Хятадууд
From Wikipedia, the free encyclopedia
Хятад (улсаас ялгаж хятад үндэстэн, монгол бичгээр kitad - хитад, хятадаар 汉族 / 漢族 – Hànzú) гэдэг нь эртнээс шавалдан сууж ижилсээд дэлхийд хамгийн олон тоотой болсон ард түмэн юм.
Хятад үндэстэн 汉族 / 漢族 | |
Олон нэр | эртний монгол бичгээс → Нанхиад, Нангиад орос, хятад, англи бичгээс → Хань, Хан худам, кирил хоёр монгол бичгээс → Хятад |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Дэлхийн даяар — 1,310,158,851 (тооцоо). Хүн амын дийлэнх хувийг эзлэсэн: Хятад (БНХАУ) — 1,214,568,893 [1] Тайвань (БНХятУ) — 22,575,365 [1] |
Хэл аялга | хятад хэл (олон аялгатай) |
Бичиг үсэг | Ханз хэмээх дүрс үсгээр бичдэг. Үүнд эрт дээр үеэс хэрэглэсэн уламжлалт хуучин, хялбарчилсан шинэ хоёр янз байгаа. |
Шүтлэг | Буддын шашин (Их хөлгөн), Бомбын шашин (Дао), Күнзийн суртал гэх мэт олон янзын шашин шүтлэг. Өдгөө ихэнх нь шашин шүтдэггүй. |
Төрөл холбоо | |
Хэл угсаа | Хятад угсаатан |
Өдгөө хүн төрөлхтний 19.1% нь хятад хүн юмсанжээ. Дотор газартаа газар хагалж, тариалан эрхэлдэг байсан хятадууд төө сөөмөөр тэлж нутагласаар нэг бус улсад олонх болж, дэлхий даяар хэрэн суужээ. 2010 оны байдлаар Хятад улс (БНХАУ)-ын хүн амын 92% буюу 1,214,568,893 нь, Тайвань (БНХятУ)-ы ард зоны 98% – 22,575,365 нь, Сингапур улсын суугуул ард түмний 74%-тай тэнцэх 3,684,936 нь хятад үндэстэн байна. Бусад улсад 50 сая хятад хүн цагаачлан гарснаас Малайз (25%), Индонез, Тайланд (14%), Филиппин зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад нөлөөлөхүйц олуулаа амьдарч байна.