Монголын Нууц Товчоо
From Wikipedia, the free encyclopedia
Монголын Нууц Товчоо (Mongɣol‑un niɣuca tobciyan) буюу Юань-чао ми-ши (хятад. 元朝秘史, Yuan chao mi shi) - Өнөө үед мэдэгдэж буй Монголын соёлын анханд тооцогдох түүхийн болон уран зохиолын бичгийн дурсгал юм. XIII зуунд нэр үл мэдэгдэх зохиолчийн хятад «Юань-чао ми-ши» нэртэй, монгол хэлээр хятад ханзаар галиглан бичсэн түүхэн бүтээл юм.
Судалгааны түүх

Тогоонтөмөр хаан 1368 онд Бээжингээс зугтан гарч Юань улс мөхөх хүртэл 140 гаруй жил Нууц товчоо нь маш нууц нандин шүтээн болoн хадгалагдаж байжээ. Мин улсын Хунъү хааны үед (1380-1390) нууцыг нь задалж галиглах, орчуулах, барлах ажлыг эхэлжээ. Тэр үед монгол хэлийг сурч судлах нь улс төр, цэрэг эдийн засгийн үүднээс зайлшгүй шаардлагатай байсан тул Нууц товчоог галиглан орчуулж унших бичиг болгон хэрэглэгддэг болжээ. Мин улсын Хунъү хааны 15 дугаар онд нууц товчоог Хуо Юаньжэ, Ма Ша Ихэ нар хятад галиг үсгээр буулган бичээд товч утгыг хятадаар орчуулж хадмаллан хавсаргаж модон бараар хэвлүүлжээ. Мин улсын Юнлэ хааны үед бичигдсэн Юнлэ Дадянь хэмээх нэвтэрхий тольд Монголын нууц товчоог 15 бүлэг, 282 зүйлтэйгээр оруулсан. Нууц товчоог судлагчид энэ үеийн анхан барын эхээс юм уу хожим нь хувилсан "Гү Гуанчи"-гийн дэвтэр, "Е Дэхуй"-н дэвтэр, "Чянь Дашинь"-ний дэвтэр зэрэг хэдэн эхийг гол хэрэглэгдэхүүн болгож байна.
Монголын талаас 1917 онд Богд хаант улсын дэд сайд асан Баргын Бодлогот Баатар Цэнд Гүн, Монголын нууц товчооны 700 жилийн ойгоор 1940 онд академич Цэндийн Дамдинсүрэн орос хэлнээс монгол хэл рүү уран сайхны аргаар орчуулан цувралаар хэвлүүлжээ. Улмаар Шанжмятавын Гаадамба Монголын нууц товчоог дагнан судалж докторын зэрэг хамгаалжээ.[баримт хэрэгтэй] 1980-аад оноос академич Далантайн Цэрэнсодном, профессор Түмэнбаярын Дашцэдэн, профессор Балдандоржийн Сумъяабаатар, Гаадамбын Билгүүдэй нар судлан дорвитой бүтээлүүд туурвижээ.
Нууц товчооны монгол бичгээр бичсэн эх олдоогүй бөгөөд ханз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан Мин улсын үеийн эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон. Хятад хэлээр Монголын нууц товчооны нэрийг "Юань улсын нууц түүх" хэмээдэг. Нууц товчоог Бодлогот Баатар Цэнд Гүн анх Монгол бичгээр сийрүүлэн орчуулсан нь улмаар Ц.Дамдинсүрэнгийн орчин цагийн монгол хэлнээ буулгах нөхцөлийг бүрдүүлжээ. Япон, англи зэрэг дэлхийн олон хэл рүү орчуулагдсан агаад Монголын түүх хийгээд уран зохиолын хамгийн үнэт дурсгал юм. 1990 онд Нууц товчооны 750 жилийн ойг төрийн хэмжээнд тэмдэглэсэн.
“Монголын нууц товчоо” судлалын нэртэй том эрдэмтдээс дурдвал, Японы Кобаяши Такаширо, Озава Шигэо, Оросын эрдэмтэн С.А.Козин, “Монголын нууц товчоо”-ны зарим эхийг орчуулсан А.М.Позднеев, Б.И.Панкратов, Германы Хениш, Хайсег, АНУ-ын нэрт монголч эрдэмтэн, “Монголын нууц товчоо”-г маш нарийн судалсан Ханс Петер Вийце, Австралийн агуу их судлагч Игорь Дэ Рахевилз нар байна.
Судрыг анхлан олсон түүх
Бээжинд ажиллаж амьдарч байсан Оросын үнэн алдартны шашны төлөөлөгч, хятад судлаач Палладий Кафаров гэгч Манжийн хааны номын санд хадгалагдаж байсан нэгэн нууцлаг судрыг санаандгүй олж үзээд хааны ордны хүмүүст авлига өгөн байж тэрхүү судрыг сэм хуулбарлан авчээ. Тэдний хуйвалдаан нь Монголын түүхийн хамгийн гайхамшигт эх сурвалжийг хүн төрөлхтний өмнө дэлгэн тавихад хүргэжээ. Хятад галигаар бичигдсэн боловч монголоор хүүрнэх “Юан Чао Би Ши” гэгдэх “Монголын нууц товчоо” байсан юм. Кафаров тэрхүү гайхамшигт олзоо хятад галигаас нь орос хэлэнд хөрвүүлэн 1866 онд хэвлүүлжээ. Түүний туурвисан дэвтэр нь эдүгээ ОХУ-ын ШУА-ын харьяа Дорно дахины хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарт хадгалагдаж байна. Анх хятад үсгээр бичигдсэн үү, уйгаржин монгол бичгээр бичигдсэн үү гэдэг нь тодорхойгүй хэвээр үлджээ. Өнөөг хүртэл МНТ-ны хуучин монгол үсгээр бичигдсэн эх гарч ирээгүй юм. XIII зууны үед монголчууд хятад үсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул хятад үсгээр монгол хэлээр зохиосон, эсвэл уйгаржин монгол үсгээр зохиогоод хожим нь хятад үсгээр сийрүүлсэн ч байж болох талтай хэмээн эрдэмтэд үздэг ажээ.
