1954 оны Формула-1
From Wikipedia, the free encyclopedia
1954 оны Автомашины Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн буюу орчин үед Формула 1-ийн ДАШТ хэмээн нэрлэгдэх уралдаан нь автомашины дэлхийн аварга шалгаруулах тав дахь удаагийн улирал байв. Энэ тэмцээний хүрээнд есөн уралдааныг 1954 оны нэгдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 24-ний хооронд зохион явуулжээ.[1]
Дэлхийн аварга | |
Жолооч: | ![]() |
Улирлын мэдээ | |
---|---|
Уралдааны тоо: | 9 |
< Улирал 1953 |
Олон Улсын Автомашины Холбооны хүндэт нэр болох «Европын Их Шан» нэрийг энэ онд Германы Их Шанд олгов.
1954 онд нэгэн дүрмийг шинээр гаргасан: 1952 ба 1953 онуудад Формула 2-ын автомашиныг ашигласан (учир нь энэ онуудад Алфа Ромео баг гарснаар өрсөлдөх чадвартай тэрэг цөөдсөн тул тоог нэмэгдүүлэх зорилготой моторын чадлыг багасгасан аж) бол энэ оны шинэ дүрмээр 2500 см³ хөдөлгүүрийг ашиглах дүрэм гарчээ. Өөр 750 см³ багтаамж бүхий компрессорт хөдөлгүүрийг бас зөвшөөрсөн боловч багуудаас аль нь ч үүнийг хэрэглээгүй байна.[2]
1930-аад онд илүүрхэж байсан Мерседес баг улирлын дундаас буцаж ирсэн ба тухайн оны хамгийн шилдэг нисгэгч Хуан Мануэль Фанжиог багтаа авч чаджээ.