From Wikipedia, the free encyclopedia
Алтан товч нь Чингис хаанаас эхлэн Лигдэн хаан хүртэлх үеийн Монголын түүхийг өгүүлдэг зохиол юм.
17-р зууны дунд үед байсан Монголын эрдэмтэн Гүүш Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой" гэсэн зохиолыг зохиож, Чингис хаанаас эхлэн Лигдэн хаан хүртэлх үеийг хамарчээ. Уг ном нь эрдэмтдийн дунд Луу Алтан товч хэмээн алдаршжээ. Алтан товчийн жинхэнэ эх болох хулсан үзгийн бичмэлийг 1926 онд судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамъян гүн Дорнод аймгийн Баян түмэн хошууны Еншээбү овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авснаар Луу Алтан товч нь Монголын түүх уран зохиолын ховор чухал судалгааны үнэт материал болж Монголч эрдэмтдийн анхаарлыг татжээ. А. Мостирет Алтан товчийн ач холбогдийг үнэлж:
хэмээн онцлон тэмдэглэжээ. Алтан товчийг эрдэмтэн Ц. Жамсрааноо, академич Б. Ринчен нар онцгойлон судлав.
Алтан товчид Нууц товчооны 12 бүлгээс 6-р бүлэгийн сүүлч 7, 8-р бүлэгийг, 12-р бүлэгийн эцэс байхгүй бусад нь бүгд байна. Энд Нууц товчоонд байхгүй түүхийн үйл явдлыг тодотгон дэлгэрүүлсэн сонирхолтой мэдээ нилээд байдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.