Мерседес АМГ Ф1 баг
From Wikipedia, the free encyclopedia
Мерседес АМГ Петронас Ф1 Теам нь 2010 оны улирлаас хойш германы автомашин үйлдвэрлэгч Даймлер ХК-ийн Формула-1-д оролцож буй баг нь юм. Энэ баг нь Их Британийн уралдааны баг Браун ГП-с гаралтай. Мөн энэ багийн төв байр нь Их Британийн Браклеид боловч Формула 1-д оролцох эрхийн лиценз нь Германы нэр дээр байдаг юм.
Бүтэн нэр | Мерседес АМГ Петронас Ф1 Теам |
---|---|
Компанийн төв | Браклеи, Их Британи Штутгарт, Герман |
Компани | Мерседес-Бенц Гранд Прикс Лтд.[1] |
Багийн дарга | Тото Вольфф |
Техникийн захирал | Падди Лове |
Цахим хуудас | www.mercedesamgf1.com |
2024 оны Формула-1 | |
Жолооч | (44) Нэгдсэн Вант Улс (63) Нэгдсэн Вант Улс |
Туршилтын жолооч | Герман |
Шасси | Мерседес F1 W15 гибрид |
Хөдөлгүүр | Мерседес-Бенц PU106C гибрид |
Дугуй | Пирелли |
Статистик | |
Анхны гран при | 1954 Франц |
Оролцсон уралдаан | 306 |
Зохион бүтээгчийн ДА | 8 (2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021) |
Жолоочийн ДА | 9 (1954, 1955, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020) |
Уралдааны ялалт | 118 |
Оноо | 7602,54 |
Поле байрлал | 129 |
х.х.у. тойролт | 88 |
2023 оны байр | 2. (409 оноо) |
Мерседес-Бенц марк нь Гран При спортод удаан жил оролцож байсан түүхтэй. 1894 онд хамгийн анх моторт спортын тэмцээнд оролцож байсан бол 1903 онд Гордон-Беннетт-Капын тойрог замын уралдаанаас анхныхаа түрүүг авч байлаа. Үүнээс хойш 1930-аад оны сүүлийн хагаст Авто Унионтой нэгдэн нэг баг болон олон улсын авто спортод хэсэгтээ л тэргүүлж байсны дотор Рудольф Караккиолагаар хэд хэдэн удаа Европын аваргын гран прид ялалтанд хүрч байсан туршлагатай баг юм.
Дэлхийн 2-р дайны дараа Мерседес-Бенц хэсэгхэн хугацаанд автомашины уралдаанд оролцсон юм. Энэ хугацаандаа Аргентинийн нисгэгч Хуан Мануэль Фанжиогоор жолоочоо хийн 1954, 1955 онуудад хоёр удаа дэлхийн аварга болж байв. Ингээд 38 жил завсарлага авсны эцэст 1993 оноос буцаж Формула 1-д ирсэн бөгөөд эхэндээ зөвхөн хөдөлгүүр нийлүүлсэн юм.
2010 оноос тус компани нь өөрийн үйлдвэрийн харьяа Формула 1-ийн багтай болсон бөгөөд энэ багтаа дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахерийг мөн л буцаан Формула 1-д авчирсан боловч Михаэль өөрийн урьдны амжилтаа давтан гаргаж чадаагүй юм. 2014 оны улирлын тэмцээнд энэ баг нь анхныхаа зохион бүтээгчийн дэлхийн аваргыг хүртсэн бол Льюис Хамилтон хоёр дахь удаагаа жолоочийн дэлхийн аварга болжээ. 2015 оны улирлын тэмцээнд өмнөх онд хүртсэн хоёр цолоо хоёуланг нь амжилттай хамгаалав.