Хувьцаат компани (ХК) нь дүрмийн сан нь тодорхой тооны хувьцаанд (хувьцаа) хуваагдсан, эзэмшигчиддээ эргүүлэн худалдаж авах, ногдол ашиг хүртэх, эдийн засаг, бизнесийн бодлогыг тодорхойлж шийдвэр гаргах бөгөөд компаний захирлуудыг томилох, холбогдох эрсдэлийг хариуцах гэх мэтийн эрх бүхий бизнесийн компани (корпорац) юм.

Улс орон тус бүрт хувьцаат компаниуд янз бүрийн хэлбэрийн эрх, үүрэгтэй байдаг.

Хувьцаа эзэмшигчид хоорондоо болон бусад хүмүүсийн хооронд хувьцаагаа арилжаалах боломжтой. Хөрөнгийн болон санхүүгийн зах зээл нь хувьцаа болон бусад үнэт цаасны арилжаа явагддаг байгууллага юм. Ийм зах зээл нь капиталыг бизнесийн нэг салбараас нөгөөд шилжүүлэх, бизнесийн компанид оролцох бүртгэлийг хялбаршуулах боломжийг олгодог юм.

Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.

Хувьцаат компаний төрөл

Хувьцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй байна.

  • "Нээлттэй хувьцаат компани" гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг хэлнэ.
  • "Хаалттай хувьцаат компани" гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.