![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/Circuit_Indianapolis.png/640px-Circuit_Indianapolis.png&w=640&q=50)
2004 оны АНУ-ын гран-при
From Wikipedia, the free encyclopedia
2004 оны Америкийн гран-при нь Формула-1 уралдааны хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Индиана муж улсын Индианаполис хотод 2004 оны 6 сарын 20-нд зохиогдсон уралдаан юм.
Уралдааны мэдээлэл | ||
---|---|---|
2004 оны Формула-1 уралдааны 9-р гараа (нийт гарааны тоо 18) | ||
![]() | ||
Огноо | 2004 оны 6 сарын 20 | |
Албан ёсны нэр | XXXIII Фостерс Америкийн гран-при | |
Зохиогдсон газар | Индианаполис | |
Зам | Уралдааны зам 4.195 км | |
Зай | 73 тойрог, 306.016 км | |
Цаг агаар | Цэлмэг | |
Поул позишн | ||
Тамирчин | ![]() |
Феррари |
Хугацаа | 1:10.223 | |
Хамгийн хурдан уралдааны тойролт | ||
Тамирчин | ![]() |
Феррари |
Хугацаа | 1:10.399 7-р тойрогт | |
Шагналын тавцанд | ||
1-р байр | ![]() |
Феррари |
2-р байр | ![]() |
Феррари |
3-р байр | ![]() |
БАР-Хонда |
Уралдааны эхний эргэлт дээр Кристиан Клин, Фелипе Масса, Жоржио Пантано, Жанмариа Бруни нар хоорондоо мөргөлдөж уралдааны замыг орхисон.
Хэдэн тойргийн дараа Ральф Шумахерын машины дугуй салж, тэрээр 290км/ц хурдтайгаар цементэн хана мөргөж, хүнд гэмтжээ. Уралдааны дараа түүний ах Михаэль Шумахер ярихдаа, уралдааны замыг орхин, дүү дээрээ очмоор байсан гэжээ. Уралдааны замыг цэвэрлэж, Ральфыг эмнэлэг рүү авч явтал аюулгүйн машин уралдааны замд гарч ирсэн.
Уралдааны турш Ферраригийн 2 нисэгч уралдааныг тэргүүлж, Михаэль Шумахер түрүүлэн, Рубенс Барричелло удаалсан бол Сато Такүма гуравдугаар байрт орж, анх удаа шагналын тавцанд гарчээ. Мөн Унгарын анхны Формула Нэгийн нисэгч Цолт Баумгартнер 8-д орж, анхны оноогоо авав.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/Mclaren_racing_usgp_2004.jpg/640px-Mclaren_racing_usgp_2004.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1e/Alonso_usgp_2004_pits.jpg/640px-Alonso_usgp_2004_pits.jpg)