Microsoft
From Wikipedia, the free encyclopedia
Майкрософт Корпораци (Microsoft Corporation) нь Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон дахь Рэдмонд хотод төвтэй олон улсын програм хангамж хөгжүүлэгч, үйлдвэрлэгч юм. Голдуу компьютерийн төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэдэг. 1975 оны 4 сарын 4-нд Билл Гэйтс болон Пол Аллен нар үүсгэн байгуулса, өдгөө дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч компани болно. Анх Altair 8800 компьютерт зориулан BASIC interpreter хөгжүүлж борлуулахаар байгуулагдсан ба 1980-аад оны дунд үед гэрийн компьютерийн үйлдлийн системийн (MS-DOS) зах зээлд ноёрхох болжээ. Үүний дараагаар Microsoft Windows үйлдлийн системийн цувралыг бүтээсэн байна. 1986 онд IPO-оор хувьцаа нь огцом өссөнөөр Microsoft-ын ажилтнуудаас дөрвөн тэрбумтан, 12,000 саятан төржээ. Microsoft нь үйлдлийн системээс гадна оффисын цогц програмын зах зээлд Microsoft Office-р тэргүүлэх болов. 2011 онд Майкрософт 8,5 тэрбум доллараар Skype Technologies-ийг өөрийн болгосон билээ.
Хууль эрх зүйн хэлбэр | Хувьцаат компани (NASDAQ: MSFT) (NYSE: MSFT) (HKEX: 4338) Dow Jones Industrial Average Component S&P 500 Component |
---|---|
Аж үйлдвэрийн салбар | Компьютерын програм хангамж Хэрэглээний электроник Дижитал түгээлт Компьютерын техник хангамж Видео тоглоом IT зөвлөгөө Онлайн зар сурталчилгаа Жижиглэн худалдаа |
Үүсгэн байгуулагдсан | Альбукерке, Нью-Мексико 1975 оны 4 сарын 4 |
Үүсгэн байгуулагч | Билл Гэйтс Пол Аллен |
Төв байр | АНУ, Вашингтон муж улс, Рэдмонд |
Үйл ажиллагааны бүс | Дэлхий даяар |
Удирдах хүмүүс | Сатя Наделла (CEO) Жон В.Томпсон (дарга) Брэд Смит (ерөнхийлөгч) Билл Гэйтс(үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн) |
Бүтээгдэхүүн | Windows Office Surface Microsoft Mobile Xbox Skype Bing Azure Visual Studio Dynamics Servers Microsoft Studio |
Орлого | ▲ US$85.32 тэрбум (2016) |
Үйл ажиллагааны орлого | ▲ US$16.89 тэрбум (2016) |
Ашиг | ▲ US$16.79 тэрбум (2016) |
Нийт хөрөнгө | ▲ US$193.69 тэрбум (2016) |
Нийт хувьцааны мөнгөн дүн | ▲ $46.175 тэрбум (2010) |
Ажилчид | 114,000 (2016) |
Цахим хуудас | Microsoft.com |