Кафаров хятад судлаач эрдэмтэн учраас өөрийн бичиж байсан орчуулга ба хятад эхийн бодит хуулбарыг монголч эрдэмтэн А.Н.Позднеевт өгчээ. А.Н.Позднеев шүүмж бичин 1883 онд товхимлоор хэвлэснээс гадна 1897 онд “Монголын утга зохиолын түүх” нэрээр нийтэлжээ. Автономит Засгийн үед Цэнд гүн, хятадын эрдэмтэн Ей Дэ Хуйн хэвлүүлсэн эхийг баримталж монгол үсгээр сийрүүлэн бичсэн ба монгол хэл рүү орчуулжээ. Хожим академич Ц.Дамдинсүрэн ЗХУ-ын ШУА-ын Дорно дахины хүрээлэнд очиж Цэнд гүний эхийг орос эхтэй нь нийлүүлээд орчин цагийн монгол хэлэнд буулгаж хуучин монгол үсгээр 1947 онд хэвлүүлсэн байна.
Галиг
Нууц товчоог орчин үеийн хүмүүст ойлгуулах гэж хялбарчлан орчуулж, олон хэлээр олон зуун удаа хэвлэгдсэн. Харин эрдэм шинжилгээ, судлагаанд зориулан хятад эх дэх ханзны авиаг латин үсгээр галигласан нь цөөн тоотой байдаг.
- Петр Иванович Кафаров: 1872 онд Бээжингийн хааны ордны номын сангаас Юнлэ дадяньд хамаарах Монголын нууц товчоог анх олж, орос хэлээр орчуулж, галиглажээ. Монголын нууц товчоо гэдэг сурвалж бичгийг баруун европ дахинд анх танилцуулсан эрдэмтэн.
- Борис Иванович Панкратов: 1921-1929 онд «Юань-чао би-ши» нэртэй 15 бүлэг хятад эхээс латинаар галиглаж, орчуулсан.
- Сергей Андреевич Козин: 1941 онд "Сокровенное сказание: Юань чао би ши" нэртэй бүтээлд Нууц товчоог галиглаж, орос хэл рүү орчуулсан.
- Эрик Хениш: 1935 онд Монголын нууц товчооны латин галигийг хэвлүүлж, 1943 онд герман хэлээр орчуулж хэвлүүлсэн ч дайнд шатсан тул 1948, 1962 онд дахин шинээр хэвлэсэн.
- Күракичи Ширатори: 1943 онд Е Дэхуй, Гү Гуанчигийн хятад эхийг латин үсгээр галиглаж, япон хэл рүү орчуулсан.
- Поль Пеллио:
- Лайош Лигети: 1962 онд унгар хэл рүү орчуулж, латинаар галиглан "A mongolok titkos törtenete" гэх нэрээр хэвлүүлсэн.
- Игорь де Рахевильц: 1971-1985 онд The Secret History of the Mongols нэрээр Канберра хотод хэвлүүлсэн.
- Фрэнсис Вүүдман Кливз:
- Түмэнбаярын Дашцэдэн: хятад эхээс латин үсгээр галиглаж 1985, 2009 онд "Монголын нууц товчооны галиг" нэрээр хэвлүүлсэн.
- Балдандоржийн Сумъяабаатар: 1990 онд “Монголын Нууц Товчоо” Үсгийн галиг нэрээр 960 нүүр бүхий ном хэвлүүлсэн.[1] Хятад эхийн ханз, латин галиг, монгол бичгийн орчуулгыг багтаасан бүтээл.
Бүлэг зүйл
Монголын нууц товчоо нь анх зохиогдохдоо бүлэгт хуваагаагүй байсан ч, Мин улсын Юнлэ дадянь хэмээх бүтээлд 15 бүлэгт хувааж байсныг 1908 онд хятадын бичгийн эрдэмтэн Е Дэхуй дараах арван хоёр бүлэг, 282 зүйлд хуваажээ. Харин Монголын эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн урьд зөвхөн дэс дугаарлаж байсан бүлгийг, 12 бүлэг тус бүрд уг бүлэгт холбоотой гарчиг оноож өгснөөр, бидний мэдэх Монголын нууц товчоо буй болсон.
- Тэмүжиний уг гарал ба бага насны үе
- Чингисийн идэр нас
- Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжинд Чингис хаан цол өргөмжилсөн нь
- Жамуха ба Тайчуудтай тэмцсэн нь
- Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
- Хэрэйд улсын мөхсөн нь
- Ван хан сөнөсөн нь
- Хүчлүгийн дутаасан ба Жамухын дарагдсан нь
- Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
- Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
- Хятад, Тангуд, Сартуул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
- Чингис хаан нас барсан ба Өгэдэй хаан болсон нь
Дээрх 12 бүлгийн эхний арван бүлгийг Чингис хааны үед зохиож, дараагийн хоёр бүлгийг сүүлд Өгэдэй хааны үед нэмж зохиожээ.
