Эршүүгийн Отгонбаяр
From Wikipedia, the free encyclopedia
Эршүүгийн Отгонбаяр (* 1981 оны 1 сарын 18нд Улаанбаатар) нь орчин үеийн Монголын дүрслэх урлагийн нэгэн төлөөлөгч, уран зураач юм. Түүний уран бүтээлдээ ашигладаг нэр нь ОТГО.
Эршүүгийн Отгонбаяр | |
---|---|
![]() Э.Отгонбаяр, Констанц, Герман 2009 | |
Төрсөн | Баян гол овогтой, Эршүүгийн Отгонбаяр 1981 оны 1 сарын 18 Улаанбаатар |
Үндэстэн | Монгол |
Төгссөн сургууль | Германы Урлагийн Их сургууль |
Ажил | Зураач |
Намтар
Отгонбаярын эцэг Балжидын Эршүү, эх Норовсүрэнгийн Батаа нь Улсын Хэвлэх үйлдвэрт насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан ажээ. Тэрбээр найман хүүхэдтэй айлын нэг юм. Гэр бүлд нь урлагийн хүн байгаагүй ч багадаа "Би морь зурах шуналтай." гэж ярьдаг байсан тэрээр хэзээнээс уран зурагт дурласнаа мэддэггүй гэнэ. [1] Э.Отгонбаяр эх орондоо 1998 онд Монгол зургийн ангийг төгсөж уран бүтээлч болох гараагаа эхэлжээ. Удалгүй Монгол зураг болон Монголын түүхийн судлаачаар бие даан ажиллаж байх үедээ Нүүдэлчидийн соёлын холбогдолтой угсаатан зүйн 400 гаруй судалгааны зураг зурж эмхэтгэсэн байдаг.
2005 оноос хойш Герман улсад амьдарч байгаа тэрээр Берлин хот дахь Германы Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр суралцаж 2010 онд урлагийн мастерийн зэрэгтэй төгссөн аж. 2010 онд Берлин хотод Отгонбаярын үүсгэн байгуулсан "ЗУРАГ" нэрт галерей[2] нь Монголын урлагийн түүхэнд монгол хүний хилийн чанадад нээсэн анхны галерей юм.
Э.Отгонбаяр нь 1996 оноос хойш үзэсгэлэнгээ гаргаж ирсэн ба, 2001 оноос хойш эх орондоо төдийгүй Герман, Нидерланд, Швед, Швейцар, Франц, Япон, Чех, Энэтхэг, Чех, Молдав, Польш, Румын, Гүрж, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг улсуудад үзэсгэлэн зохион байгуулсан байна.[3]
Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат - Э.Отгонбаяр (2007) ХБНГУ-н ерөнхийлөгч Йоахим Гаук (Йоахим Гаук) - Э.Отгонбаяр (2012) Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж - Э.Отгонбаяр (2012) Э.Отгонбаяр - ХБНГУ-н парламентын ерөнхийлөгч Ламмерт Норберт (Ламмерт Норберт) - ХБНГУ-д суугаа Элчин сайд (2006) Түвдэндоржийн Галбаатар ХБНГУ-н парламентын дэд ерөнхийлөгч Освальд Эдуард (Освальд Эдуард ) - Э.Отгонбаяр (2012) - Э.Отгонбаяр: ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН, 2004
- Э.Отгонбаяр: БУРХАД, 2004
Уран бүтээл


Бурханы зураг
Тэрбээр өнөө үеийхэнд уламжлалт урлагийг эерэг талаас нь таниулах, монголын соёлын өвийг хамгаалах зорилгоор монголын миниатур зургийн уламжлалт техникүүд болон угсаатан зүйг судалсан нь чамгүй үр дүнтэй явагдсан байна. Эдгээр уламжлалт техникүүдийн нэг нь "Thangka" бурханы зураг юм. Отгонбаяр энэ бясалгал мэт төвлөрөлтийн дээд цэгээр үйлдэгддэг өвөрмөц урлах ухааны уламжлалт техникийн аргыг ашиглан өнөөдрийг хүртэл 600 гаруй Бурхадыг бүтээжээ.[4]
Комик
Отгонбаярын 1998 оноос ажиллаж байгаа нэгэн төсөл бол Монголын Нууц Товчоо-г Монгол Зургийн аргаар зурагжуулах юм. Энэ ном нийт 620 гаруй хуудастай 3000 орчим зурагтай аж.[5] “Монголын Нууц Товчоо”-г дэлхийн олон хэл дээр орчуулсан байдаг. Тэрээр Монголын нэгэн сэтгүүлд хэлэхдээ:
- “Манайхан “Монголын Нууц Товчоо”-г ойлгохын тулд олон удаа унших хэрэгтэй гэж ярьдаг. Бид өөрсдөө ойлгоход хэцүү байхад, гадаад хэлээр мянга орчуулаад ч гадаадынхан бас л ойлгохгүй шүү дээ. Монгол зураг бол номын зураг тэр тусмаа комик зурганд их тохирмжтой. Миний санаа энэ зургаас монгол комик стиль гаргаж, монголынхоо түүх, ёс заншил болон соёл урлагийг олон улсад зөв талаас нь таниулах ажил юм. Ер нь комик номыг олон улсад бүх насны хүмүүс сонирхон цуглуулж уншдаг, тэр дундаа залуу үеийнхэн илүү сонирхдог мөн залуудаа сурсан мэдсэн зүйл амьдралд үлддэг шүү дээ. Тэгэхээр Монголын түүхийн сэдэвтэй энэ номыг комик зургийн аргаар олон улсад гаргаж чадвал тус орнуудын шинэ залуу үеийхэнд Монголын урлагийг ямарваа нэгэн хэмжээгээр таниуллаа гэж ойлгож болно.“[6]
Чөлөөт уран бүтээл
Түүний 2002 оноос хойш бүтээж байгаа "Диваажин" цуврал зургууд нь Монгол зургийн аргаар бүтээгдсэн бичил миниатур зурагнууд юм.
