From Wikipedia, the free encyclopedia
Иллиной (Англи: Illinois) нь Америкийн Нэгдсэн Улсын 21 дэх муж улс юм. Иллиной нь хүн амын хувьд хамгийн олон тоотой муж улсуудын нэг бөгөөд хүн ам нь олон үндэстэн ястнаас бүрдсэн[5] Дундад Өрнөдийн муж улс. АНУ-д хүн амын тоогоор 5-д ордог. Зүүн хойд хэсэгт нь Чикаго хот орших бөгөөд төв болон баруун хэсгээрээ жижиг үйлдвэрийн хотууд болон хөдөө аж ахуйн салбар хөгжсөн, өмнөд хэсгээр нь нүүрс, мод, газрын тос зэрэг байгалийн баялагийн салбар хөгжсөн Иллиной муж улсын эдийн засаг олон салбар дээр тогтдог. Иллиной нь тээврийн чухал төв юм. Тухайлбал Чикагогийн боомт нь Иллиной голоор дамжин Их Нууруудыг Миссиссиппи голтой холбож өгдөг. Иллинойг АНУ-ын бичил загвар гэж үзэх нь олонтаа. Ассошэйтэд Пресс агентлагийн тооцоолсноор хүн амзүйн 21 хүчин зүйлээр Иллиной нь АНУ-ын хамгийн дундаж муж улс болох нь тогтоогджээ[6].
Иллиной Муж Улс State of Illinois | |||||||||||
| |||||||||||
Албан ёсны хэл | англи[1] | ||||||||||
Нийслэл | Спрингфийлд | ||||||||||
Хамгийн том хот | Чикаго | ||||||||||
Хамгийн том хотуудын бөөгнөрөл | Чикагогийн метрополитан бүс | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 25-д орно | ||||||||||
- Нийт | 140,998 км² | ||||||||||
- Өргөн | 340 км | ||||||||||
- Урт | 629 км | ||||||||||
- Усны эзлэх % | 4.0 | ||||||||||
- Өргөрөг | 36° 58′ N - 42° 30′ N | ||||||||||
- Уртраг | 87° 30′ W - 91° 31′ W | ||||||||||
Хүн ам | АНУ-д 5-д орно | ||||||||||
- Нийт | 12,852,548 (2007 оны тооцоо)[2] | ||||||||||
- Нягтшил | 86.27/км² АНУ-д 12-д орно | ||||||||||
- Дундаж орлого | $45,787[3] (18) | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | Чарльз Маунд[4] 377 м | ||||||||||
- Дундаж | 182 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Миссиссиппи гол[4] 85 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1818 оны арванхоёрдугаар сарын 3 (21) | ||||||||||
Амбан захирагч | Пэт Куинн (АН) | ||||||||||
Дэд захирагч | Шила Саимон (АН) | ||||||||||
АНУ-ын сенатчид | Ричард Дөрбин (АН) Роланд Баррис (АН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | Жагсаалт | ||||||||||
Цагийн бүс | Төв: UTC-6/-5 | ||||||||||
Товчлолууд | IL, Ill. US-IL | ||||||||||
Вэбсайт | www.illinois.gov | ||||||||||
Хүн амын бараг 66% нь муж улсын зүүн хойд буланд Чикаго хот болон түүний эргэн тойрны метрополитан бүсэд төвлөрөн суудаг.
МЭ 1300-1400 оны үед өнөөгийн өмнөд Иллиной муж улсад оршиж байсан, 40,000 орчим хүн амтай байсан Миссиссиппийн Кахокиа хот нь ирээдүэйн АНУ-ын хэмжээнд хамгийн олон хүн амтай хот байсан ба 1790-1800 оны үед л Нью-Йорк хотод гүйцэгджээ. Америкийн хувьсгал гарах үед Иллиной хавиар 2,000 гаруй уугуул америк анчид болон цөөн тооны франц суурьшигчид нутаглаж байв.[7] Америк суурьшигчид 1810-аад оны үед Кентакки муж улсаас хүрэлцэн ирж эхэлсэн бөгөөд 1818 онд муж улсын эрхтэй болсон. Ирээдүйн метрополис Чикаго 1830-аад оны үед Чикаго голын эрэг дээр байгуулагджээ. Тус хот нь өмнөд Мичиган нуурын эргийн байгалийн цорын ганц боомт юм.[8] Төмөр зам гарч ирж, Жон Дийр өөрөө хагалагч ган анжис зохион бүтээснээр төв Иллинойн үржил шимтэй тал нутаг дэлхийн хамгийн үр өгөөжтэй, үнэ цэнтэй фермийн газар болж, Герман, Шведийн цагаач фермерүүдийн сонирхлыг татах болжээ. Хойд Иллиной нь Америкийн иргэний дайны үеэр нутгийнхаа Абрахам Линкольн болон Улиссес С. Грант нарт томоохон дэмжлэг үзүүлжээ. 1900 он гэхэд хойд хотууд дахь үйлдвэрийн өсөлт болон төв ба өмнөд хэсгийн нүүрсний уурхай зэрэг нь Зүүн болон Өмнөд Европоос цагаачдыг татаж, тус муж улс дэлхийн хоёр дайны үеэр зэ зэвсгийн үйлдвэрлэлийн томоохон төв болжээ. Өмнөдийн хөдөө нутгаас Чикаго руу цагаачлагч африк-америкчууд тус хотын алдартай жаз болон блюз хөгжмийг үүсгэсэн томоохон угсаатны бүлгийг бүрдүүлжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.