12 бүлэг | 15 бүлэг | ||
---|---|---|---|
1 | 1-68 | 1 | 1-68 |
2 | 69-103 | 2 | 69-96 |
3 | 104-126 | 3 | 97-118 |
4 | 127-147 | 4 | 119-140 |
5 | 148-169 | 5 | 141-153 |
6 | 170-185 | 6 | 154-169 |
7 | 186-197 | 7 | 170-185 |
8 | 198-208 | 8 | 186-197 |
9 | 209-229 | 9 | 198-207 |
10 | 230-246 | 10 | 208-224 |
11 | 247-264 | 11 | 225-238 |
12 | 265-282 | 12 | 239-246 |
13 | 247-264 | ||
14 | 265-276 | ||
15 | 277-282 |
- Б. Сумъяабаатар,"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООH иж судалгаа", хуудас 2.262, 2020. Номд “Монголын нууц товчоо”-ны үгийн үндсэн хэлбэр, язгуур санааг шинээр хөрвүүлж, анхны худам үсгийн хэд хэдэн хувилбаруудын эх, галигийг судалж, монгол хөрвүүлгүүдэд буй алдааг түүж гаргахын зэрэгцээ “Монголын нууц товчоо”-ны нэвтэрхий толийг багтаасан байна.
- Б. Сумъяабаатар,"Монголын нууц товчооны хэлбэр судлал", хуудас 3.144, 1997
- Б. Сумъяабаатар, "Монголын нууц товчооны толь", хуудас 875, 2008, ISBN 978-99929-895-7-2
- Зурагт ном: Монголын нууц товчоо, 10,5x15см, 2001 Э.Отгонбаяр
- Зурагт ном: Монголын нууц товчоо, 10,5x15см, 2001 Э.Отгонбаяр
Хүний нэрс
Монголын нууц товчоонд дурдагдсан хүний нэрсийг хүйс болон бүлгээр нь ангилан ялгаж гаргасан Л.Тамирын ангиллаар дараах байдлаар байна.
Эмэгтэй нэрс
- I Бүлэг
- 1.Гуамарал
- 2.Монголжин-Гуа /Боржигидай мэргэний гэргий/
- 3.Борогчин-Гуа /Торголжин баяны гэргий/
- 4.Алунгуа /Добу мэргэний гэргий/
- 5.Баргужин-Гуа /Алунгуагийн эх/
- 6.Намулун /Хачи-Хүлүгийн гэргий/
- 7.Өэлүн-Үжин /Есүхэйн гэргий/
- 8.Сочигэл /Есүхэйн гэргий/
- 9.Тэмүлэн /Есүхэйн охин/
- 10.Цотан /Дэй-Сэцэний гэргий/
- 11.Бөртэ /Тэмүжингийн гэргий/
- II Бүлэг
- 12.Орбай /Амбагай хааны гэргий/
- 13.Сохатай /Амбагай хааны гэргий/
- 14.Хадаан /Сорхоншарын охин/
- 15.Хуагчин /Өэлүн-Үжиний зарц эмгэн/
- IV Бүлэг
- 16.Эбэхэй /Сача-Бэхийн гэргий/
- 17.Хорижин /Сача-Бэхийн гэргий/
- 18.Хуурчин /Сача-Бэхийн гэргий/
- V Бүлэг
- 19.Есүгэн /Чингис хааны гэргий, татар иргэн/
- 20.Есүй /Чингис хааны гэргий, татар иргэн/
- 21.Хутугтай /Тогтоагийн охин/
- 22.Чаалун /Тогтоагийн охин/
- 23.Чаурбэх /Тоорил ханы охин/
- 24.Хожинбэх /Чингисийн хатан/
- 25.Алахчит /Ихчирэнгийн гэргий/
- VI Бүлэг
- 26.Ужаур-Үжин /Тогтаогийн охин/
- VII Бүлэг
- 27.Ибага /Жаха-Хамбугийн охин/
- 28.Сорхагтан /Жаха-Хамбугийн охин/
- 29.Гүрбэсү /Таян хааны эх/
- 30.Хулан /Дайр-Үсүний охин/
- VIII Бүлэг
- 31.Тухай /Худугийн гэргий/
- 32.Дөргэнэ /Худугийн гэргий/
- IX Бүлэг
- X Бүлэг
- 33.Алалтун /Идүүдийн охин/
- 34.Чэчэйхэн /Чингисийн охин/
- 35.Олуйхан /Зүчийн охин/
- 36.Алагабэх /Чингисийн охин/
Эрэгтэй нэрс
- I Бүлэг
- 1.Бөртэчино
- 2Батцагаан /Бөртэчино Гуамаралын хүү/
- 3.Тамача /Батцагаанны хүү/
- 4.Хоричар /Тамачагийн хүү/
- 5.Уужимбуурал /Хоричар мэргэний хүү/
- 6.Саль-Хачау /Уужимбууралын хүү/
- 7.Ихнүдэн /Саль-Хачаугийн хүү/
- 8.Шинэсочи /Ихнүдэний хүү/
- 9.Харчу /Шинэсочийн хүү/
- 10.Боржигидай /Харчугийн хүү/
- 11.Торголжин /Боржигидай мэргэний хүү/
- 12Боролдайсуялби /Торголжин баяны зарц/
- 13.Добу /Торголжин баяны хүү/
- 14.Дува /Торголжин баяны хүү/
- 15.Хорилардай /Алунгуагийн эцэг/
- 16.Шинч /Бурхан халдуны эзэн бурхан босгосон Урианхай хүн/
- 17.Бүгүнүтэй /Добу мэрэгний хүү/
- 18.Бэлгүнүтэй /Добу мэрэгний хүү/
- 19.Буха /Алунгуагийн хүү/
- 20.Бухату /Алунгуагийн хүү/
- 21.Бодончар /Алунгуагийн хүү/
- 22.Хабич /Бодончарын хүү/
- 23.Жажирадай /Бодончарын хүү/
- 24.Жаурьдай /Бодончарын хүү/
