Нико Розберг
From Wikipedia, the free encyclopedia
Нико Эрик Розберг (Герман: Nico Erik Rosberg, 1985 оны 6 сарын 27-нд Баруун Германы Висбаденд төрсөн) нь Формула-1ийн Мерседес GP багт харьяалагддаг авто уралдаанч юм. Түүний аав нь Формула-1-ийн дэлхийн аварга, Финландын авто уралдаанч Кеке Розберг бөгөөд Нико анх Финландын нэрийн өмнөөс уралддаг байсан ч өдгөө Формула 1-т Германы далбаан дор уралдаж байна. Түүний ээж нь герман хүн юм. Нико дээрх хоёр улсын иргэншилтэй[1].
Төрсөн огноо | 1985 оны 6 сарын 27 (1985-06-27) (38 настай) |
---|---|
Формула-1 ДАШТ-ийн замнал | |
Иргэншил | Герман |
Дэлхийн аварга | 2016 он |
Гараа | 206 |
Ялалтын тоо | 23 |
Шагналын тавцанд гарсан тоо | 57 |
Нийт авсан оноо | 1594,5 |
Поле байрлал | 30 |
Хамгийн хурдан тойрог | 20 |
Анхны гараа | 2006 оны Бахрейны гран при |
Сүүлчийн гараа | 2016 |
Розберг 2005 оны GP2 цувралд ART багийн бүрэлдэхүүнд уралдан түрүүлсэн бөгөөд түүнээс өмнө Формула-3 евро цувралд аавынхаа багт уралддаг байжээ.
Розберг Формула Нэгт анх Виллиамс багийн бүрэлдэхүүнд орсон бөгөөд 2010 оны Формула-1-ийн улирлын өмнө, 2009 оны зохион бүтээгчдийн аварга Браун GP багийг нэгтгэж, дахин шинэчлэгдсэн Мерседес багт ирэн уралдаж байна. Нико Розберг нь 2016 онд Формула 1-ийн дэлхийн аварга болсон.