![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c2/Xbox-Console-Set.png/640px-Xbox-Console-Set.png&w=640&q=50)
Xbox
From Wikipedia, the free encyclopedia
Xbox нь Microsoft компаниас хөгжүүлсэн тоглоомын консол бөгөөд энэ нь бага зэргийн хүчин чадлыг нь сайжруулсан компьютерын бүрэлдэхүүн хэсэгт суурилжээ. Энэхүү тоглоомын консол нь амжилттай борлогдсоноос үүдэн Xbox гэх ижил нэртэй маркийг бий болгожээ. Xbox нь эхлээд 2001 оны арваннэгдүгээр сарын 15-нд АНУ-д,[2] дараа нь 2002 оны хоёрдугаар сарын 22-нд Японд мөн 2002 оны гуравдугаар сарын 14-нд европын[3] зах зээлд худалдаанд гарчээ. Худалдаанд гарсан гарааны тоглоомуудад Хало: Ирээдүйн төлөөх тулаан, Amped: Freestyle Snowboarding, Dead or Alive 3, Project Gotham Racing, Oddworld: Munch’s Oddysee зэрэг байв.
Xbox | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Үйлдвэрлэгч | Microsoft | |||
Төрөл | суурин тоглоомын консол | |||
Залгамж үе | 6-р консолын үе | |||
Худалдаанд гарсан |
| |||
Үндсэн процессор | Intel Pentium III 733 МГц | |||
Графикийн процессор | Nvidia MCPX X3 233 МГц | |||
Хадгалах төхөөрөмж | DVD-ROM, CD-ROM, HDD, санах ойн карт | |||
Тоглоомын удирдлага | Xbox-Controller, зайн удирдлага | |||
Онлайн үйлчилгээ | Xbox Live | |||
Борлуулсан тоо | 25 сая ширхэг[1] (мэдээ: 2014 оны гуравдугаар сарын 18) | |||
Шилдэг тоглоом | Halo 2 | |||
Дараах үе | Xbox 360 |
Xbox нь компьютерт зориулагдсан дасал болсон хэмжээ жинтэйгээрээ алдартай байсан ба түүнд хамгийн анхны угсармал хатуу дисктэй консол байв.[4][5] Түүний дараах үеийн консол нь 2005 оны сүүлээр гарсан Xbox 360 юм.