- 25.Тугудай /Жажирадайн хүү/
- 26.Бурьбулчиру /Тугудайн хүү/
- 27.Хар-Хадаан /Бурьбулчирун хүү/
- 28.Жамуха /Хар-Хадааны хүү/
- 29.Баарьдай /Бодончарын хүү/
- 30.Зүтгэлбөх /Баарьдайн хүү/
- 31.Мэнэн /Хабич баатрын хүү/
- 32.Хачи-Хүлүг /Мэнэн тудуны хүү/
- 33.Хачин /Мэнэн тудуны хүү/
- 34.Хачиу /Мэнэн тудуны хүү/
- 35.Хачула /Мэнэн тудуны хүү/
- 36.Харалдай /Мэнэн тудуны хүү/
- 37.Хачиун /Мэнэн тудуны хүү/
- 38.Начинбаатар /Мэнэн тудуны хүү/
- 39.Хайду /Хачи-Хүлүгийн хүү/
- 40.Ноёгидай /Хачины хүү/
- 41.Баруладай /Хачиугийн хүү/
- 42.Барула /Хачулагийн хүү/
- 43.Адархидай /Хачиуны хүү/
- 44.Уруудай /Начинбаатарын хүү/
- 45.Мангудай /Начинбаатарын хүү/
- 46.Шижуудай /Начинбаатарын хүү/
- 47.Доголдай /Начинбаатарын хүү/
- 48.Байшинхор /Хайдугийн хүү/
- 49.Чирхай /Хайдугийн хүү/
- 50.Чаужин /Хайдугийн хүү/
- 51.Тунбинай /Байшинхорын хүү/
- 52.Сэнгүн /Чирхайгийн хүү/
- 53.Бэсүдэй /Чирхайгийн хүү/
- 54.Оронар /Чаужингийн хүү/
- 55.Хонхотан /Чаужингийн хүү/
- 56.Арулад /Чаужингийн хүү/
- 57.Сөнид /Чаужингийн хүү/
- 58.Хабтурхас /Чаужингийн хүү/
- 59.Хэнигис /Чаужингийн хүү/
- 60.Хабул /Тунбинай сэцэний хүү/
- 61.Сэмсэчүлэ /Тунбинай сэцэний хүү/
- 62.Бүлтэчү / Сэмсэчүлийн хүү/
- 63.Охинбархаг /Хабулын хүү/
- 64.Бартанбаатар /Хабулын хүү/
- 65.Хутугту /Хабулын хүү/
- 66.Хутула /Хабулын хүү/
- 67.Хулан /Хабулын хүү/
- 68.Хадаан /Хабулын хүү/
- 69.Торойн отчигон /Хабулын хүү/
- 70.Хутугту /Охинбархагийн хүү/
- 71.Сэчэ-Бэхи /Хутугту Жүрхигийн хүү/
- 72.Тайчу /Хутугту Жүрхигийн хүү/
- 73.Мэнгитү /Бартанбаатарын хүү/
- 74.Нэгүүн /Бартанбаатарын хүү/
- 75.Есүхэй /Бартанбаатарын хүү/
- 76.Даридай /Бартанбаатарын хүү/
- 77.Бүри-Бөхө /Хутугтугийн хүү/
- 78.Зочи /Хутулагийн хүү/
- 79.Хирмау /Хутулагийн хүү/
- 80.Алтан /Хутулагийн хүү/
- 81.Их-Чэрэн /Хулан баатарын хүү/
- 82.Бадай /Их Чэрэнгийн зарц/
- 83.Кишлиг /Их Чэрэнгийн зарц/
- 84.Амбагай /Сэнгүний хүү/
- 85.Балхачи /Бэсүд овогийн элч/
- 86.Чилэдү /Өэлүн-Үжингийн нөхөр болох гэж байсан Мэргэдийн их элч/
- 87.Чилэгэрбөх /Чилэдүгийн дүү/
- 88.Хотонбараг /Татар иргэн/
- 89.Жалибуха /Татар иргэн/
- 90.Тэмүжин-Үгэ /Татар иргэн/
- 91.Хорибуха /Татар иргэн/
- 92.Тэмүжин /Есүхэйн хүү/
- 93.Хасар /Есүхэйн хүү/
- 94.Хачиун /Есүхэйн хүү/
- 95.Тэмүгэ /Есүхэйн хүү/
- 96.Бэгтэр /Есүхэйн хүү/
- 97.Бэлгүтэй /Есүхэйн хүү/
- 98.Дэй-Сэцэн /Хонгирад иргэн/
- 99.Чирха /Хонхотаны иргэн/
- 100.Мэнлиг /Чирха өвгөний хүү/
- II Бүлэг
- 101.Таргудай /Тайчууд иргэн/
- 102.Хирилтуг /Тайчууд иргэн/
- 103.Тодойн-Гэрти /Тайчууд иргэн/
- 104.Сорхоншар /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
- 105.Чинбай /Сорхоншарын хүү/
- 106.Чулуун /Сорхоншарын хүү/
- 107.Боорчи /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
- 108.Наху /Боорчийн эцэг/
- 109.Тоорил буюу Ван хан /Есүхэйн анд/
- 110.Жарчиудай /Урианхай өвгөн/
- 111.Зэлмэ /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
- 112.Тогтоа /Чилэдүгийн ах Мэргидийн цэрэг/
- 113.Дайр-Үсүн /Мэргидийн цэрэг/
- 114.Хаатай Дармала /Мэргидийн цэрэг/
- III Бүлэг
- 115.Жахахамбу /Тоорилын анд/
- 116.Хүчү /Өэлүн эхэд бэлэг болгосон Мэргид хүү, Чингис хааны 1000ны ноён/
- 117.Хөхөчү /Өэлүн эхэд бэлэг болгосон Тайчууд хүү, Чингис хааны 1000ны ноён/
- 118.Хачиун /Жалайр иргэн/
- 119.Хархай /Жалайр иргэн, Хасарын туслах /
- 120.Харалдай /Жалайр иргэн, Чингис хааны агтчин/
- 121.Үнгүр /Мөнхөт хианы хүү, /Чингис хааны 1000ны ноён/
- 122.Хадаан /Дархад иргэн/
