From Wikipedia, the free encyclopedia
2 сарын 29 нь Григорийн тооллын ёсоор дөрвөн жил тутамд тохиодог өдөр. Энэ өдөр 2008, 2012, 2016 онд тохиосон бол 2020, 2024 онд энэ өдөр тохионо. Нарны тооллоор он цагаа тоолдог ихэнх соёлд нэг өдөр нэмэх тохиолдол байдаг. Үүнийг Григорийн тоолол ч мөн ашигласан.
Григорийн тоолол ёсоор энэ өдрийг нэмэхгүй байх тохиолдол бий. Энэ нь 100 жил тутамд нэг удаа тохиолддог. 1700, 1800, 1900 онуудад өдөр нэмж тоолж байгаагүй юм. Харин ирээдүйд буюу 2100, 2200 онуудад мөн адил нэмэхгүй байх ёстой. Энэ өдөр нь Григорийн тооллоор 60 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 306 хоног өдөр. Григорийн тоолол ёсоор дэлхий нарыг 365 хоногт буюу 8,760 цагт нэг удаа тойрдог. Гэтэл нэг өдөр нэмж байгаа нь ийнхүү тойроход 6 цаг нэмэгдэж байдаг. Үүнийг дөрвөн жил тутамд нэг удаа гэж үзээд ийнхүү нэг өдөр нэмж тооцдог учиртай ажээ.
Одоо бидний хэрэглэж байгаа болон өмнө нь ашиглаж байсан он тооллууд дэлхийг 365 хоног буюу 8,760 цагт тойрдог дэлхий дөрвөн жилд нэг удаа зургаан цагаар удаан хугацаанд нарыг тойрдог учир ийнхүү дөрвөн жил тутамд нэг удаа нэг өдөр нэмж тооцдог байна. Хоногийн 24 цагийг зургаан цагаар нэмж тооцох боломжгүй учир ийнхүү эрдэмтэн мэргэд дөрвөн жил тутамд нэг удаа нэг өдөр нэмж тооцдог болжээ.
13-р зууны үед 8,760 цаг дээр нэмэгддэг цаг дөнгөж гурван цагтай тэнцдэг байсан бол үүнээс яг нэг зууны дараа энэ тоо 5 цаг 49 минуттай тэндэг болсон байна. Үүнээс үзэх юм бол дөрвөн жил тутамд 44 минут, г100 жил тутамд гурван өдрөөр урт хугацаагаар дэлхий нарыг тойрдог гээн үг юм.
Григорийн он тоолол үүнд эрс шинэчлэл хийж, дөрвөн жил тутамд нэг өдөр нэг удаа нэмж байхаар зохицуулсан ч 100 жил тутамд өндөр жил гэж байхгүйгээр тооцжээ. Харин 400 жил тутамд гурван өдөр нэмэх зохицуулалтыг ч мөн адил шийдсэн юм.
Энэ өдөр төрсөн хүмүүс төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх нь маргаантай байдаг. Тиймээс зарим улс орнууд хуулиар энэ маргааныг шийдвэрлэсэн байна. Тухайлбал Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28-ны өдөр төрснөөр тооцох тухай хуультай бол Их Британи, Хонг Конг-д энэ өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэн бүртгэдэг хуультай.
Seamless Wikipedia browsing. On steroids.