From Wikipedia, the free encyclopedia
Финланд, албан ёсоор Бүгд Найрамдах Финланд Улс (финээр Suomi, Швед хэл: Finland) нь хойд Европын Фенноскандиа бүсэд орших Скандинавын орон юм. Баруун талаараа Швед улстай, зүүн талаараа Оросын Холбооны Улстай, хойд талаараа Норвеги улстай, өмнөд талаараа Финийн булангаар Эстони улстай тус тус хиллэдэг. Нийслэл хот нь Хельсинки, хоёр дахь том хот нь Тампере юм.
Бүгд Найрамдах Финланд Улс | |
---|---|
Төрийн дуулал: Maamme (Фин) Vårt land (Швед) (Монгол: "Манай нутаг") | |
Нийслэл ба томоохон хот | Хельсинки 60°10′15″N 24°56′15″E |
Албан ёсны хэл | |
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл |
|
Угсаатны бүлгүүд |
|
Шашин (2021)[3] |
|
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс[4] |
• Ерөнхийлөгч | Саули Нийнистө |
• Ерөнхий Сайд | Петтери Орпо |
• Парламентын дарга | Юсси Халла-ахо |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Тусгаар тогтнол (Оросоос) | |
3 сарын 29, 1809 он | |
• Тусгаар тогтнолын тунхаглал | 12 сарын 6, 1917 он |
• Финландын иргэний дайн | 1918 оны 1 – 5 сар |
• Үндсэн хууль баталсан | 7 сарын 17, 1919 он |
30 November 1939 – 13 March 1940 | |
• Үргэлжлэлийн дайн | 1941 оны 6 сарын 25 – 1944 оны 9 сарын 19 |
1 сарын 1, 1995он | |
• НАТО-д нэгдэв | 4 сарын 4, 2023 он |
Газар нутаг | |
• Нийт | 338,455 км2 (65) |
• Усны эзлэх талбай (%) | 9.71 (2015)[5] |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 5,614,571[6] (114) |
• Нягтаршил | 16.4/км2 (213) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $321.2 тэрбум[7] (60) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $58,010[7] (21) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $267.61 тэрбум[7] (46) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $53,745[7] (16) |
ОТББИ (2021) | 25.7[8] бага |
ХХИ (2021) | ▲ 0.940[9] маш өндөр · 11 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+2 (ЗЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ЗЕЗЦ) |
Огнооны формат | өө.сс.жжжж[10] |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +358 |
Домэйн нэр | .fi, .axa, .eub |
|
Финландад 5.3 орчим сая хүн амьдардаг бөгөөд үүний дийлэнх хэсэг нь өмнөд хэсэгт нь байдаг.[11] Газар нутгийн хувьд Европын найм дахь том орон, Европын Холбооны хамгийн нягтшил багатай орон юм. Хүн амын дийлэнхийн эх хэл нь Угро-Фин хэлний бүлэгт хамаарагдах, Эстон хэлтэй төстэй Фин хэл бөгөөд энэ нь Энэтхэг-Европ хэлний аймагт хамааралгүй Европын Холбооны 4 хэлний нэг болно. Хоёр дахь албан ёсны хэл болох швед хэлээр хүн амын 5.5 хувийн цөөнх ярьдаг.[12] Финланд нь ардчилсан, парламентийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд засгийн газар нь Хельсинкид төвлөрдөг. 415 хотод орон нутгийн засгийн газрууд байна. Хельсинки, Эспоо, Вантаа, Каунианенээс тогтох Их Хельсинкид сая орчим хүн оршин суудаг бөгөөд нийт ДНБ-ийн гуравны нэг нь тэнд үүсгэгддэг. Эдгээрээс гадна Тампере, Турку, Оулу гэх зэрэг томоохон хотуудтай.
Финланд нь түүхийнхээ хувьд Шведийн хэсэг байсан бөгөөд 1809 оноос Оросын Хаант Улсын автономит вант улс болсон. 1917 онд Оросоос тусгаарласны дараа иргэний дайн, ЗХУ-ын эсрэг дайн, Нацист Германы эсрэг дайн болж, Хүйтэн дайны үеэр албан ёсоор төвийг сахисан байр суурьтай байжээ. 1955 оны НҮБ-д, 1995 оны Европын Холбоонд элссэн ба Еврог хэрэглэгч орнуудын холбоо-Еврозонд оролцдог. Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, цэрэг армийн үзүүлэлтүүдийг авч үзсэн судалгаагаар Финланд нь зөвхөн Норвегийн дараа дэлхийн хоёр дахь тогтвортой орноор тодорчээ.[13]
Өндөр технологи бүхий аж үйлдвэр, нийтийн боловсрол, ДНБ-ий өсөлтийн хурд, иргэний эрхийн хамгаалалт зэргийн олон улсын харьцуулалтаар маш өндөр үнэлгээ авдаг.[14]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.