- 123.Далдурхан /Дархад иргэн/
- 124.Хубилай /Барулас иргэн, Хасарын туслах/
- 125.Худус /Барулас иргэн/
- 126.Жатай, /Мангуд иргэн/
- 127.Доголху /Мангуд иргэн, Чингис хааны чэрби түшмэл/
- 128.Үгэлэн /Боорчийн лүү/
- 129.Чаурхан /Зэлмийн дүү, Чингис хааны эдээлэгч/
- 130.Сүбээдэй /Зэлмийн дүү/
- 131.Дэгэй /Бэсүд иргэн, /Чингис хааны 1000ны ноён/
- 132.Хүчүгүр /Бэсүд иргэн/
- 133.Чилэгүтэн-Тахи /Сүлдүс иргэн/
- 134.Тайчиудай /Сүлдүс иргэн/
- 135.Сэцэ-Домог /Жалайр иргэн/
- 136.Архай Хасар /Жалайр иргэн, Чингис хааны эдээлэгч/
- 137.Сүйхэтү /Хонхотан иргэн/
- 138.Жэгэй /Сүхэгэн иргэн/
- 139.Сүхэхэй-Жаун /Жэгэйн хүү/
- 140.Нэүдэйн Цагаан
- 141.Хангиадай /Олхунод иргэн/
- 142.Сэчиүр /Горлос иргэн/
- 143.Мөчи /Дүрвэд иргэн/
- 144.Буту /Ихирэс иргэн/
- 145.Жунсо /Ноёхон иргэн/
- 146.Зургаан /Оронар иргэн/
- 147.Сохо-Сэцэн /Барулас иргэн/
- 148.Харачар /Сохо-Сэцэнгийн хүү/
- 149.Хорчи-Усун /Баарин иргэн/
- 150.Хөхөчөс /Баарин иргэн/
- 151.Мэнэн /Баарин иргэн/
- 152.Хорчи /Бодончарын барьж авсан эмээс гарсан хүү, Чингис хааны 1000ны ноён/
- 153.Хунан /Чингис хааны 1000ны ноён/
- 154.Даридай
- 155.Мулхалху /Жадаран иргэн, Чингис хааны адуучин/
- 156.Сорхату /Охинбархагын хүү/
- 157.Сача-Бэхи /Сорхатугийн хүү/
- 158.Тайчу /Сорхатугийн хүү/
- 159.Хучар /Нэгүүн тайжийн хүү/
- 160.Алтан /Хутула хааны хүү/
- 161.Өнгүр /Чингис хааны тогооч/
- 162.Дэгэй /Чингис хааны хоньчин/
- 163.Гүчүгүр /Чингис хааны тэрэгчин/
- 164.Додай /Гэргий хүүхэд зарц нарыг захирагч/
- 165.Чилгутай /Хасарын туслах/
- 166.Хуту /Чингис хааны адуучин/
- 167.Моричи /Чингис хааны адуучин/
- 168.Тахар, Тахай /Чингис хааны мэдээлэгч/
- 169.Сүхэхэй /Чингис хааны мэдээлэгч/
- IV Бүлэг
- 170.Тайчар /Жамухын дүү/
- 171.Мүлхэ-тотаг /Ихирэс иргэн/
- 172.Боролдай /Ихирэс иргэн/
- 173.Жүрчидэй /Урууд иргэн/
- 174.Хуйлдар /Мангуд иргэн/
- 175.Жихүр /Чингис хааны тогооч/
- 176.Бүрибөх /Жүрхин иргэн/
- 177.Мэгүжин /Татар иргэн/
- 178.Шихихутуг /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Өэлүн эхэд бэлэг болгосон Татар хүү/
- 179.Тэлэгэтү /Жалайр иргэн/
- 180.Гүнгуа /Тэлэгэтү баяны хүү/
- 181.Чулуунхайч /Тэлэгэтү баяны хүү/
- 182.Зэвгээ /Тэлэгэтү баяны хүү/
- 183.Мухулай буюу Мухули /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Гүнгуан хүү/
- 184.Буха /Гүнгуан хүү/
- 185.Түнгэ /Чулуунхайчийн хүү/
- 186.Хаши /Чулуунхайчийн хүү/
- 187.Борохул /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Өэлүн эхэд бэлэг болгосон Жүрхин хүү/
- 188.Багу-Чорхи /Хатиган иргэн/
- 189.Чирхитэй /Салжиуд иргэн/
- 190.Алчи /Татар иргэн/
- 191.Жали /Татар иргэн/
- 192.Түгэ-Маха /Ихирэс иргэн/
- 193.Тэрхэг /Хонгирад иргэн/
- 194.Алхуй /Хонгирад иргэн/
- 195.Чоёг Цагаан /Горлос иргэн/
- 196.Гүчүд /Найман иргэн/
- 197.Буйраг /Найман иргэн/
- 198.Ходун /Тайчууд иргэн/
- 199.Аучу /Тайчууд иргэн/
- 200.Хоридай /Горлос иргэн, Чингис хаанд мэдээлэгч/
- 201.Жаха-Хамбу /Ванханы дүү/
- 202.Билгэ
- 203Хутуг /Ойрд иргэн/
- 204. Зургаадай буюу Зэв /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
- V Бүлэг
- 205.Худуудар /Тайчууд иргэн/
- 206.Чуу мэргэн /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
- 207.Хархирүгэ /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
- 208.Чихарай
- 209.Жалман
- 210.Ширээт /Нүцгэн баарин иргэн/
- 211.Алаг-Наяа /Ширээт өвгөний хүү/
- 212.Хурчахус /Тоорил хааны хүү/
- 213.Гүр-Хан
- 214.Эрххар /Тоорил хааны дүү/
- 215.Инанча /Найманы хаан/
