From Wikipedia, the free encyclopedia
Франц хэл (франц. français, [fʁɑ̃sɛ] гэж дуудагдана, la langue française) бол дэлхий дээр 54 орны хүн амын дийлэнх хэсэг буюу нийт 350 орчим сая хүн өөрийн төрөлх болон хоёрдогч хэл гэж үздэг, томоохон хэл юм. Энэ хэлээр яригчдын олонхи нь Франц, Канад, Бельги, Швейцар улсуудад амьдардаг.
Франц хэл | |
---|---|
français | |
Өөрийн нэр | [fʁɑ̃sɛ] |
Тархалт | Франц, Бельги, Швейцар, Монако, Франц хэлтэй Африк, Канад, Франкофони дахь бусад газрууд |
Ярилцагчид | Төрөлх: 74 сая (2020)[1] Хоёрдогч: 238 сая (2022)[1] Нийт: 310 сая[1] |
Хэлний ангилал | Энэтхэг-Европ
|
Эрт хэлбэр | Хуучин Латин
|
Бичгийн систем | Латин бичиг (Франц цагаан толгой) Франц брайл үсэг |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | 27 улс 10 нэгж Захиргааны/соёлын Байгууллагууд
|
Тохируулагч байгууллага | Académie Française (Франц академи, Франц) Office québécois de la langue française (Франц хэлний Квебекийн зөвлөл, Квебек) Direction de la langue française (Бельги) |
Томьёолбор | |
ISO 639-1 | fr |
ISO 639-2 | fre (B) fra (T) |
ISO 639-3 | fra |
Глоттолог | stan1290 |
Linguasphere | 51-AAA-i |
Франц хэл нь олонхын төрөлх хэл болсон улс, нутаг
Франц хэл албан ёсны хэл боловч олонхын төрөлх хэл биш улс, нутаг дэвсгэр
Франц хэл засаг захиргааны болон соёлын хэл боловч албан ёсны статусгүй улс, нутаг дэвсгэр | |
Франц хэл бол испани, португал, итали, каталан, румын зэрэг роман хэлний бүлгийн бусад хэлнүүдийн адил Ромын эзэнт гүрний үеийн латин хэлнээс гаралтай байна. Энэ хэлний хөгжилд Ромын эзэмшлийн Галл мужийн уугуул оршин суугчдын кельт гарлын хэл, мөн Ромын дараах үеийн Франкийн байлдан дагуулагчдын ярилцдаг байсан герман хэлний нөлөө багагүй үүрэг гүйцэтгэжээ.
Франц хэлийг 31 оронд төрийн албан ёсны хэл гэж үздэг бөгөөд тэдгээр орнууд франц хэлээр La Francophonie гэж нэрлэдэг франц хэлт орнуудын нөхөрлөлийг бүрдүүлдэг. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллага болон цөөнгүй тооны олон улсын байгууллагын албан ёсны хэлэнд тооцогддог.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.