Хойдбайгал
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Хойдбайгал (аль эсвэл Хойд Байгал гэж бичнэ; оросоор Северобайкальск гэдэг нь «Байгалын хойдох» гэх утгатай; буриадаар Хойто Байгал гэж бичдэг) гэж Оросын Холбооны Улсын Байгал нуурын хойд эргийн нэгэн хот, тэр дундаа Бүгд Найрамдах Буриад Улсын хоёрдугаар их хот байдаг.
Хойд Байгал
Северобайкальск | |
---|---|
Бусад галиглал | |
• Буриад | Хойто-Байгал |
Улс | Орос |
Холбооны субъект | Буриад |
Байгуулагдсан | 1974 |
Одоогийн статус | 1980[1] |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Константин Гояюнов |
Өндөр | 500 м (1,600 фут) |
Хүн ам | |
• Нийт | 24,929 |
• Харьяалагдах нэгж | Хойдбайгал бүгд найрамдах улсын ач холбогдолтой хот[3] |
• Нийслэл нь | Хойдбайгал бүгд найрамдах улсын ач холбогдолтой хот[3] |
• Хотын тойрог | Хойдбайгал хотын тойрог[4] |
• Нийслэл нь | Хойдбайгал хотын тойрог[4] |
Цагийн бүс | UTC+8 (UTC+8 [5]) |
Шуудангийн код[6] | 81420 |
Залгах код(ууд) | +7 30130 |
OKTMO ID | 81720000001 |
Нуурын өврөөр тойрдог төмөр замаас гадна араар тойрох төмөр зам 1974 онд эндэхийг дайран тавигдав. Байсан суурин өргөжиж 1980 оноос хот гэгдээд одоо бүр БНУ-ын ач холбогдолтой хот болж дэвшчихээд байна. БНБурУ-д аймаг (оросоор район, буриадаар аймаг)-тай тэнцэх зэргийн ийм зүйл хоёр л бий (нөгөө нь Улаан-Үд). Хойдбайгал хот руу цардмал замаар Улаан-Үдээс 440 км, Эрхүү хотоос 500 км давхиж байж хүрнэ. Хотоос холгүй Тыя гэдэг нэртэй гол Байгал руу цутгадаг. Оршин суугчдын тоо 1979 оны 12.9 мянгаас өсч 1989 онд 28.3 мянган хүнтэй болсон. Дараа нь тоо буурсаар 2010 он гэхэд 24.6 мянган хүн аж төрөн суудаг болжээ.[7]
Он | Хүн ам |
---|---|
1979 | 12.882 |
1989 | 28.336 |
2002 | 25.434 |
2010 | 24.929 |
Зүүлт: Хүн амын тооллогын мэдээ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.