- 216.Дахай /Баатар/
- 217.Сүхэхэй-Жэүн /Баатар/
- 218.Хурчахус /Хаан/
- 219.Ажай /Татарын хаан/
- 220.Элхудур /Тайж/
- 221.Хулбари /Тайж/
- 222.Арин /Тайж/
- 223.Ихчирэн /Татаар иргэн/
- 224.Төгсбэх /Тогтоагийн хүү/
- 225.Хуту /Тогтоагийн хүү/
- 226.Чулуун /Тогтоагийн хүү/
- 227.Буйраг /Найманы хаан/
- 228.Еди-Тоблуг /Найманы ноён/
- 229.Хүгсэү /Найманы баатар/
- 230.Хүрэн /Убчигдайн баатар/
- 231.Сэнгүм /Ванханы хүү/
- 232.Тусах /Сэнгүмийн хүү/
- 233.Таян /Найманы хан/
- 234.Бухатай
- 235.Хиратай
- 236.Хишилиг /Чингисийн адуучин/
- 237.Нарийн-гэгээн /Ихчирэнгийн хүү/
- VI Бүлэг
- 238.Хархалзан
- 239.Чихитай /Агтач/
- 240.Ядир /Агтач/
- 241.Хадиги
- 242.Ачиг-Чирүн /Баатар/
- 243.Хоришилэмүн /Тайж/
- 244.Ачиг-Ширүн
- 245.Жорчидай /Чингис хааны 1000ны ноён, Чингис хааны Уруудын авга/
- 246.Хуйлдар /Мангуд Сэцэн, Чингис хааны 1000ны ноён/
- 247.Өгөдэй /Чингис хааны хүү/
- 248.Жэүн /Чингис хааны элч/
- 249.Тай-Төмөр /Тоорил хааны дүү/
- 250.Буха-Төмөр /Тоорил хааны дүү/
- 251.Гүр-Хан /Тоорил хааны дүү/
- 252.Хунан /Тайчууд баатар/
- 253.Бахажи /Тайчууд баатар/
- 254.Баргужин
- 255.Буйраг /Гүчүгүдийн хаан/
- 256.Хубарихури /Чингис хааны элч/
- 257.Итүргэн /Чингис хааны элч/
- 258.Огда /Боол/
- 259.Сүбэхэй /Огданы хүү/
- 260.Хөхөчү-Хирсаан /Сүбэхэйн хүү/
- 261.Ехэй-Хонтагар /Хөхөчү-Хирсааны хүү/
- 262.Хасан /Сартаул иргэн/
- 263.Егү /Хасарын хүү/
- 264.Есүнхэй /Хасарын хүү/
- 265.Туху /Хасарын хүү/
- 266.Халиудар /Жауридайн иргэн/
- 267.Чахурхан /Урианхай иргэн/
- 268.Хадаг /Жүрхин иргэн/
- VII Бүлэг
- 269.Толуй /Чингис хааны хүү/
- 270.Зүчи /Чингис хааны хүү/
- 271.Хорисубэчи /Таян ханы дараах их ноён/
- 272.Хүгсэү /Найманы баатар/
- 273.Торбиташ /Таян хааны элч/
- 274.Алахуш-дигитхури /Онгуд иргэн/
- 275.Ю-Хунан /Онгуд элч/
- 276.Отчигин /Ноён/
- 277.Додай /Чингис хааны чэрби түшмэл/
- 278.Өэлэн /Чингис хааны чэрби түшмэл/
- 279.Толун /Чингис хааны чэрби түшмэл/
- 280.Бучаран /Чингис хааны чэрби түшмэл/
- 281.Сүйхэтү /Чингис хааны чэрби түшмэл, Чингис хааны 1000ны ноён/
- 282.Худус-Халчинтай
- 283.Хорчин /Чингис хааны хэвтүүлийн захирагч/
- 284.Ханхархан /Найманы харуул/
- 285.Хүчүлүг /Таян ханы хүү/
- 286.Тататунга /Чингис хааны дээд шүүгч/
- 287.Дайр-Үсүн /Увас мэргидын тэргүүлэгч/
- 288.Наяа /Бааридайн ноён/
- VIII Бүлэг
- 289.Гал /Тогтоагийн хүү/
- 290.Хорчи /Чингис хааны 1000ны ноён/
- 291.Илугай /Чингис хааны 1000ны ноён/
- 292.Түгэ /Чингис хааны 1000ны ноён/
- 293.Толун /Чингис хааны 1000ны ноён/
- 294.Чүлгэдэй /Чингис хааны 1000ны ноён/
- 295.Хоргасун /Чингис хааны 1000ны ноён/
- 296.Усун /Чингис хааны 1000ны ноён/
- 297.Шилүгэн /Чингис хааны 1000ны ноён/
- 298.Жидай /Чингис хааны 1000ны ноён/
- 299.Цагаангуа /Чингис хааны 1000ны ноён/
- 300.Алаг /Чингис хааны 1000ны ноён/
- 301.Булуган /Чингис хааны 1000ны ноён/
- 302.Харачар /Чингис хааны 1000ны ноён/
- 303.Хөхөчос /Чингис хааны 1000ны ноён/
- 304.Хүчхүр /Чингис хааны 1000ны ноён/
- 305.Бала /Чингис хааны 1000ны ноён/
- 306.Оронартай /Чингис хааны 1000ны ноён/
- 307.Дайр /Чингис хааны 1000ны ноён/
- 308.Мүгэ /Чингис хааны 1000ны ноён/
- 309.Бужир /Чингис хааны 1000ны ноён/
- 310.Мүнтүүр /Чингис хааны 1000ны ноён/
- 311.Долоодой /Чингис хааны 1000ны ноён/
- 312.Бөгэн /Чингис хааны 1000ны ноён/
- 313.Худус /Чингис хааны 1000ны ноён/
- 314.Марал /Чингис хааны 1000ны ноён/
- 315.Жибгэ /Чингис хааны 1000ны ноён/
- 316.Юрүхан /Чингис хааны 1000ны ноён/
