Скудериа Феррари
From Wikipedia, the free encyclopedia
Скудериа Феррари (монг. Уралдааны жүчээ Феррари) бол спорт загварын автомашины үйлдвэрлэгч Феррари хувьцаат компанийн моторт спортын хэлтэс бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч Энцо Ферраригийн нэрээр нэрлэгджээ.
Бүтэн нэр | Скудериа Феррари ит. Scuderia Ferrari |
---|---|
Компанийн төв | Маранелло, Итали |
Техникийн захирал | Жеймс Аллисон |
Үндэслэгч | Энцо Феррари |
Цахим хуудас | www.formula1.ferrari.com |
2024 оны Формула-1 | |
Жолооч | (16) Монако Шарль Леклер (55) Испани |
Туршилтын жолооч | Нэгдсэн Вант Улс |
Шасси | Феррари SF15-T |
Хөдөлгүүр | Феррари 1.6 V6 |
Дугуй | Пирелли |
Статистик | |
Анхны гран при | 1950 |
Оролцсон уралдаан | 904 |
Зохион бүтээгчийн ДА | 16 (1961, 1964, 1975, 1976, 1977, 1979, 1982, 1983, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2007, 2008) |
Жолоочийн ДА | 15 (1952, 1953, 1956, 1958, 1961, 1964, 1975, 1977, 1979, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2007) |
Уралдааны ялалт | 238 |
Оноо | 9.346,119 |
Поле байрлал | 230 |
х.х.у. тойролт | 254 |
1930-аад онд Феррари анх авто спортоор гараагаа эхэлсэн бол 1940 оноос эхлэн өөрийн үйлдвэрлэсэн автомашинаар оролцож эхэлжээ. 1948 онд гэхэд уламжлалт улаан өнгийн загвар бүхий Ферраригийн уралдааны автомашинууд гран прид оролцож эхэлсэн аж. Формула 1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1950 онд бий болгосоноос хойш Феррари нь тус уралдааны салшгүй нэг хэсэг нь болсон юм. 200 гаран гран при шагнал, 15 жолоочийн- болон 16 зохион бүтээгчийн дэлхийн аварга цолоороо Скудериа Феррари нь Формула 1-ийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг гаргасан баг юм. Түүгээр ч барахгүй Феррари нь 1970-аад он хүртэл олон улсын ГТ болон спорт автомашины уралдаанд амжилттай оролцож байв. Ферраригийн охин компани болох Феррари Корсе нь өнөөг хүртэл хувийн багуудад аялал болон спорт загварын автомашины хүрээнд өөрсдийн мэдлэг, техникээр харамгүй туслалцаа өгдөг байна.
Ферраригийн маркийн тэмдэг болох шар дэвсгэр дээр цоройж буй морины дүрс нь компанийг үндэслэгч Энцо Ферраригийн нэгэн найзаас гаралтай аж. Сөнөөгч онгоцны нисгэгч Франческо Баракка нь энэ эмблемийг дэлхийн нэгдүгээр дайнд онгоцондоо хэрэглэж байсан ба өнөөдөр энэхүү бэлгэдэл нь нэлээд хэдэн тэрбум евроны үнэд хүрэх юм. Эмблемийг хамгийн анх 1932 оны Спа-Франкоршамын 24-цагийн уралдаан дээр Скудериагийн уралдааны автомашинд хэрэглэжээ.
2015 оноос хойш Скудериа Феррари нь Формула-1 уралдаанд 2010-с 2013 онуудын хооронд дэлхийн аварга болж байсан германы нисгэгч Себастиан Феттель болон 2007 оны дэлхийн аварга финландын нисгэгч Кими Райкконен хоёроор жолоодуулан оролцож байна.