Отгонбаярын 1999 оноос бүтээж байгаа "Туурайн төвөргөөн" цуврал зургуудын гол онцлог нь нэг зурганд мянга мянган бичил морид багтсан байдаг юм.
- "ХҮН[11]" зураг 660 x 217 см, акрил зотон зурсан он 2010-2012
Уг зурганд 11000 гаруй хүн амьтны дүрслэл орсон нь Монголдоо төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд "нэг зурганд" урьд өмнө байгаагүй хамгийн олон хүн дүрслэгдсэнээрээ онцгой юм.
Кино
- "ЗУРАГ" кино[12], Берлин 2010, Тобиас Вулф (Tobias Wulff)
"AVINTH FILM BERLIN”-ий кино найруулагч Тобиас Вулф (Tobias Wulff) “ЗУРАГ” нэрт 17 минутын богино хэмжээний баримтат энхүү кинонд Э.Отгонбаярын уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй дурдагдахаас гадна, хэрхэн Герман улсад ЗУРАГ галерей үүсгэн байгуулагдсан тухай өгүүлнэ.
Энэхүү кино нь 2011 онд Монголын Үндэсний Телевизийн уран бүтээлчид Монгол хэлнээ хөрвөөж эх орон даяар хоёр удаа цацсан.
- "ХҮН" кино[13], Берлин 2012, Даве Ложек (Dave Lojek)
2012 оны 3 сарын 17нд "ХҮН" (660 x 217 см) зургийн нээлтийн ажиллагааны үед хийгдсэн баримтат кинонд Монголын хөөмийн урлагийн нэрт төлөөлөгчдийн нэг Хосоо (Дангаагийн Хосбаяр) болон түүний "Transmongolia" хамтлагийнхан ХҮН зурганд зориулсан амьд хөгжмийн тоглолт орсон болно. ХҮН зургийн нээлтэнд бүтээлийг хананд тусгай материалаар хучсан байсан ба үзэгчид суудалдаа суух хүртэл тус зургийн тухай мэдээлэл төсөөлөлгүй байтал хөгжим эхэлсний дараа бүтээлгийг хуулан гэнэт гаргаж ирснээр онцлогтой.
Монгол телевизийн нэвтрүүлэг
Ном
- Э.Отгонбаяр: ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН Хийморь хэвлэлийн газар, Улаанбаатар 2004, ISBN 99929-74-08-7
- Э.Отгонбаяр: БУРХАД Хийморь хэвлэлийн газар, Улаанбаатар 2004, ISBN 99929-74-07-9
- Э.Отгонбаяр: BLUE Мөнхийн Үсэг, Улаанбаатар 2016 ISBN 978-99973-58-38-7
Шагнал
- ЭРДЭМ алтан медал, Монголын Хүүхдийн Ордон 1996
- Монгол улсын ТЭРГҮҮНИЙ АРДЫН АВЬЯАСТАН Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам 2004
Бие даасан Үзэсгэлэн
2012
- ХҮН Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
- КАМА СУТРА "KAMA SUTRA in Miniature" Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
- ОТГО арт Үзэсгэлэн, "Commerzbank" Бранденбург хаалга, Берлин
- ОТГО арт Үзэсгэлэн, Цагаандариум Арт Галерей & Музей, Улаанбаатар
- ОТГО арт Үзэсгэлэн, Улаан Гэр Галерей, Хаан Банк, Улаанбаатар
2011
2009
- ОТГО ОЙРЭБРО ОРДОНД Үзэсгэлэн, Ойрэбро, Швед
- ОТГО СЭЭХАЙМ ОРДОНД Үзэсгэлэн, Констанц, Герман
2007
- БУРХАД Үзэсгэлэн, "Adelhausermuseum" Музей, Фрайбург, Герман
- МОНГОЛ МИНИАТУР ЗУРАГ Үзэсгэлэн, Монголын Соёлын Төв, Фрайбүрг, Герман
- МИНИАТУР ЗУРАГ Үзэсгэлэн Герман Банк (Deutsche Bank), Берлин
- ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН Үзэсгэлэн, Мюнхен, Герман
- ОТГО ОЙРЭБРО ХОТОД Үзэсгэлэн, "Konstfrämjandet" Галерей, Ойрэбро, Швед
1996
- ХОС ЕС Үзэсгэлэн, Монголын Хүүхдийн Ордон, Улаанбаатар
Зургийн цомог
Иш үндэс
Цахим холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.