- 317.Хөхө /Чингис хааны 1000ны ноён/
- 318.Удутай /Чингис хааны 1000ны ноён/
- 319.Бала-Чэрби /Чингис хааны 1000ны ноён/
- 320.Хэтэ /Чингис хааны 1000ны ноён/
- 321.Мөнх /Чингис хааны 1000ны ноён/
- 322.Халжа /Чингис хааны 1000ны ноён/
- 323.Хурчахус /Чингис хааны 1000ны ноён/
- 324.Хонгиран /Чингис хааны 1000ны ноён/
- 325.Тогоонтөмөр /Чингис хааны 1000ны ноён/
- 326.Мэгэтү /Чингис хааны 1000ны ноён/
- 327.Мороха /Чингис хааны 1000ны ноён/
- 328.Дорибөхө /Чингис хааны 1000ны ноён/
- 329.Идухадай /Чингис хааны 1000ны ноён/
- 330.Ширахул /Чингис хааны 1000ны ноён/
- 331.Даун /Чингис хааны 1000ны ноён/
- 332.Дамача /Чингис хааны 1000ны ноён/
- 333.Хауран /Чингис хааны 1000ны ноён/
- 334.Тодсаха /Чингис хааны 1000ны ноён/
- 335Тунхуйдай /Чингис хааны 1000ны ноён/
- 336.Тобуха /Чингис хааны 1000ны ноён/
- 337.Ажинай /Чингис хааны 1000ны ноён/
- 338.Түйдхэр /Чингис хааны 1000ны ноён/
- 339.Сачуур /Чингис хааны 1000ны ноён/
- 340.Жидэр /Чингис хааны 1000ны ноён/
- 341.Олар /Чингис хааны 1000ны ноён/
- 342.Хингиадай /Чингис хааны 1000ны ноён/
- 343.Ашиг/Чингис хааны 1000ны ноён/
- 344.Хадай /Чингис хааны 1000ны ноён/
- 345.Чигу /Чингис хааны 1000ны ноён/
- 346.Буту /Чингис хааны 2000ны ноён/
- IX Бүлэг
- 347.Гэнигэдэй
- 348.Наринтоорил /Цагаангуагийн хүү/
- 349.Гүчүгүр /Чингис хааны дархан, Чингис хааны 1000ны ноён/
- 350.Мулхалху /Чингис хааны 1000ны ноён/
- 351.Их-Нэүрин /Чингис хааны хэвтүүлийг захирагч ноён/
- 352.Есөнтэй /Зэлмийн хүү/
- 353.Бүхэдэй /Түгэгийн хүү/
- 354.Хорхудаг /Чингис хааны Хорчинг захирагч/
- 355.Лаблах /Чингис хааны Хорчинг захирагч/
- X Бүлэг
- 356.Арслан /Харлагийн хан/
- 357.Идүүд /Уйгурын хан/
- 358.Адхираг /Уйгур элч/
- 359.Дарбай /Уйгур элч/
- 360.Эди /Хэргисийн ноён/
- 361.Инал /Хэргисийн ноён/
- 362.Алдиэр /Хэргисийн ноён/
- 363.Өлэбэг /Хэргисийн ноён/
- 364.Иналч /Хутугагийн хүү/
- 365.Төрэлч /Хутугагийн хүү/
- 366.Онгууд
- 367.Дөрбэй
- 368.Цагаадай /Чингис хааны хүү/
- 369.Алчидай /Чингис хааны хүү/
- 370.Хөхөчү буюу Тэв тэнгэр бөө
- 371.Жибэгэ /Жалайрын иргэн/
- XI Бүлэг
- 372.Хашин /Тангуд хан/
- 373.Илаху /Тангуд бурхан/
- 374.Жубхан /Чингис хааны элс/
- 375.Ухуна /Чингис хааны элч/
- 376.Аша-хамбу /Сартаул хан/
- 377.Тогочар /Чингис хааны баатар/
- 378.Мэлиг /Султан хан/
- 379.Жалалдин /Султан/
- 380.Хонхай /Хорчин/
- 381.Хонтахар /Хорчин/
- 382.Чормаган /Хорчин/
- 383.Дөрбуй /Дөрвэд баатар/
- 384.Ялавач /Сартаул иргэн/
- 385.Масхуд /Ялавачийн хүү/
- XII Бүлэг
- 386.Гилүгэтэй
- 387.Бат /Чингис хааны ач/
- 388.Оготор /Чингис хааны хүү/
- 389.Мөнх /Чингис хааны ач/
- 390.Бүри /Чингис хааны хүү/
- 391.Гүюг /Чингис хааны ач/
- 392.Олдхар
- 393.Аргасун
- 394.Мангай /Өгэдэйн хүү/
- 395.Хонхордой /Өгөдэй хааны хэвтүүлийн захирагч/
- 396.Бужиг
- 397.Ширхан /Өгөдэй хааны хэвтүүлийн захирагч/
- 398.Элжгэдэй
- 399.Амал /Өгөдэй хааны захирагч/
- 400.Чанар /Өгөдэй хааны захирагч/
- 401.Ялбаг /Өгөдэй хааны захирагч/
- 402.Хараудар /Өгөдэй хааны захирагч/
- 403.Тэмүдэр /Өгөдэй хааны захирагч/
- 404Жэхү /Өгөдэй хааны захирагч/
- 405.Чанай /Өгөдэй хааны захирагч/
- 406.Уйгуртай /Өгөдэй хааны захирагч/
- 407.Арачиан /Өгөдэй хааны захирагч/
408.Тогучар /Өгөдэй хааны захирагч/
Судлаачид номын тухай
- Х.Пэрлээ, Нууц товчоонд гардаг газар усны зарим нэрийг хайж олсон нь Улаанбаатар. 1958.;
- Х.Пэрлээ, Монголын түүхэн нутгийн зарим уул усыг сурвалжилсан нь, БНМАУ-ын ШУА-ийн мэдээ. № 3, 1962
