сарын 16 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан Wikiwand - on Seamless Wikipedia browsing. On steroids.