- Д. Майдар, Т. Майдар. Каменная колонна Ид Аваргын балгас. Монголын эртний түүх соёлын зарим асуудал. Улаанбаатар. 1972, х.151-156
- Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчоо, үсгийн галиг", "The secret history of Mongolia, transliteration", Улаанбаатар, 1990
- Б. Сумъяабаатар, "Монголын нууц товчооны хэлбэр судлал", хуудас 3.144, 1997
- Б. Сумъяабаатар, "Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл", хуудас 720, 2002, ISBN 99929-5-552-X
- Б. Сумъяабаатар, Чой Гихо, "Монголын Нууц Товчоон Монгол үсгийн анхны галиг", 2005, ISBN 89-5726-275-X
- Б. Сумъяабаатар, „А. Позднеев. Транскрипция палеографического текста „Юань-чао-ми-ши““, 17-112 pp., 2005.
- Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчооны толь", "Index to the Mongolian secret history", Улаанбаатар, 2008, ISBN 978-99929-895-7-2
- Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчооны толь, Монгол-Нангиад, Нангиад - Монгол толь, үсэгнүүд А, Б", Улаанбаатар, 2010, ISBN 978-99962-842-1-2
- А.Пунсаг. Монголын нууц товчоон дахь ёс заншлын судалгаа. Редактор Ш.Бира. Улаанбаатар, 2010.
- Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчоо, Xэлбэрсүдлал I", "The Mongolian secret history, Morphology I", Улаанбаатар, 2012, ISBN 978-99962-842-6-7
- Б. Сумъяабаатар, "МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООH иж судалгаа", "The Mongolian secret history, research results", Улаанбаатар, 2020, ISBN 978-9919-23-665-6, GCom press
- М.Золзаяа. XIII-XIV зууны монголчуудын ёс суртахууны үнэлэмжийн онцлог. Редактор Д.Дашжамц, Р.Дарьхүү. Улаанбаатар, 2016.
- Дэлхийд түгсэн монголын нууц товчоо. Улаанбаатар, 2016.
Мөн үзэх
Цахим холбоос
- Монголын Нууц Товчоо: Монгол хэл дээрхи бүрэн эх
- Монголын нууц товчоо: бүрэн эх, түүх, орчуулга (Орос, Герман, Франц, Монгол/анхны латин үсэг рүүх хөрвүүлэл/ хэл дээр)
- Монголын нууц товчоо: бүрэн бус эх
- Тимоти Мэй: Rachewiltz-ийн орчуулгын тойм, 2004 оны 9 сар
- Lingua Mongolia Хятад хэл дээрх эхийн эхний 8 зүйлийн орчуулга]
- Сокровенное Сказание Монголов
- Монголын нууц товчооны франц, англи, орос хэлний орчуулга
- vostlit.info Монголын түүхийн сурвалж бичгүүд - орос хэлээр
- МНТ эх хувилбараар нь татах
音訳蒙文元朝秘史 ONYAKU-MÔBUN-GENCHÔ-HISHI (Монгол хэлний галиглал Нууц Товчоо) A ROMANISED REPRESENTATION OF THE YÜAN-CH'AO-PI-SHIH (A SECRET HISTORY OF THE MONGOLS) IN ITS ORIGINAL MONGOLIAN SOUND by Shiratori Kurakichi, Tōyō Bunko, Jan. 1943.
- "Монголын нууц товчоо" Монгол зургийн аргаар, Зураач Э. Отгонбаяр
- "Монголын нууц товчоо"-нд гардаг түүхэн газруудын тухай
- Грамматические категории знаменательных слов языка "Сокровенного сказания монголов" в сопоставлении с бурятским языком
- Б. Сумъяабаатар, „Монголын Нууц Товчоо ба Монгол хэлний дэвсгэрлэх ёс", 2013.03.29, Олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр тависан илтгэл,
- Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчооны нэг эхэд нэгэн монгол үгийг хэрхэн галигласан нь", Монгол судлалын хүрээлэн, Монголын Их сургуулийн эрдэм шинжилгээний "Acta Mongolica" сэтгүүл, 2007, Vol. 7 (291).
- А. Позднеев, "Транскрипцiя палеографического текста Юань-чао-ми-ши", Товчит толтыг Б. Сумъяабаатар, „Монголын Нууц Товчоо юу? Монголчуудын Нууц Товчоо юу?", Монгол Улсын Үндэсний номын сан, 2005,
- Монгольское языкознание в России в первой половине XIX в.: проблемы наследия
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.